Бидний зөв үйлдэл хүүхэд залуучуудад зөв үлгэр дуурайлал өгнө #Цахим орчинг зөв болГоё

“Цахим орчин зөв болГоё”-Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгоё уриатай аян эхэллээ

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газар хамтран олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээг сурталчлах, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давлагааг өрнүүлж, цахим орчны зүй зохистой хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм.