Насны ангиллын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Британийн Кино Ангиллын Зөвлөл (BBFC)-өөс 1912 оноос хойш өөрийн орны иргэдийг кино, ТВ нэвтрүүлэг, хөгжмийн видеоны насны ангиллын талаарх мэдээллээр хангаж ирсэн. Энэ нь эцэг эхчүүдийг кино театрт гарч буй үзвэрүүд, DVD, Netflix зэрэг сувгуудаар дамжиж байгаа видео контентууд хүүхдийнх нь насанд тохирч байгаа эсэхийг үнэлэх боломжийг олгодог.

Цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрмүүд  

Интернетэд байршуулж байгаа зүйлсээ хянах нягталж, няхуур хандаарай. Учир нь энэ бүхэн чинь интернетэд үүрд үлдэх бөгөөд хэзээ нэгэн цагт буруугаар ашиглагдаж болзошгүй гэдгийг санаарай. Хэрэв чи гомдмоор үг хэллэг, зохисгүй, эвгүй зураг интернетэд харсан бол цахим гадуурхалд өртсөн бол эцэг эхдээ хэлж, ярилцаарай.

Цахим уруу таталтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Уруу татах гэдэг нь хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх явдал юм. Тэд цахим болон цахим бус орчинд хүүхэдтэй харилцаа үүсгэх, холбоо тогтооход төрөл бүрийн технологийн арга замыг ашигладаг ба хамгийн түгээмэл нь ашиглагддаг орон зай нь интернет юм.

Хүүхдийн ашиглаж буй ухаалаг төхөөрөмжтэй холбоотой 9 зөвлөмж 

Өнөөдөр хүүхдүүд харьцангуй бага наснаасаа эхлэн ухаалаг төхөөрөмж ашиглаж эхэлж байгаа тул ухаалаг төхөөрөмжийг хэрхэн зөв, зохистой, аюулгүй ашиглах талаар ярилцах нь зүйн хэрэг юм. Технологийн хөгжил, дэвшил бидэнд олон боломжуудыг бий болгож байгаа хэдий ч сөрөг талуудыг нь бас анхааралгүй орхиж болохгүй. Эцэг эхчүүдийн хувьд эдгээр сөрөг тал, эрсдлүүдээс үр хүүхдээ, гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар ойлголттой мэдлэгтэй байх нь чухал.

Хуурамч мэдээлэл гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Хуурамч мэдээлэл гэж бусдыг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх зорилгоор санаатайгаар бүтээсэн, боловсруулсан худал мэдээ, мэдээлэл, зураг, видеог хэлдэг. Мөн үнэн зөв мэдээ, мэдээллийг мушгин, гуйвуулж, буруу мэтээр ойлгуулах нь хуурамч мэдээллийн төрөлд багтдаг. Иймд мэдээ, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, хуурамч мэдээ, мэдээллийг ялгаж, таньж сурах нь хамгийн чухал.

“ДЭЛГЭЦЭНД ДОНТОЛТ” - энэ талаар эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ? 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь цахим төхөөрөмжөө хэдий хугацаагаар ашиглаж байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Цаашилбал хүүхэд интернет, нийгмийн сүлжээнд донтсон эсэхийг тодорхойлох нь бүр төвөгтэй. Технологи хөгжиж, дэлгэрэхийн хэрээр хүүхэд, залуус улам бүр технологиос хамааралтай болж байна. Харин эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхэд, залуусыг цахим төхөөрөмжид донтож байгаа эсэхийг мэдэж чадаж байна уу, тэдэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэх мэдлэг чадвар байна уу?

Цахим ул мөр

Цахим ул мөр гэдэг нь интернетэд оршин байгаа хүний тухай мэдээлэл юм. Чиний цахим улм мөр чиний цахим нэр хүндийг илэрхийлнэ. Цахим орчинд бид бүтээж, нийтэлж, хуваалцаж байгаа зүйлийнхээ үр нөлөөний тухай бодох нь чухал. Чиний цахим үйлдэл хүргэхийг зорьсон хүмүүсээс чинь ихэвчлэн хэтэрч, ирээдүйн ажил олгогчдод чинь хүртэл хүрч болзошгүй.

Цахим орчин дахь танихгүй хүний аюул

Чи зөвхөн цахим орчинд мэдэх тэр хүмүүс бол танихгүй хүмүүс. Интернетэд хүн болгон хэлж байгаа шигээ биш, тиймээс цахим орчинд хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх нь чухал. Зарим танихгүй хүмүүс хүүхдүүдийн итгэлийг олж авч тэднийг ашиглахын тулд интернетийг ашигладаг. Үүнийг уруу татах гэж нэрлэдэг.

Интернетийн аюулгүй байдал

Интернет бол мэдээллийн асар том эх сурвалж, харилцаа холбооны арга хэрэгсэл юм. Гэхдээ цахим орчин дахь бүх мэдээлэл болоод хүмүүс итгэж болохуйц биш байдаг. Өөрийн холбоо барих мэдээллииг цахим орчинд бүү тавь. Нийгмийн сүлжээний вэбсайтууд дахь хувийн нууцийн тохиргоог байнга шалга

APP STORE-ийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

“App” буюу програмууд нь тодорхой төхөөрөмжүүд дээр ажиллуулах зориулттайгаар Apple iOS, Windows, Android зэрэг тусгай үйлдлийн системд зориулан бичигдсэн байдаг. Apple iOS үйлдлийн системийн албан ёсны дэлгүүр болох “App store” –оос iPad, iPhone, iPod touch болон Apple-ийн бусад төхөөрөмжүүд дээр ашиглах 2 сая гаруй програм болон тоглоомуудыг татан авах боломжтой. Таны хүүхэд app store ашиглаж байгаа үед та дараах эрсдэлүүдийг мэдэж байх хэрэгтэй.

Цахим сорилт

Цахим сорилтБүх зүйлс тоон системээр хоорондоо холбогддог болсон өнөөгийн ертөнцөд хүүхдүүд болон томчууд хоорондоо харилцах шинэ шинэ арга замуудтай байнга учирч байна. Бид нийгмийн амьтан учраас хоорондоо харилцах, бие биенээсээ хамааралтай байхыг хүсэх нь хүний байгалиас өгөгдсөн зөн совин юм. Интернетийн сорилтууд эдгээр сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг бөгөөд маш богино хугацаанд хурдтай тархдаг.

СНАПЧАТ-ын тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програмаар хэрэглэгч зураг, дүрс бичлэг болон чатаа дуут дуудлага, эсвэл текст зурвасаар найзуудтайгаа хуваалцах боломжтой. Хэрэглэгч зураг, дүрс бичлэгээ тодорхой найзуудтайгаа хуваалцах, эсвэл “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалтад байгаа бүх хүнтэй хуваалцаж болдог.

Мэдээллээ хуваалцахад анхаар

Цахим орчинд мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг хуваалцах нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд хоорондоо холбоотой байх боломжийг олгодог. Гэхдээ ямар нэг зүйлийг цахим орчинд нийтэлснээр дараа нь юу болохыг чи хянах боломжгүй болно. Иймээс болгоомжтой байх нь чухал.

Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?

Уншиж байгаа зүйлээсээ гарч сайтыг нь судал, түүний зорилго, холбоо барих мэдээллийг шалга. Гарчиг нь анхаарал татахын тулд хэтэрхий үг хэллэгтэй байж магад. Бүтэн мэдээлэл нь юуны тухай вэ? Зохиогчийн талаар түргэн хайлт хийгээд үз. Итгэж болохуйц байна уу? Жинхэнэ байна уу?

Фишинг буюу интернет залилангийн тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Технологийн энэ цаг үед цахим орчинд найзтай болох, тэдэнтэй харилцах нь амьдралын энгийн нэг хэсэг болоод байна. Харамсалтай нь таны итгэлийг олж аваад ашиглах гэсэн хүмүүс бас тэнд бий. Фишинг (загасчлах) гэдэг нь цахим орчинд хуурамч профайл үүсгээд өөрийгөө өөр хүн гэж бусдад итгүүлж, хохирогчдоо хуурахыг хэлнэ.
/Files2/_DSC9591Edit_20200903043654.jpg

МЭНДЧИЛГЭЭ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байна.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран олон улсын “Internet Watch Foundation” байгууллагын тусламжаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах, урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой болголоо.

“Миний гэр – Аюулгүй орчин” цахим захидлын уралдаанд шалгарсан захидлууд

Цахим хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх нь

Цахим орчинд цагаа өнгөрөөж буй хэн бүхэнд хүчирхийлэлд өртөх эрсдэл бий. Цахим орчинд та дарга, цэрэг, хэн байх нь төдийлөн хамаагүй. Та бол зөвхөн цахим хэрэглэгч. “2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон”, “Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг”[1] зэргээс харахад, цахим хүчирхийллийн хохирогч болох тохиолдол багагүй буй нь санаа зовоосон, эмзэг асуудал нэгэнт болжээ.

“Миний гэр – Аюулгүй орчин” цахим захидлын уралдааны дүн гарлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний гэр – Аюулгүй орчин” сэдэвт цахим захидлын уралдааныг амжилттай зохион байгууллаа.