/Files2/internetorchin_20200921075748.png

Цахим орчинг үр ашигтай хэрэглэцгээе

Гэсэн ч яг үнэндээ эрүүл гэдэг үгийн жинхэнэ мөн чанарыг хүмүүс мартсан бололтой. Эрүүл мэнд гэдэг нь хүн байгалиараа өсөн торниж өвчин зовлонгүй байхыг хэлнэ. Хүний биеийг олж төрхөөсөө л эрүүл мэнд гэсэн ойлголттой салшгүй холбоотой болж таарч байна. Хүн болох багаасаа гэдэг шиг өсч торинохын хэрээр амьдарч буй орчин, дадал зуршил, хандлага, зан үйл, соёл гэх зэрэг олон хүчин зүйлс бидний эрүүл мэндэд нөлөөлж өвчин эмгэг үүсгэж байна. Харин орчин үед цахим хэрэглээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бас нэгэн шалтгаан болоод байна.
/Files2/bagsh_20200921075252.png

Хүүхдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээллийг таних нь

Монгол Улсад Хүүхэд хамгааллын тухай хууль 2016.02.05-ны өдөр батлагдаж, 2016.09.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж байна. Тус хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар зохицуулсан. Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилт, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална гэж заасан.
/Files2/2985_001_20200921075013.jpg

Гар утас өөрөөсөө бусдыг дийлнэ

Түм түжгэнэж бум бужигнасан завгүй хотод интернет хэрэглээг ухаалаг гэгдэх утасны ачаар цаг заваа хэмнэх цахим үйлчилгээг авахаас эхлүүлээд уйдаагаа гаргах хүртэл хүн бүр өөрийн чадах ядахаараа л ашиглаж байна. Түүнчлэн хөдөө, орон нутгаар аялалд явахдаа ч дотнын хэн нэгнээс илүү утасны сүлжээг шалгаж интернет орохыг санагалзана. Уул шугамдаа хийсвэр ертөнцөөс холдож байгаль эхдээ ойртон бодит мэдрэмжийг мэдрэх нь илүү гайхалтай юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ухаалаг иргэдийн чиг хандлага ч цахим сүлжээнээс аль болох зугтсаар байна.
/Files2/A3_20200921074705.jpg

Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа

Хүүхэд, залуучуудад цахим орчны үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулаад байгаа билээ.
/Files2/A3_20200921074310.jpg

”Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэг болон олон улсын захидлын уралдааны нэгдсэн бүртгэл гарлаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж буй ”Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэгийн уралдаан болон Дэлхийн Шуудан Холбооноос 47 дах удаагаа зохион байгуулж буй олон улсын өсвөрийн насны хүүхдүүдийн захидал бичих уралдааны нэгдсэн бүртгэл дууслаа. Энэхүү уралдаанд нийт 10301 бүтээл нь нийт 21 аймаг болон нийслэлийн 8 дүүргийн сурагчдаас ирсэн байна. Одоогийн байдлаар тус хорооноос ажлын хэсэг байгуулагдан уралдааны шалгаруулалтыг хийх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 5-р сарын 24-ыг хүртэл эцсийн дүнг гаргахаар ажиллаж байна.

Цахим нийгмийн сүлжээн дахь шинэ эмгэг болох "FOMO" гэж чухам юу вэ?

Барууны орнуудад нэгэн шинэ нэр томьёо бий болсон нь FOMO(Fear of Missing Out)буюу мэдээллээс хоцрохоос айх түгшүүр юм. Энэ нэр томьёо 2013 онд Oxford-ын толь бичигт албан ёсоор нэмэгдсэн байна. FOMO гэдэг нь цахим нийгмийн сүлжээнд нэмэгдэх шинэ мэдээллээс хоцрох вий гэх чимээгүй айдас бөгөөд хүнд стресс болон депресс үүсгэх нэг шалтгаан болдог гэж хэлж болно.

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗӨВ ХЭРЭГЛЭЭ ” үйл ажиллагаа

ХУД-ийн ЕБС-ийн багш нарын дунд “Facebook-ийн хэрэглээг мэдлэг болгох нь” илтгэлийн уралдаан, сурагчдын дунд “Цахим орчин дахь зөв хэрэглээ” хэлэлцүүлэг, эцэг эхчүүдийн дунд “Цахим гадуурхал цаашаа” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж гаргасан үр дүнгээр нь уриалга мэдээлэл гаргалаа. Мөн “Цахим гадуурхал цаашаа-ХУД-52-р сургууль” гэсэн facebook групп нээн мэдээлэлзүйн багш М.Буянцэцэг СӨУЗ-тай хамтран ажиллуулж байна. Сургуулийн өөрийн гэсэн лого, Цахим зөв харилцааг хэвшүүлье уриалга гарган ажиллаж байна.

Сэтгэл гутрал ба интернетийн буруу хэрэглээ

Хүн бүр дур сонирхол, үзэл бодлынхоо дагуу аз жаргалтай мөч, эртний сайхан дурсамжийг мөнхжүүлж үлдээхийн тулд ой санамжны зөөврийн хаард болох цахим нийгмийн сүлжээнд оруулан хадгалж байна. Ингэснээр өөрт тохиосон сайхан мөчүүдээ цахим орчин дахь найз нөхөдтэйгөө хуваалцана гэж бодож болох юм. Гэтэл энэ нь таныг танилын төдий мэдэх хүмүүст атаархах, ганцаардах, бусдад шүүмжтэй хандах гэхчлэн сөрөг мэдрэмж төрүүлдгийг эрдэмтэд тогтоожээ.
/Files2/webzurag_20200407040926.png

Анхаарал сулралд цахим хэрэглээний үзүүлэх нөлөөлөл

Бидний ажил, амьдрал маань компьютер болон интернетгүй бол зогсонги байдалд орно гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн гэрэл цахилгаан тасарвал хувь хүний ажил байтугай цаашлаад улс эх орны ажил ч урагшилхааргүй харилцан хамаарлын эрин үед амьдарч байна. Хэдийгээр хүмүүс өдөр тутамдаа цахим ертөнцөд олон зүйлийг нэгэн зэрэг амжуулаад байгаа мэт санагдах боловч уг чанартаа та хийх ёстой ажлаа төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадаж байна уу?
/Files2/tnbd_20200407040011.jpg

Баярсайхан: цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдүүдээ хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна

БМДИ-ээс эрхлэн гаргадаг “Багшийн хөгжил” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уригдаж ярилцлаа.
/Files2/huuli1_20200407040335.png

Хүүхдийг цахим орчинд бусдын дарамт, зүй бус нөлөөллөөс хамгаалах нь

Хүүхдийн төлөө үндэсний газрын мэдээллээр, 2016.04.19-ний өдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 29%-ийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 49%-ийг 15-44 насныхан, үлдсэн 21%-ийг 45 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. МУИС-ийн НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн судалгааны багийн 2011 онд гүйцэтгэсэн “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төслийн судалгааны тайланд Монгол Улсад хамгийн өндөр хандалттай цахим хуудаснууд хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх сөрөг нөлөөг дараах 3 төрөлд ангилжээ. Үүнд:
/Files2/webzurag_20200407033825.png

Олон нийтийн цахим сүлжээн дэх мэдээллийн үнэ цэнийг тодорхойлох нь

Гурван жилийн өмнөх статистик мэдээнээс харахад зөвхөн фэйсбүүкийн хэрэглэгчид өдөрт дунджаар 217 зураг нийтэлж, бусдад харуулдаг байна.[1] Гэхдээ энэ тоон мэдээнд юуг дүрсэлсэн буюу ямар агуулгатай зургаа хүмүүс нийтэлдэг болохыг дурдаагүй байна.
/Files2/webzurag_20200407033359.png

Эцэг, эхчүүд хүүхдийн хувьд цахим ертөнцийн газарчин

Орчин үед хүүхдүүд цахим ертөнц болон техник, технологийн хэрэглээний талаар эцэг эхээсээ ч илүү мэдлэг мэдээлэлтэй байх нь элбэг болжээ. Гэсэн ч үр хүүхдээ цахим орчинд эрсдэлтэй үйлдэл хийхээс нь өмнө урьдчилан сэргийлэхийн тулд мэдвэл зохих хэдэн зөвлөмжийг та бүхэнтэй хуваалцья. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд амьдралын хөтөч, газарчин билээ.
/Files2/A3_20200407030914.jpg

”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

”ЦАХИМ ОРЧИН ДАХ ГАДУУРХАЛ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛОН ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНООС 47 ДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЗАХИДАЛ БИЧИХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
/Files2/webzurag_20200407032854.png

Цахим хэрэглээ бол ертөнцийг холбох гүүр юм

Одоо үед амтай бүхэн л олон нийтийн сүлжээний талаар ярьж хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар хэлэлцэх болжээ. Энэ нь ч аргагүй юм. Цахим сүлжээ бий болсноор хүмүүсийн харилцаанд шинэ өөрчлөлтийг бий болгосныг дурдах нь зүйтэй.
/Files2/gerbul1_20200407030327.png

Цахим ертөнц хүүхэд асрагчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй

Орчин үед эцэг, эхчүүд нялх балчир үрсээ хооллохдоо гар утсаараа хүүхэлдэйн кино үзүүлэн байж арай ядан анхаарлыг нь татсаны үндсэн дээр хооллох үзэгдэл нэлээдгүй их байна. Түүнчлэн эцэг эхчүүдийн бусад үйлдлийг нь сайтар ажиглавал хүүхдийнхээ асрагчаар зурагт, гар утас зэрэг ухаалаг дэлгэцийг сонгодог болжээ.
/Files2/huuli1_20200407114652.png

Олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан од болох хүсэл

Хүн бүхэн л бага наснаасаа тухайн орон зай, цаг хугацаандаа бусдад хүлээн зөвшөөрөгдөн бүхний анхаарлын төвд байж од болохсон гэх хүсэл эрмэлзэлтэй байдаг нь нуухын аргагүй үнэн юм. Орчин цагт энэ мөрөөдлийг нь биелүүлэхэд сошиал ертөнцийн дүр хэмээх ойлголт тусалдаг байна. Зарим нь бүүр тэрхүү дүрээрээ өөрийнхөө амьдралыг төсөөлдөг гэдэгт та итгэх үү.
/Files2/Boy11_20200407114229.png

8 настай балчираас 80 настай хөгшид хүртэл дэлгэцийн хамааралтай болох нь байна шүү дээ

Энэ их хурдацтай хөгжиж буй техник технилогийн эрин үед хүмүүс бид ухаалаг дэлгэц, гар утас, телевизор, компьютер, интернетийн хэрэглээ зэргийг өдөр тутамдаа ашиглахгүй холуур байж чадна гэдэг юу л бол. Өнөөдрийн байдлаар дэлхийн 5 хүн тутмын 1 нь их бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсон ба өдөрт дор хаяж 1 цаг интернетээр аялах эсхүл ямар нэг тоглоом тоглодог байна. Энэ байдал дэлхий нийтийг нэгэн айдаст автуулж байна. Тэр нь дэлгэцийн хамааралд нас, хүйс хамаарахгүй бөгөөд насны хувьд бараг л 8 настай балчираас 80 настай хөгшид хүртэл автагдах болсонтой холбоотой.
/Files2/webzurag_20200407114035.png

“Candy crush”-ны урхинд уначихав уу?

Бидний эргэн тойронд оршин буй ихэнх ухаалаг утастай хүмүүсийн дунд “Candy crush”-ыг тоглож үзээгүй хүн гэж байхгүй л болов уу? Зарим тохиолдолд энэ тоглоом цаг нөхцөөх шилдэг арга ч гэж хэлж болох л байх. Гэхдээ та анзаарсан уу? Та уг тоглоомыг тоглоод эхлэхэд л аль хэдийн өөрийгөө зогсоож чадахаа больсон байдаг гэдэг ээ. Түүнчлэн миний мэдэх олон хүн анх тус тоглоомыг тоглож байхдаа нойроо хугаслан байж нэг үеэс дараагийн үерүү шилжин тоглож, заримдаа бүр найз нөхдөдөө саймширч 366 дугаар үе дээр явж байгаа гэж онгирох нь олонтой.
/Files2/webzurag_20200407113537.png

Дэлгэцийн цаана хэн байна вэ?

Жинхэнэ зан төрх нь мөн үү, аль эсвэл зүгээр л дүр эсгэсэн хуурамч дүр төрх үү?