“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

"Хүүхдэд хүртээмжтэй технологи 2022" аян эхэллээ

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь нийгмийн хариуцлагын хүрээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болох, цахим хэрэгслээр хангах, суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд хүртээмжтэй технологи 2022” аяныг 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хуучин суурин компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас зэрэг технологийн хэрэгслийг хандивлагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс цуглуулж, шаардлагатай программ, цахим хичээлүүдийг суулгаж, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын судалгаанд тулгуурлан нийслэлийн алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоно.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд