“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн

Харилцаа холбооны зохицуулах хороо, БСШУЯ хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2020 оны 3 дугаар сарын 12-оос 3 сарын 22-ны хугацаанд “Миний гэр – Аюулгүй орчин” цахим захидлын уралдааныг зарласан билээ.
/Files2/IMG_1221_20200407023738.JPG

“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн

Харилцаа холбооны зохицуулах хороо, БСШУЯ хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2020 оны 3 дугаар сарын 12-оос 3 сарын 22-ны хугацаанд “Миний гэр – Аюулгүй орчин” цахим захидлын уралдааныг зарласан билээ. Уралдаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 1311, дунд ангийн 1563, ахлах ангийн 890, нийт 3764 захидал хүлээн авсныг нэг бүрчлэн уншиж, 4 үе шаттайгаар үнэлэн дүнг гаргалаа.

“Миний гэр – аюулгүй орчин” уралдааны тухай

Харилцаа холбооны зохицуулах хороо, БСШУЯ хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 3-р сарын 12-оос 3-р сарын 22-ны хугацаанд “Миний гэр – аюулгүй орчин” цахим захидлын уралдааныг зарласан билээ.

Бусдад зөв мэдээллийг түгээе

Бусдад зөв мэдээллийг түгээе Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.

Цахим орчинд Зөвийг түгээе

#Зөвийг түгээж сайныг дэмж Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.

Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөвийг Түгээе” аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.

Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)

Удирдамж Найз нөхөдтэйгээ холбогдох, өөрт тохиолдсон зүйлээ бусадтай хуваалцах, мэдээлэл солилцох гэх мэт олон зорилгоор бид Фэйсбүүкийг өдөр тутамдаа ашигладаг. Фэйсбүүкээр дамжуулан өөр өөр улс орны, ондоо хэл, соёлтой хоёр тэрбум гаруй хүмүүс текст, зураг, дүрс бичлэг ашиглан хоорондоо харилцдаг.

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” уралдааны шилдэг захидлуудаас

Энэ бол миний баатар Эрхэмлэн нандигнан явдаг хөгшин буурал эмээдээ өнөөдөр энэхүү зурвасаар дамжуулан итгэл сэтгэлийн бэлэг барих гэсэн юм. Хүн бүхэн ээж, эмээ нартаа илүү хайртай байдгийн адилаар би ч бас эмээдээ хязгааргүй их хайртай. Миний эмээ бусдаас онцлог нандин чанар ихтэй бөгөөд хөдөөгийн сайханд малаа маллаж явахдаа ч аль эсвэл олон найз нөхдөө тойруулчихаад инээж баясаж байхдаа хамгийн ухаалаг бас хамгийн авьяаслаг хамгийн сэргэлэн нэгэн. Урлаг соёлын арга хэмжээнд ч бас л хамгийн түрүүнд оролцож хүн бүхэнд нандин бүхнээ зориулж явдаг ийм эрхэм хүнээ би та бүхэнд бахархан хэлмээр санагдсан учир энэ зурвасыг бичиж сууна.

Таны хүүхдийг онилж буй чимээгүй ТАХАЛ

Мессеж, чат, цахим шуудан, нийгмийн сүлжээний сайтууд нь хүүхдүүдийг сөрөг материал, мөрийтэй тоглоомд уруу татах, цаашлаад бэлгийн гаж донтнуудын нөлөөнд оруулах зэргээр бидний хэзээ ч төсөөлж байгаагүй аюултай үр дагавар авчирдаг байна. Орчин үед интернетийн чимээгүй аюул дараах байдлаар илэрч буйг та мэдэх үү?

10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэдэхгүй байна

ЕБС-ийн сурагч, 16 настай Н… сониуч зандаа хөтлөгдөн онлайнаар нэгэн “хөвгүүн”-тэй танилцжээ. Тэрээр өөрийгөө С… хэмээн танилцуулсан бөгөөд тэд мессеж бичин харилцаж өдөр бүр юу болсон тухайгаа хуваалцдаг байж. Н… охинд С… нь улам их итгэл төрүүлэн тэдний харилцаа улам дотносож зургуудаа чатаар солилцох болов. Н… охин өөрийнхөө царайг ил гаргасан биеийнхээ хагас болон бүтэн нүцгэн зургаа түүн рүү явуулжээ. Энэ түүний гол алдаа байлаа.

