/Files2/bolzoo_20200407113304.png

ИНТЕРНЕТ БОЛЗОО

нтернет болзоо нь зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай асуудал биш болоод удаж байна. Анх “yahoo messenger”-ийг хэрэглэх болсон үеэс л эхлэн өсвөр насныхан цахим ертөнцийг ашиглан хоорондоо болзох болсон. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өргөжихийн хэрээр өсвөр насны хүүхэд залуус янз бүрийн програм ашиглан бие биетэйгээ танилцах нь эрс нэмэгдэж байна. Мөн залуусын хэрэглэдэг програмын арга техник нь нарийсаж өөрийн байгаа газрын GPS-ийг ашиглан эргэн тойронд байгаа хүмүүст танилцах хүсэлтээ илгээхэд л маш олон хүнтэй танилцах боломжтойгоор барах уу, бараг л сонголт хийж чатлах боломжтой болсон.
/Files2/huuli1_20200407110923.png

Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс

Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс Олон нийтийн сүлжээ нь биднийг зураг, бичлэг, үг өгүүлбэр болон сэтгэл хөдлөлөө хуваалцах боломжийг олгодог. Бид биеэр уулзах боломжгүй, эсвэл хэзээ ч танилцахгүй байсан хүмүүстэй холбогдож, тэдний санаа бодлыг сонсох, танилцаж найзлан нөхөрлөх, олон талын харах өнцөг, мэдээллийн эх сурвалжтай байх зэрэг олон давуу талыг цахим орчин бидэнд олгодог. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавих нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дурсамжтай мөчөө хуваалцах сайхан арга боловч хүүхдийнхээ болон хувийн зургуудаа олонд дэлгэхэд эрсдэл бий. Эдгээр эрсдлээс сэргийлэхийн тулд анхаарч байх хэдэн зөвлөгөөг хүргэе.
/Files2/huuli1_20200407110659.png

Ухаалаг утас хэрэглэдэг ухаалаг бус эцэг эх

Хүүхдээ харж байхдаа үргэлж утас, таблет, компьютер гээд дэлгэцнийхээ ард байж хүүхэддээ анхаарал хандуулдаггүй, анхаарал муутай эцэг эхчүүдийг та таньдаг, эсвэл өөрөө тэдний нэг байж магадгүй юм. Ийм хүмүүс өөрийгөө олон зүйл зэрэг амжуулж чаддаг гэж боддог байж болох ч хүн нэгээс илүү зүйл дээр төвлөрч чаддаггүйг шинжлэх ухаан баталсан. Тэгвэл эцэг эхчүүдийн ухаалаг утасны хэрэглээ хүүхдэд яаж нөлөөлж байна вэ?
/Files2/SafeSearchKids_20200407110426.png

Дэлгэцийн гэрлийн хор уршиг

Гэрэл цахилгаан бүтээх хүртэл гэрэлтүүлгийн гол эх үүсвэр нар байсан бөгөөд хүмүүс оройг ихэвчлэн харанхуйд л өнгөрөөдөг байсан билээ. Гэтэл одоо унтах хүртлээ бидэнд гэрэлтэй байх боломж бий бөгөөд энэхүү давуу талаа бид бараг анзаарахаа больжээ.
/Files2/webzurag_20200407105816.png

Технологитой харьцахад гаргадаг эцэг эхчүүдийн 3 алдаа

Олон хүүхдүүд гар утас, таблет, зөөврийн тоглоом зэрэг ямар нэг төрлийн технологийг цагийн хязгааргүй хэрэглэж байна. Тэр төхөөрөмжгүйгээрээ гадагшаа гарахгүй, эсвэл хэрүүл зодоонгүйгээр түүнийгээ тавихгүй байх нь бий. Энэ байдлаараа технологийн хэрэглээ нь донтолттой төстэй болж эхэлж байна. Бид технологигүй, дэлгэцгүй орчинд хүүхдээ өсгөх боломж бараг л байхгүй болсон энэ цаг үед бид бяцхан иргэдээ хэрхэн компьютер, интернетийн донтолттой болохоос нь сэргийлэх вэ л гэдэг арга бий.
/Files2/internetorchin1_20200407102904.png

Cyber bullying буюу цахим орчин дахь дарамт

Бусдыг дарамталж дээрэлхэх явдал өдөр тутмын энгийн амьдралаас илүүтэйгээр цахим орчинд гарч, мэдрэгддэгийн шалтгаан нь нэрээ нууж болдог, иймээс дээрэлхэгч нэгэнд улам таатай болдог байна. Хоёр төрлийн хүмүүс бусдад дарамт үзүүлэх нь түгээмэл байдаг. Бусдын дунд нэр хүндтэй, алдартай хүмүүс болон нийгэмд гадуурхагддаг хүмүүс. Энэхүү үзэгдэл бүх л насанд тохиолдож болох ч өсвөр насны хүүхдүүд дунд илүү тохиолддог.