Messenger Kids гэдэг нь 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан Facebook-ийн үнэгүй мессежний программ юм.
Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 51 дэх жилдээ зарласан олон улсын захидал бичлэгийн “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямар арга хэмжээ, яагаад авах хэрэгтэй вэ? сэдэвт уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дахь жилдээ зохион байгуулж, уралдааны дүнг гаргалаа.
Мэдээлэл, технологийн үндэсний парк нь нийгмийн хариуцлагын хүрээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болох, цахим хэрэгслээр хангах, суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд хүртээмжтэй технологи 2022” аяныг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.
Дэлхийн шуудан холбоонооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ зохион байгуулж байна.
Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, мэдээллийн технологийн “Айтүүлс” ХК-тай хамтран “Вэб сайт, фэйсбүүк хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр дэлхийн "Аюулгүй интернэтийн өдөр" тохиож байна. Европын холбооны дэмжлэгтэйгээр Европын Аюулгүй Интернет Төвүүдийн (SICs) Insafe/INHOPE сүлжээнээс тус өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.
Харин та өдөрт хэдэн цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг вэ?
Нийгмийн сүлжээ таны амьдрал биш
Хэрэглээ байх учиртай
Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор “Цахим соёл” аяныг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүлж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран эцэг, эхчүүдэд өөрийн хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, цахим орчинд учирч болох эрсдлээс хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг дэмжих “Эцэг эхийн хяналтын программ” буюу Parental control системийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.
Тус төслийн зорилго нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулан, ялангуяа Ковид-19 цар тахлын үед хууль зөрчсөн, сэжигтэн, гэрч, хохирогч болон эрсдэлт бүлгийн хүүхдэд хүрч үйлчлэх хууль эрх зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.
НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?” сэдэвт илтгэх ур чадвар, цахим мэтгэлцээний тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 25-аас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан, ХХЗХ хамтран "Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?" илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2021.10.25-2021.11.28-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнд 115 баг оролцож, 2-р шатанд дараах 32 баг шалгарлаа.
Өсвөр үеийнхний цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний олон талт асуудлыг судалж, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, багаар хамтран ажиллах, харилцааны чадваруудыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчидын дунд цахим мэтгэлцээнийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү дүрэм нь дэлхий даяар тархаад буй цар тахлаас шалтгаалан мэтгэлцээнтэй холбоотой өсвөр үеийнхэнд чиглэсэн тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, мэтгэлцэгчдэд мэтгэлцэх боломжийг олгох үүднээс Монголын Карл попперын мэтгэлцээний нийгэмлэгээс баталсан түр дүрэм болно.
Хүүхдүүдийн 71% нь өдөр бүр интернет ордог бөгөөд орон сууцны хороололд амьдардаг хүүхдүүдийн өдөр бүр интернет ашиглах хандлага гэр хорооллын хүүхдүүдээс өндөр байна. Насны хувьд 17-18 насныхан интернетэд хамгийн их давтамжтай ордог байна.
Сүүлийн үед хүүхдүүдийн дунд үндсэн зорилгоо өнгөлөн далдалсан апп-ууд их түгээмэл ашиглагдаж, байна. Ийм төрлийн гар утасны програм, апп-ууд 2016 оноос ихээхэн дэлгэрэх болсон. Ердийн нэг апп мэт харагддаг боловч хувийн зураг, видео руу нэвтрэх нууц гарц болдог зураг нуудаг ‘нууц’ апп-уудын талаар хүүхдүүд улам бүр мэддэг болсоор байна.
Цахим гэмт хэрэг, залилангаас урьдчилан сэргийлье, "Цахим орчин ба нөлөөлөл" санал асуулга
Харилцаа холбооны зохицуулах хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан Хамтран "Цахим орчин хүүхэд хамгаалал" сэдэвт, Ерөнхий боловсорлын сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан сургалтын материал, гарын авлага, зөвлөмжүүд ( ХЭВЛЭМЭЛ ФОСТЕРУУД-ын сан )
Онлайн орчинд найрсаг, эерэг байх чинь өөр хэн нэгэнд маш их ач, тустай байж болох юм шүү. Бид бусдад туслах эсэх, бусдын үйл хэргийг өөрийн үйлээс өмнө тавих уу гээд бүгдийг өөрсдийн сонголтоор үйлддэг.