“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Хобби сургуулийн “Шонхорууд” баг аваргаар шалгарлаа

НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?” сэдэвт илтгэх ур чадвар, цахим мэтгэлцээний тэмцээнийг 2021 оны 10 дугаар сарын 25-аас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Тус тэмцээнд 115 багийн 345 хүүхэд бүртгүүлж мэдлэг чадвараа сорин тэргүүн байранд Ц.Нямсамбуу багштай Хобби сургуулийн “Шонхорууд” баг, дэд байранд Ирээдүй цогцолбор сургуулийн “Impact” баг, гутгаар байранд МУИС-ын харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн “Теорем” баг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р сургуулийн “Leader1” багууд, “Шилдэг хайчин асуулт”-аар Архангай аймгийн 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Уртнасангийн асуулт, “Шилдэг мэтгэлцэгч”-ээр Улаанбаатар хотын 24-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Халиунаа нар тус тус шалгарлаа. Тэмцээн амжилттай оролцсон багуудаа баяр хүргээд нийт оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
 
"Шилдэг мэтгэлцэгч" 24 дүгээр сургуулийн Судартан 1 багийн гишүүн Д.Халиунаа
 
Мэтгэлцээний тэмцээний тэргүүн байр: Хобби сургууль "Шонхорууд баг"
 
Мэтгэлцээний тэмцээний Дэд байр: Ирээдүй цогцолбор сургуулийн “Impact” баг
 
Мэтгэлцээний тэмцээний гуравдугаар байр: МУИС-ын харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн “Теорем” баг

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд