Сүүлийн үед хүүхдүүдийн дунд үндсэн зорилгоо өнгөлөн далдалсан апп-ууд их түгээмэл ашиглагдаж, байна. Ийм төрлийн гар утасны програм, апп-ууд 2016 оноос ихээхэн дэлгэрэх болсон. Ердийн нэг апп мэт харагддаг боловч хувийн зураг, видео руу нэвтрэх нууц гарц болдог зураг нуудаг ‘нууц’ апп-уудын талаар хүүхдүүд улам бүр мэддэг болсоор байна.
Хүүхдийнхээ хийж байгаа зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуул. Хамт тоглоом тоглох, эсвэл апп ашиглаж байхад хүүхдийн тань хувьд өөрт нь аюул учруулахгүй байх гэж бодсон ч таны анхаарлыг татах ямар нэг зүйл байж болзошгүй юм шүү. Хэрэв хүүхэд тань ашиглаж буй зүйлээ таньд харуулахыг хүсэхгүй байвал яагаад гэдгийг асууж, тодруулаарай.
Интернетэд байршуулж байгаа зүйлсээ хянах нягталж, няхуур хандаарай. Учир нь энэ бүхэн чинь интернетэд үүрд үлдэх бөгөөд хэзээ нэгэн цагт буруугаар ашиглагдаж болзошгүй гэдгийг санаарай. Хэрэв чи гомдмоор үг хэллэг, зохисгүй, эвгүй зураг интернетэд харсан бол цахим гадуурхалд өртсөн бол эцэг эхдээ хэлж, ярилцаарай.
Уруу татах гэдэг нь хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг үйлдэх зорилгоор хүүхдийн итгэлийг олж авахын тулд тэдэнтэй найз болж сэтгэл зүйн холбоо үүсгэх явдал юм. Тэд цахим болон цахим бус орчинд хүүхэдтэй харилцаа үүсгэх, холбоо тогтооход төрөл бүрийн технологийн арга замыг ашигладаг ба хамгийн түгээмэл нь ашиглагддаг орон зай нь интернет юм.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь цахим төхөөрөмжөө хэдий хугацаагаар ашиглаж байгааг мэдэхэд төвөгтэй байдаг. Цаашилбал хүүхэд интернет, нийгмийн сүлжээнд донтсон эсэхийг тодорхойлох нь бүр төвөгтэй.
Цахим ул мөр гэдэг нь интернетэд оршин байгаа хүний тухай мэдээлэл юм. Чиний цахим улм мөр чиний цахим нэр хүндийг илэрхийлнэ. Цахим орчинд бид бүтээж, нийтэлж, хуваалцаж байгаа зүйлийнхээ үр нөлөөний тухай бодох нь чухал.
Чи зөвхөн цахим орчинд мэдэх тэр хүмүүс бол танихгүй хүмүүс. Интернетэд хүн болгон хэлж байгаа шигээ биш, тиймээс цахим орчинд хүмүүстэй ярилцахдаа болгоомжтой байх нь чухал.
Интернет бол мэдээллийн асар том эх сурвалж, харилцаа холбооны арга хэрэгсэл юм. Гэхдээ цахим орчин дахь бүх мэдээлэл болоод хүмүүс итгэж болохуйц биш байдаг. Өөрийн холбоо барих мэдээллииг цахим орчинд бүү тавь. Нийгмийн сүлжээний вэбсайтууд дахь хувийн нууцийн тохиргоог байнга шалга
“App” буюу програмууд нь тодорхой төхөөрөмжүүд дээр ажиллуулах зориулттайгаар Apple iOS, Windows, Android зэрэг тусгай үйлдлийн системд зориулан бичигдсэн байдаг. Apple iOS үйлдлийн системийн албан ёсны дэлгүүр болох “App store” –оос...
Цахим сорилтБүх зүйлс тоон системээр хоорондоо холбогддог болсон өнөөгийн ертөнцөд хүүхдүүд болон томчууд хоорондоо харилцах шинэ шинэ арга замуудтай байнга учирч байна.
Цахим орчинд мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг хуваалцах нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд хоорондоо холбоотой байх боломжийг олгодог. Гэхдээ ямар нэг зүйлийг цахим орчинд нийтэлснээр дараа нь юу болохыг чи хянах боломжгүй болно. Иймээс болгоомжтой байх нь чухал.
Уншиж байгаа зүйлээсээ гарч сайтыг нь судал, түүний зорилго, холбоо барих мэдээллийг шалга. Гарчиг нь анхаарал татахын тулд хэтэрхий үг хэллэгтэй байж магад. Бүтэн мэдээлэл нь юуны тухай вэ? Зохиогчийн талаар түргэн хайлт хийгээд үз. Итгэж болохуйц байна уу? Жинхэнэ байна уу?
Технологийн энэ цаг үед цахим орчинд найзтай болох, тэдэнтэй харилцах нь амьдралын энгийн нэг хэсэг болоод байна. Харамсалтай нь таны итгэлийг олж аваад ашиглах гэсэн хүмүүс бас тэнд бий.
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.
2018 оны III улирлын байдлаар 2.27 тэрбум орчим хүн ашиглаж буй фейсбүүк олон нийтийн сүлжээ нь 2010 онд “шинэ зуунд хувийн орон зай гэж байхгүй болсон[1]” гэж эелдгээр мэдэгдсэн билээ.
Цахим орчинд хил хязгаар байхгүй мэт санагдаж магад. Гэсэн хэдий ч хүн бүрийн хийж буй үйлдлийг бүртгэж, хүүхэд байхдаа хийсэн үйлдлийг насанд хүрсэн, том болсон хойно ч харуулах боломжтой байдаг. Иймээс цахим орчинд нэвтрэхдээ хүн бүр “Эрхий хурууны дүрэм”-ийг мэдэх хэрэгтэй.
Хиймэл оюун ухаан буюу(Artificial Intelligence A.I.)- ийн талаар амтай бүхэн ярьж, түүний дараагийн хөгжил юу болохыг дэлхий нийтээрээ ажиглан хүлээж байна. Харин зарим хүмүүс хиймэл оюун ухааны талаар эсрэг байр суурьтай байдаг ч секундээр өөрчлөгдөн хувьсаж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд түлхүү нэвтэрч буй технологийн дэвшлийн эрчийг сааруулж чадахгүй л байна.