Холбоо барих

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Үзэн ядсан үг, зураг, бичлэг түгээвэл зохицуулах хэм хэмжээ

Манай улсад төдийгүй дэлхий дахинд цахим орчин болон бодит орон зайн ялгаа улам бүдгэрч, нэг нэгнээсээ улам хамааралтай болж байна. Зурвас, захиа илгээх, эд зүйл худалдан авах, бэлэглэх, аялал төлөвлөх, тийз, тасалбар, ширээ, хоол захиалах, цаашилбал өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй үзэл бодлоо хуваалцах шинэ орон зай болон өргөжсөн билээ. Нэг талаас хэрэглэгч өөрөө мэдээллийг боловсруулж, бий болгохын зэрэгцээ дамжуулж байдаг ба нөгөө талаас бусдын мэдээллийг ч хүлээн авдаг болсон. Үүнтэй уялдан худал, хуурмаг мэдээлэл түгээх, эсвэл бусдыг үзэн ядах, ялгаварлан гадуурхах агуулга бий болж түгсээр байна.

Цахим орчинд хувийн нууцыг хамгаалах нь

Хувийн нууцын тухай: Хувийн мэдээлэл гэдэг нь хувь хүний нууцад хамаарна. Хувийн мэдээллийг зөвхөн ажил хэргийн буюу хууль ёсны зорилгоор ашиглах ёстой. Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд хувь хүний нууцыг дараах байдлаар ангилж, тайлбарласан байдаг.

Сэтгэгдэл, түүний мөрөөр гарч ирэх зохицуулалт

Сэтгэгдэл бол цахим орчинд таны бодсон бодол, хэлсэн үг, илэрхийлсэн санааг гол төлөв бичвэрээр, мөн эможи, зураг, авиа, зарим тохиолдолд дүрс бичлэгээр хэлбэржсэн цахим орчин дахь тоон илэрхийлэл, тайлбар, тэмдэглэл, хариулт, шүүмж юм.[1]

Хууль бус, хортой контентын сөрөг нөлөөнөөс зайлсхийх нь

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.

Цахим орчинд бусадтай харилцах заавар

Цахим орчинд хил хязгаар байхгүй мэт санагдаж магад. Гэсэн хэдий ч хүн бүрийн хийж буй үйлдлийг бүртгэж, хүүхэд байхдаа хийсэн үйлдлийг насанд хүрсэн, том болсон хойно ч харуулах боломжтой байдаг. Иймээс цахим орчинд нэвтрэхдээ хүн бүр “Эрхий хурууны дүрэм”-ийг мэдэх хэрэгтэй.

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллээс сэргийлэх нь

Цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийлэл /Sexting/ гэдэг нь өдөөн хатгасан буюу бэлгийн харилцааны агуулга бүхий зураг, зурвас, дүрс бичлэгийг илгээх, онлайн орчинд нийтлэх үйлдэл юм. Энэ нь нийгмийн болон хууль зүйн үр дагавартай зүйл.

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗАХИДЛУУДААС

Миний баатар Сайн байцгаана уу? Миний захидлыг уншиж буй хүн бүрт энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр гадаа цаг агаар их сайхан байна шүү. За тэр ч яахав. Өнөөдөр би өөрийн баатрын тухай бичихээр боллоо.

Зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллээс сэргийлэх нь

Энэхүү нийтлэлийг А-д тохиолдсон зүйлсээр эхлэмээр байна. А нь найз залуу Б-тэй ажил дээрээ анх танилцаж, удалгүй үерхсэн бөгөөд тэдний харилцаа гүнзгийрч, сээтгэнэсэн зурвас, нүцгэн биеийн зургаа солилцох болжээ. Гэхдээ тэд харилцаагаа ажлынхандаа мэдэгдэхийг хүсээгүй байна. Харин тэдний харилцаа таарамжгүй болох үед А энэ талаар Б-д хэлж, урьдынх шигээ ердийн найзууд байхыг хүссэн байна.

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Өсвөр насны хүүхдүүдэд захидал бичгийн соёлоор дамжуулан тэдний харилцааны чадварыг дээшлүүлж, хүсэл мөрөөдлийг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны шилдгүүд тодорлоо.