“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Нийгмийн сүлжээ ба сэтгэцийн эрүүл мэнд

ИТГЭМЖЛЭГДСЭН НАСАНД ХҮРЭГЧИД ЮУН ТУХАЙ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нийгмийн хэвлэл мэдээллийг хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж ихээхэн шүүмжилдэг. Үүнийг батлах хангалттай нотолгоо, судалгаа одоогоор байхгүй ч нийгмийн сүлжээтэй холбоотой “орчин үеийн дарамт шахалт”-ууд байдаг. Хүүхэд, залуус интернеттэй байнга холбоотой байх нь зарим талаар ашиг тустай ч бусдын өмнө ил байгаа мэт мэдрэмжийг байнга төрүүлж байдаг. Итгэмжлэгдсэн насанд хүрэгчдэд хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэнд болон нийгмийн сүлжээн дэх үйлдлүүдийн талаар эргэцүүлэн бодож, залуу хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад ашигтай зөвлөгөө болох үүднээс энэхүү зааврыг хүргэж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн бэрхшээлийг илрүүлэх 5 шинж тэмдэг, дохио

  1. Хүүхдийнхээ хувийн зан чанарт өөрчлөлт гарч байгааг анзаарсан уу? Тэд хуучин шигээ биш, сонин ааш зан гаргаж байж магад.
  2. Сүүлийн үед жирийн биш, уур уцаартай, сэтгэл санааны өөрчлөлттэй болсон уу?
  3. Таны хүүхэд нийгмийн хоцрогдол, тусгаарлагдмал байдлыг мэдэрч байна уу?
  4. өөртөө санаа тавих нь багассан, эсвэл эрсдэлтэй зан авир гаргасан уу?
  5. Таны хүүхдэд итгэл найдваргүй болсон мэт, эсвэл цөхөрсөн мэдрэмж төрж байна уу?
  6. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛ

Хүүхэд чинь юу үзэж, юу мэдэрч байгааг бодитоор ойлгохын тулд хүүхдийнхээ ашигладаг нийгмийн сүлжээний сайтуудын талаар мэдлэгтэй бол.

  1. БОДИТ АМЬДРАЛЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЯРИЛЦ

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нүүр нүүрээ харан харилцах нь ямар чухал болохыг, ингэснээр ямар хөгжилтэй байхыг ярилц. Өөрт нь сайхан мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй харилцах харилцаандаа илүү анхаарал хандуулахыг хөхиүлэн дэмж.

  1. НИЙГМИЙН СҮЛЖЭЭНЭЭС ТОГТМОЛ ЗАВСАРЛАГА АВАХЫГ САНАЛ БОЛГО

Хүүхдээ нийгмийн сүлжээний платформуудаа байнга шалгахаас нь холдуулж тогтмол завсарлага авахуул. өөр бусад зүйлд анхаарлыг нь хандуулахын тулд өдрийн тодорхой цагт програмуудынхаа мэдэгдлийг унтрааж заншихыг санал болго.

  1. ӨӨР ХОББИ, СОНИРХОЛТОЙ БОЛГО

Гар утас, төхөөрөмжүүдээсээ хол цагийг өнгөрөөх нь тэдэнд өөрт таалагдах бусад зүйлсийг хийх, шинэ сонирхлоо нээх боломжийг өгнө. Эдгээр нь сСпрот, хөгжмийн зэмсгээр тоглох,  урлаг болон урлал зэрэг бүтээлч сонирхлууд байж болох юм.

  1. ТУСАЛЖ ДЭМЖ

Интернетээс үзсэн зохисгүй, хортой контент таны хүүхдийн сэтгэцинйн эрүүл мэнд нөлөөлж болзошгүй. Цахим орчинд байгаа бүхэн үнэн бодит биш гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж, санаа зовних, сэтгэл түгших асуудал гарвал түүнд тусалж дэмжихэд бэлэн байгаагаа ойлгуул.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд