“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Цахим аюулгүй байдал: эцэг эхчүүдийг оролцуулах нь

СУРГУУЛИУД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХЭРХЭН ТУСЛАЖ БОЛОХ ВЭ?

Тайлбарла, мэдээл

Олон эцэг эх цахим орчинтай холбоотой асуудлуудыг шийдэхдээ туслалцаа авах, хурдтай байх, нийгмийн сүлжээний хөгжил, шинээр гарч байгаа програм зэрэг цахим аюулгүй байдлын талаарх мэдээ мэдээллийг шуурхай авах, хөл нийлүүлэн алхах, мөн бусад эцэг эхчүүдтэй чухал мэдээллүүдийг хуваалцахдаа сургуульд найддаг.

Харилцаагаа тодорхой байлга

Сургууль-гэр бүлийн түншлэлийг бий болгоход үр дүнтэй харилцаа маш чухал. Эцэг эхчүүдийн цахим аюулгүй байдлын мэдээлэлд хандах хандалтыг хялбар болго. Эцэг эхчүүдтэй тогтоох харилцаа холбоог төлөвлө. Ингэснээр нэг өдрийн дотор хэт олон зүйл хийхгүй, бас тэднийг оролцуулах өөр өөр аргуудыг туршиж үз.

Хүүхдүүдийг оролцуул

Цахим аюулгүй байдлын мэдээлэл солилцохдоо сурагчдыг урин оролцуулснаар хүүхэд, залуус технологи ашиглах талаар ямар бодолтой байдаг, аюулгүй байхын тулд ямар алхмуудыг хийдэг тухай анх удаа сонсох боломжийг эцэг эх, асран хамгаалагчдад олгоно.

Анхаарал татахуйц болго

Угсрах, үзүүлэх, сонины эх зэрэгт хичнээн их хүчин чармайлт гаргаад ч агуулга нь сэтгэл татам байж чадахгүй бол тэдний анхаарлыг хурдан алдах болно.

Гол мэдээллээ хуваалцах 7 хөгжилтэй арга

Эцэг эхчүүдийн уулзалт цахим аюулгүй байдлын талаар эцэг эхчүүд, асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх сайхан арга хэдий ч бүх эцэг эхчүүдийг сургууль дээр нэг зэрэг биечлэн авчрахад хүндрэлтэй байдаг.

Эцэг эхчүүдийн 85% нь цахим аюулгүй байдлын талаар цахим эх сурвалжаас суралцахыг илүүд үздэг.

  1. ДҮРС БИЧЛЭГ

Дүрс бичлэг нь цахим орчны нэг чухал хэсэг бөгөөд санаагаа хурдан, үр дүнтэй хүргэхэд маш тохиромжтой хэрэгсэл болоод байна. Нийт 600 эцэг эхчүүдээс асуухад 85% нь цахим аюулгүй байдлын талаар цахим сургалтын дүрс бичлэгээс гэрийн орчинд тав тухтай байдлаар суралцахыг илүүд үзсэн.

  1. НИЙГМИЙН СҮЛЖЭЭ

Ихэнх эцэг эхчүүд нийгмийн сүлжээнд шууд эсвэл гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан шууд бусаар идэвхтэй байдаг. Цахим аюулгүй байдлын талаар холбогдох нийтлэл/мэдээллийг хуваалцах, асуулт асуух, эсвэл сургуулийнхаа хийж байгаа шилдэг туршлагуудаас хуваалцах байдлаар эцэг эхчүүд, олон нийттэй холбогдохдоо нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг ашигла. Зөв ашиглаж чадвал нийгмийн сүлжээ бол гайхалтай. 

  1. ХААЛТТАЙ БҮЛГҮҮД/ЧАТ ПРОГРАМУУД

Цахим аюулгүй байдлын заавар зөвлөгөө, үйл ажиллагааны талаар эцэг эхчүүдтэй тогтмол мэдээлэл хуваалцахад Facebook, Whatsapp зэрэг платформ дахь хаалттай бүлгүүд их тохиромжтой. Бүлэг нээхдээ юу нийтэлж болох талаар дүрэм, ёсзүйн гарын авлага зэргийг авч үзэх нь зүйтэй ба сэтгэгдлийг зөвшөөрөх болон хориглох үйл явцыг танилцуул.

  1. ЗУРАГТ ХУУДАС, ИНФОГРАФИК

Зурагт хуудас, инфографикийг өөрийн вэб хуудас, нийгмийн сувгуудаар дамжуулан эцэг эхчүүдтэй хуваалцах нь цахим аюулгүй байдлын чухал мэдээллийг анхаарал татахуйц, мартагдахааргүй болгож өгдөг. Сайн боловсруулсан инфографик анхаарлыг өөртөө татан, нарийн нийлмэл мэдээллийг задалж, ойлгомжтой байдлаар хүмүүст хүргэж чаддаг.

  1. ЦАХИМ ШУУДАНГААР ИРЭХ МЭДЭЭЛЛИЙН ТОВХИМОЛ

Цахим шуудангийн харилцаа нь эцэг эхчүүдэд тухтай суун үзэх илүү гүнзгий мэдээллийг хуваалцахад тохиромжтой. Мөн зурвас эзэндээ хүрсэн эсэхийг мэдэж болох найдвартай арга (мөшгиж болдог тул) юм. Цахим ертөнц, үүсч гарч байгаа эрсдэлүүдтэй холбоотой сүүлийн үеийн хандлага, мэдээ мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэх зорилгоор сар бүр мэдээллийн товхимол (эсвэл илүү олон давтамжтайгаар) илгээж болно.

  1. БЛОГ

Блог нь сургуулийн харилцааны соёлыг хөгжүүлэх нэг арга бөгөөд эцэг эхчүүдэд цахим аюулгүй байдал, технологийн чиг хандлагыг багтаасан сэдвүүдээр сургуулийн ажилтан, сурагчдаас шууд сонсох боломжийг олгодог. Үзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс сургуулийн ажилтан, сурагч болон эцэг эхчүүдийг багтаасан олон янзын зохиогчтой байж яагаад болохгүй гэж. Мөн сургуулийнхаа вэбсайт дээр цахим аюулгүй байдалд зориулсан булантай байх нь зүйтэй.

  1. ЦАХИМ СУРГАЛТ

Сургуулиуд, эцэг эхчүүдийн хооронд хийсэн цахим аюулгүй байдлын хичээлийн оролцооны түвшин ихэвчлэн 10 хувь буюу түүнээс доогуур байдаг. Цаг хугацаа үнэтэй, хүртээмж чухал- мэдээллийг анхаарал татахуйц, интерактив байдлаар олон нийтэд хүргэхэд цахим сургалт хамгийн тохиромжтой.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд