Сошиал медиагийн шинэ найзаа яаж таних вэ?

Манай улсад ямар сошиал медиа буюу нийгмийн сүлжээг түлхүү ашиглаж байна вэ? гэдэг асуулт танд төрж байсан бол хэдэн тоон мэдээг хамтдаа харцгаая.

Өсвөр насны хүүхдүүдийн интернетийн аюулгүй хэрэглээний талаарх ойлголт

2016 онд МУБИС-ийн боловсролын судалгаа аргазүйн тэнхимээс хот, хөдөөгийн ЕБС-ийн багш, эцэг эхчүүдийн хүмүүжлийн тухай ойлголт, хандлагыг тодруулах зорилгоор түүвэр судалгаа хийхэд гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл 58% нийгмийн хямралтай байдал 47,1%, цахим орчин 36,5% нөлөөлж[1] байна гэсэн үр дүн гарсан байдаг.

Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

Компьютерийн ард хэрхэн суух вэ?

Та хүмүүсийн яриан дундаас эсвэл гэр дотроо “Компьютерийн ард суухаар хүзүү хөшөөд”, “Мөр хүндрээд”, “Нүд аргаад”, “Хараа муудаад”, “Нуруу чилээд”, нэг бол “Бөгтийгөөд”, “Хөлийн судас бүдүүрээд” гэж учирлаж хэлэхийг сонссон биз. Сонсоогүй бол эдгээр үг хүний хэрхэн сууж байгаатай холбоотойг удахгүй мэдэх болно.

Өөрийнхөө нууцыг хүртэл дэлгэмээр байх юм

Нийгмийн сүлжээнд өөрийн амьдралын цаг мөч бүрийг бусдад дэлгэх дуртай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хачирхалтай нь хүмүүс үүнийг огтхон ч тоохоо больсон. Харин ч эсрэгээрээ энэхүү үйлдлийг даган дуурайгчид нэмэгдэх болсон. Та бүхэн анзаараад нэг үзээрэй, нүүр номын 10 пост тутмын 7 нь өдрийн хоолондоо юу идсэнээ, хэнтэй хаагуур яг тухайн мөчид юу хийж байгаагаа, хүүхдийнхээ юу хийж байгаа болон нийгэмд болж байгаа үйл явдалд бухимдаж буй талаар бичсэн сэтгэгдлүүд хөвөрнө.

Сурагчдын ухаалаг хэрэглээ – судалгаа

Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский “Хэрвээ сурган хүмүүжүүлэгч нь хүнийг бүхий л талаар нь хүмүүжүүлэхийг хүсвэл юуны өмнө түүнийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээжээ. Үүний учир нэгэн сургуулийн 5-р ангийн 140 сурагчаас авсан сурагчид ухаалаг хэрэглээ гэж юуг ойлгодог, хэрхэн юунд хэрэглэдэг талаарх судалгааг нэгтгэн үзлээ.

Та номыг унших уу? сонсох уу?

Ном унших нь тархины фитнесс бөгөөд мэдлэгийг тэтгэгч эх ундарга билээ. Гэвч орчин үеийн энэ завгүй хэмнэлд бүхий л зүйл хурдтай өрнөж, хэсэг амс хийх зуур л нийгмээс хоцрогдож байгаа мэт мэдрэмж төрүүлэх болсон нь хүмүүст ном унших ч цаг гаргах боломж бололцоог олгохгүй байна. Тэглээ гээд бид тархиа хөгжүүлэхээ марталгүй орчин үетэй хөл нийлүүлэх олон аргуудыг шинээр нээж олсоор байгаагийн нэг жишээ нь “Подкаст” бий болсон явдал юм.

Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацаа

Эцэг эхчүүд хүүхдээ хооллох, нэг бол машинаар явахдаа гар утсаараа Youtube-ээс “Миша, Маша хоёр”, “Пороро” гэх мэт хүүхэлдэйн кино үзүүлэх, эсвэл сатааруулахын тулд iPad өгч, тоглоом тоглуулах нь түгээмэл. Үүнд зарим хүн санаа зовонгуй байдаг бол олонх эцэг эх “Миний хүүхэд үүнээс суралцаж байна. Хэрхэн мундаг нээж, ажиллуулж, тоглож, үзэж байгааг хараач. Их сурамгай. Би багадаа ингэж чаддаггүй байсан. Технологийн зуун тул багаасаа сураад, мөн надад ч цаг гараад амар шүү дээ. Хэн хэндээ ашигтай” гэж зөвтгөдөг.

Цагаахан гэгээхэн үрс минь цахим амьдралд яаж явна вэ тэд мэдээллийн бороон дунд шүхэргүй зогсч байна

ХХМТГ, ГБХЗХГ болон ХХЗХ-оос хамтран зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдаанд нийтлэлийн төрлөөр 2-р байр эзэлсэн сэтгүүлч Б.Баярбаясгалангийн бүтээл

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны удирдамж

Нийтлэг үндэслэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд хүүхэд хамгаалах зорилго бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

Аюулгүй интернетийн өдөр

Аюулгүй Интернетийн өдөр (Safer Internet Day/SID) нь 2004 оноос Европын улсуудад тэмдэглэгдэн эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа байгаа олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгож таниулах эрхэм зорилготой. Аюулгүй Интернетийн өдрийн арга хэмжээг санаалагч талуудаас жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр дэлхий даяар зохион явуулдаг. Энэхүү арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүмүүс цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.
/Files2/huuli1_20200921090816.png

Нийгмийн сүлжээнд хууль сахиулах шинэ алхам: ХБНГУ-ын жишээ

2016 оны 7, 8 дугаар сарын мэдээллээр ХБНГУ-д хэрэглэгчийн мэдэгдлээр хууль бус контентыг устгасан байдал Facebook-т 39-46%, YouTube-д 10-90%, Twitter-т 1%-тай байна.[1] Энэ нь хэрэглэгчийн гомдлоор хууль бус контентыг устгах тал дээр нийгмийн сүлжээ ихэвчлэн “хойрго” ханддаг болохыг харуулсан байж болохоор байна. Үүнтэй холбоотойгоор ХБНГУ-д “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай хууль” 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхлэв.[2] Энэ хуулийн зохицуулалтыг багцлан хүргэж байна.
/Files2/3074_001_20200921090340.jpg

Шар мэдээнд дургүй хэн байхав

Шар мэдээ, хов жив гэж цахим ертөнцийн ил тод, нээлттэй байдлыг далимдуулан хаа сайгүй тархах болж, ихэнх хүмүүс “би хов жив дургүй” хэмээдэг ч орчин цагийн оддын амьдрал, цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа хүмүүсийн үйлдэл, олны танилын бүтэлгүйтэл зэрэг мэдээ, мэдээллийг ямар ч байсан олж уншсаар байгаа юм. Тэгвэл та бүгдэд нэгэн нууцыг дэлгэхэд сэтгэл судлаачид хүн төрөлхтөн яагаад ингэтлээ “Шар мэдээ, хов жив”-д татагддагийг олж илрүүлсэн байна.
/Files2/2925_001_20200921085937.jpg

Олон нийтийн цахим сүлжээний зохицуулалтын төрөл, хэлбэр

Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын 75% буюу ихэнх нь ажлын цагаар ажил дээрээ олон нийтийн цахим сүлжээг тогтмол ашиглаж байна.[1] Энэ нь ажил олгогч болон ажилтнуудын хооронд олон нийтийн цахим сүлжээний хэрэглээг хязгаарлах эсэх, түүнийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн ойлголттой байх шаардлагыг бий болгож байна.
/Files2/2922_001_20200921085642.jpg

