"Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юу?" илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээний 1-р шатны шалгаруулалтын дүн гарлаа
НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнд 115 баг оролцож, 2-р шатанд дараах 32 баг шалгарлаа.
Тэмцээний 2-р шат Карл Попперын мэтгэлцээний тэмцээн 2021.11.26-2021.11.28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдана. Тэмцээнд идэвхтэй оролцож, илтгэл ирүүлсэн баг, сурагчиддаа баярлалаа. Шалгарсан 32 багтаа баяр хүргээд, тэмцээний 2-р шатанд нь амжилт хүсэе.
Шалгарсан 32 багт 2-р шатанд тэнцсэнийг баталжуулах цахим шууданг хүргүүлнэ.

