“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Шууд дамжуулалтын талаар эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Шууд дамжуулалт гэж хөдөлгөөнт төхөөрөмж, таблет эсвэл компьютер тоглоомын удирдлагаас бодит хугацаан дахт дүрс бичлэгийг цацахыг хэлнэ. Шууд дамжуулдаг олон програмууд үзэгчдээс тайлбарлах, чатлах, дамжуулалтын дундуур сэтгэгдэл үлдээхийн тулд хариу үйлдэл хийхэд зориулсан функцуудтай байдаг. Шууд дамжуулалт хүүхдүүдэд амьд концерт болон өөрийн хайртай алдартан, блогчидын тоглолтыг үзэх, найзуудтайгаа холбогдох, компьютер тоглоомыг амьдаар үзэх гэх мэт маш олон сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг нээж өгдөг. Шууд дамжуулалтад олон давуу тал бий хэдий ч тохиромжгүй контентийг дамжуулах дэлхийн нийтийн платформыг бий болгосноор хүүхдүүдэд аюулын эзнийг бүтээдэг.

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шууд дамжуулалтын хохирогчдын 98% нь 13 буюу түүнээс доош насныхан байдаг.

БҮРТГҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ БОЛОН НАСНЫ ХЯЗГААРЛАЛТ

Ихэнх шууд дамжуулалтын програмууд 13 буюу түүнээс дээш насны хязгаарлалттай байдаг. Гэхдээ зарим платформд програмд анх бүртгүүлэхэд насны баталгаа шаарддаггүй бөгөөд энэ нь хүссэн хүн бүртгэл нээж болно гэсэн үг юм. Энэ нь хүмүүс залуу эсвэл хөгшин болгож насаа худал хэлэх боломж олгодог.

ТАНЫ ХҮҮХДИЙГ ХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?

Хэрэв таны хүүхдийн хувийн нууцлалаын тохиргоо үр дүнтэй хийгдээгүй бол тэдний шууд дамжуулалтыг хэн ч үзэж байж болно. Шууд дамжуулалтын гол онцлогуудын нэг бол дүрс бичлэгийг дэлхий даяар хоромхон зуурт цацах чадвар юм. Ингэснээр илүү олон хүнд таньдаг эсэхээс үл хамааран хэн нэгнийг үзэх боломжийг олгож байна.

ШУУД КОНТЕНТ

Дамжуулалт шууд учир хүүхдүүд ямарваа зүй бус зүйлд хоромхон зуурт өртөх боломжтой. Ихэнх шууд дамжуулалтын програмууд үйлчилгээгээ хянахын тулд шүүлтүүр, дүрэм журам, зааварчилгаа агуулсан байдаг. Мөн зүй бус контентын талаар мэдээлэх товчтой байдаг. Мэдээлэл тэр дороо шалгагдахгүй байж болох тул таны хүүхэд шууд дамжуулалтын үеэр зүй бус контентэд үргэлжлэн өртсөөр байж болзошгүйг анхаар.

ХҮҮХДЭЭ БИЧИХ НЬ

Шууд дамжуулалтын програм болон шууд дамжуулалт хийхийг зөвшөөрдөг вэб хуудас болгон дамжуулалт дууссаны дараа дүрс бичлэгээ хэрхэн хадгалах талаар өөр өөр дүрэм журамтай. Жишээлбэл, Periscope дээр шууд дамжуулалт хийснээс 24 цагийн дараа автоматаар устгагддаг бол Facebook, Youtube зэрэг програмууд дүрс бичлэгийг нийтэлж, бүтээгч нь өөрөө хүссэн тохиолдолд устгадаг. Дүрс бичлэгийг устгах нь түүнийг хуваалцахыг зогсооно гэсэн үг биш. Шууд дамжуулалтыг бусад үзэгчид тодорхой нэг програм хангамж ашиглан бичиж авч (эсвэл дэлгэцийн зураг байдлаар хадгалж) өөр платформ дээр хуваалцаж болно. Интернет Хяналт Сангийн хийсэн судалгаагаар шууд дамжуулалтаас бичиж авсан хууль бус дүрс бичлэгүүдийг өөр бусад сайтуудад тараасан болохыг илрүүлжээ.

ТАНЫ ХҮҮХЭД ЮУ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

Шууд дамжуулалтын сувгууд хүүхдүүдэд зөвхөн өөрийн дүрс бичлэгийг дамжуулахаас гадна бусад хүмүүсийн дамжуулалтыг үзэхийг зөвшөөрдөг. Хүчирхийлэл, график дүрслэл, нүцгэн, хууль бус зан авир, хар тамхи мансууруулах бодис, доромжлол гээд юуг ч, хэзээ ч, хаанаас ч дамжуулж болно. Ихэнх шууд дамжуулалтын програмууд шууд дамжуулалтыг хянаж, өөрсдийн нь дүрэм зааврыг баримтлаагүй хэн болгоныг зогсоох арга хэмжээ авна гэж амладаг. Гэвч өдөр бүр сая саяараа хийгдэж байгаа шууд дамжуулалтыг бүгдийг хянах нь маш хэцүү юм.