Ярилцъя, гэхдээ чатаар

Аливаа харилцаа нь нийгмийн хөгжлийн онцлогоос хамаарч байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн билээ. Харин хүмүүсийн өдөр тутмын харилцаанд мессеж, мессенжер нь хэзээнээс чухал үүрэг оролцоотой болсон бэ? Чат нь аль хэдийн хүн төрөлхтний харилцааны нэг хэлбэр болсныг нотлох дараах сонирхолтой баримтыг та бүхэнтэй хуваалцъя.
/Files2/homepagepng420x378illustrationrevised1_20200921084020.png

Сингапур улсын контентын зохицуулалт

Тус улсад интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP), интернетийн контент нийлүүлэгч (ICPs)-тэй холбоотой харилцааг Өргөн нэвтрүүлгийн хууль дахь тусгай зөвшөөрлийн нөхцөлөөр зохицуулдаг[2] бөгөөд тэдгээрийн контент нь Интернетийн тусгай зөвшөөрөл болон Интернетийн практикийн дүрмээр тогтоосон нөхцөлд нийцсэн байх ёстой.[3] Сингапурын контентын зохицуулалт нь нийтийн ашиг сонирхол, арьс өнгө, шашин шүтлэг, садар самуун, хүүхдэд хортой контент дээр төвлөрдөг.
/Files2/Untitled2_20200921083639.png

Адам Эва хоёрын цахим хэрэглээний онцлог

Харин эрчүүд улс төр, шинжлэх ухааны ололт, гүн ухаан гэх мэт өргөн хүрээний сэдвээр хоорондоо ярилцаж, түүний талаар саналаа солилцдог байна. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүд гүн ухаан, улс төр зэрэг сэдвийг сонирхдоггүй гэсэн үг биш юм. Нэгэн судалгаанд улс төр, нийгмийн сэдвээр нийтлэл бичдэг эмэгтэй сэтгүүлчдийг эрэгтэй сэтгүүлчидтэй харьцуулахад уншигчдаас сөрөг сэтгэгдэл илүү ихээр хүлээн авдаг болохыг тогтоожээ. Энэ нь эмэгтэй хүн улс орны болоод нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд хуваалцахаас эмээдэг байх магадлалтай хэмээжээ.
/Files2/Untitled_20200921083759.png

Цахим орчин дахь гадуурхал сэдэвт гар зургийн уралдааны бүтээлүүд

Хүүхэд, залуучуудад цахим орчны үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, зөв зохистой хэрэглээг бий болгох нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна. Хүүхэд, өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулаад байгаа билээ.
/Files2/2936_0011_20200921080350.jpg

Цахим тоглоомд дурлагч хүүхдийн эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө

“Хүүхэд маань компьютер болон гар утасны тоглоомоор ойрдоо их тоглоод байна уу даа” эсхүл “Энэ хүүхэд арай тоглоомын донтон болж байгаа юм биш биз” гэж хүүхдэдээ санаа зовнин түгшүүртэйгээр сэтгэл зүйчдэд хандах эцэг эхчүүд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Энэ нь мэдээж нэг талаараа сайн хэрэг юм. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмөрснөөс урьдчилан сэргийлж байх нь илүү үр дүнтэй гэдгийг эцэг эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй.
/Files2/huuli1_20200921080027.png

Австрали Улсын онлайн контентын зохицуулалт

1999 онд Австрали Улсын парламент интернетийн контентийг зохицуулахтай холбоотой хууль баталсан. Энэ нь 1992 оны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тухай хуулийн нэмэлт хэлбэрээр хуульчлагдсан. Энэхүү зохицуулалт нь интернетийн эрх чөлөө болон олон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахад чиглэснээрээ онцлог юм. Тодруулбал, тус зохицуулалт нь интернет буюу онлайн үйлчилгээгээр дамжсан, нийтлэгдсэн контент нь хүүхэд, өсвөр насныханд тохиромжгүй буюу хууль бус эсэхийг хянахад чиглэсэн байдаг.