УРУУ ТАТАЛТ

Саяхан шууд дамжуулалтын програм дээр педофил (насанд хүрээгүй хүүхэд бэлгийн харьцаанд уруу татах донтон) дөнгөж гурван настай хүүхдүүдийг уруу татсан талаар мэдээлсэн. Зарим програмд бүртгүүлэхэд шаардлагатай тодорхой нэр хаяг, хувь хүний мэдээлэл дутмаг байдгаас бараг хэн бугай ч бүртгүүлээд үйлчилгээг нь авах боломжтой байна. Хэрэглэгчид хуурамч хувь хүний мэдээлэл ашиглан програмд бүртгүүлж дүрс бичлэг дамжуулах буюу үздэг. ИХС-ийн сүүлийн үеийн судалгаагаар хүүхдүүд шууд дамжуулалт хийж байх үеэрээ үл таних хүмүүсээс ямар нэг зүйлийг хийх, “санал болгож буй үйлдлийг” гүйцэтгэдэг болохыг илрүүлжээ.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

ОРОЛЦ

ИХС-ийн сүүлийн 3 сарын судалгаагаар дамжуулалтын 96% нь хүүхэд ганцаараа голдуу унтлагын өрөө эсвэл угаалгын өрөөндөө байгааг харуулжээ. Хэрэв таны хүүхэд шууд дамжуулалт хийх гэж байгаа бол та түүнд нь оролцож болохыг эсэхийг хүүхдээсээ асуу. Энэ нь танд хүүхэд чинь шууд дамжуулалтын үед юу хийж байгаа, хэнд дамжуулж байгаа талаар илүү сайн мэдлэг өгнө.

ТЭДНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛ

Таны хүүхэд шууд дамжуулалтын үеэр анзааралгүйгээр хувийн мэдээлэл, байршлаа өгч байж магадгүй. Хувийн мэдээлэлд юу юу багтдаг талаар тэдэнд тайлбарлаж, шууд дамжуулалтын үед хэнд ч, найздаа ч хувийн мэдээллээ дэлгэхгүй байхыг сануулж хэл. Шууд дамжуулалт хийх үедээ тэдний хувийн мэдээлэл болон байршлыг илчилж болохуйц зүйлс (сургуулийн дүрэмт хувцас, гудамжны нэр, зурагт хуудас гэх мэт)-ийг гаргахгүй байх талаар зөвлөөрэй.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТОГТМОЛ ЯРИЛЦ

Таны хүүхэд шууд дамжуулалтын ямар програм ашиглаж байгаа, хэрхэн ашиглаж байгаа талаар нь асуу. Тэд шууд дамжуулалт үзэж байна уу, эсвэл өөрсдөө хийж байна уу? Хэрэв хүүхэд чинь 13-аас доош насны бол холбогдох аюул, эрсдлээс үүдэлтэй шууд дамжуулалтын ямарваа програм огт ашиглуулахгүй байхыг зөвлөе. Хэрэв та эрсдэлтэй гэж үзэж байвал дээрх насны хязгаараас давсан ч хүүхдэдээ бүү ашиглуулаарай. Шууд дамжуулалт улам бүр түгээмэл болж байгаа өнөө үед хүүхдээ үр дүнтэй хамгаалахын тулд холбогдох аюулуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.

ХУВИЙН НУУЦЛАЛЫН ТОХИРГОО

Шууд дамжуулалтын програм бүхэн ямар платформ дээр байгаагаасаа хамааран өөрийн хувийн нууцлалын тохиргоотой байдаг. Ерөнхийдөө хүүхдийнхээ бүртгэлийг хувийн гэсэн тохиргоо дээр тааруулахыг зөвлөе. Энэ нь зөвхөн түүний найзууд, дагагчид түүний шууд дамжуулалтыг үзэх боломжтой болгоно. Таны хүүхдийн шууд дамжуулалтыг үл таних хүмүүс үзэх, түүнтэй яриа өрнүүлэхээс хамгаалахын тулд програм бүр дээр нь хувийн нууцлалын тохиргоо байгаа эсэхийг шалгаж байх нь чухал. Ихэнх програм дээр шууд дамжуулалтын үед чат хэсгийг унтраан харилцан яриаг хориглох тохиргоо хийх боломжтой боловч шууд дамжуулалтын нэг “гоё” нь ингэж шууд харилцан ярилцах байдаг.

ТЭДНИЙ ЦАХИМ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХ НЬ

Таны хүүхдийн одоо хийж байгаа зүйл нь түүний ирээдүйн боломжид нөлөөлж болзошгүй гэдгийг хүүхэд чигь сайн ойлгож байх нь чухал. Дүрс бичлэг шууд хийгддэг тул шууд дамжуулалт дууссаны дараа дүрс бичлэг дээр гарсан бүхэн алга болчихно гэж эндүүрч бодож магад. Тэгвэл үгүй. Хүүхдийн чинь хийсэн шууд дамжуулалтыг буцааж болохгүйгээр барахгүй ирээдүйн цахим нэр хүндэд нь нөлөөж болзошгүй гэдгийг хэлээрэй.

БУСАД ПРОГРАМ РУУ ХУВААЛЦАХ ХОЛБООСЫГ АРИЛГА

Зарим шууд дамжуулалтын програм/вэб хуудсууд хэрэглэгчдийг дүрс бичлэгээ бусад нийгмийн мэдээллийн платформууд руу хуваалцаж цааш түгээх боломж өгдөг. Жишээ нь, Periscope дээр шууд дамжуулалт хийж байхдаа Twitter болон Facebook-ийн бүртгэлүүд нь холбогдсон бол тэдгээр рүү хуваалцах боломжтой. Дүрс бичлэгээ илүү олон хүмүүст хүргэх нь сайхан санаа байж болох ч хувийн нууцлалын тохиргоо нь програм бүрт өөр өөр байдаг тул хүсээгүй үзэгчийг дамжуулалтад нэгдэж үзэх боломж бий болгож болзошгүй. Иймд програм бүрийн хувийн нууцлалын тохиргоог шалгах, боломжтой бол нэг удаад нэг л програм дээр дамжуулалт хийх нь дамжуулалтыг хэн үзэж байгааг хянахад хялбар болгоно.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд