“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Хуурамч мэдээлэл гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Хуурамч мэдээлэл гэж юу юэ?

Хуурамч мэдээлэл гэж бусдыг төөрөгдүүлэх, буруу мэдээлэл өгөх зорилгоор санаатайгаар бүтээсэн, боловсруулсан худал мэдээ, мэдээлэл, зураг, видеог хэлдэг. Мөн үнэн зөв мэдээ, мэдээллийг мушгин, гуйвуулж, буруу мэтээр ойлгуулах нь хуурамч мэдээллийн төрөлд багтдаг. Иймд мэдээ, мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, хуурамч мэдээ, мэдээллийг ялгаж, таньж сурах нь хамгийн чухал.

Үнэн бодит юм шиг санагдаж байна уу?

Ихэнх хуурамч мэдээ, мэдээлэл нь цааш хурдацтай тараах, түгээхийн тулд хүний анхаарлыг татахуйц гарчигтай, шоконд оруулахуйц агуулгатай бичигддэг. Тодруулбал, хуурамч мэдээ, мэдээлэл нь хэн нэг алдартай хүний “үхэл”, нэр хүндтэй компанийн бэлэг, урамшуулал, ер бусын хачин жигтэй үйл явдлын талаар ч юм уу эсхүл террост халдлагатай холбоотой гэх мэт олон нийтийг ямар нэгэн байдлаар өдөөхүйц (уур хүргэх, бухимдуулах, уяраах, баярлуулах, үзэн ядуулах) гарчигтай байдаг. Баримтаар нотлогдоогүй мэдээ, мэдээллийг бусдад түгээх, хуваалцахаасаа өмнө өөр бусад мэдээллийн сувгуудаар хэр их түгээгдэж вэ гэдгийг шалгаж, нягтлаарай. Мөн тухайн мэдээ, мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоотой эсэхийг www.snopes.com, www.factcheck.org сайтууд руу орж шалгаж болно.

Зөв бичих дүрмийн болон найруулга зүйн алдаатай байгаа эсэхийг нь шалгана уу?

Ер нь зөв бичих дүрмийн алдаа ихтэй, найруулга зүйн хувьд ядмаг бичигдсэн мэдээ, мэдээллийн нарийн сайн нягталж, шалгаж байгаарай. Хуурамч байх магадлал нь өндөр.

Мэдээллийн талаарх сэтгэгдлийг шалгаарай.

Цахим хуудсанд тухайн мэдээ, мэдээллийн дор бичигдсэн сэтгэгдлийг уншиж үзээрэй. Хэрэв тухай мэдээ, мэдээлэл нийгмийн сүлжээгээр түгээгдэж, хуваалцсан байгаа бол холбогдох сэтгэгдлүүдийг нь бас нягталж хараарай. Ихэнх хүмүүс уг мэдээ, мэдээлэлд итгэхгүй байгаагаа, худал гэж бодож байгаагаа илэрхийлсэн байвал хэн нэгэн уг мэдээ, мэдээллийг хуурамч гэдгийг баталж, нотолсон байвал тухайн мэдээ, мэдээлэл нь хуурамч байх нь элбэг. Гэхдээ, сэтгэгдэл бүхэн үнэн зөв байдаггүй гэдгийг бас бодоорой.

Цахим хуудасны найдвартай эсэхийг нягтлаарай.

Хэрэв тухайн мэдээг таны өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй хэвлэл мэдээллийн байгууллага боловсруулж, нийтэлсэн байвал сэрэмжтэй байгаарай. Зарим хуурамч мэдээ түгээгчид хуурамч мэдээллээ түгээхэд зориулан хурдан хугацаанд цахим хуудас нээж, “чухал мэдээ” гэх мэтчилэн нэрлэх явдал байдаг. Ийм олны анхаарлыг татахуйц мэдээ, мэдээлэл дөнгөж нээсэн шинэ цахим хуудсанд анхлан нийтлэгдэж, түгээгдсэн байгаа бол та уг мэдээ, мэдээллийн баталгаатай эсэхэд эргэлзэх зөв. Цахим хуудасны хэр олон жил ажиллаж байгаа, хэр их хандалттай олон хүн үзэж сонирхдог зэрэг мэдээллийг интернет архивыг нь үзэж шалгах боломжтой.

Хэн бичсэнийг нь шалгаарай.

Тухайн мэдээ, мэдээллийг нийтэлсэн цахим хуудас нь мэдээ, мэдээллийн найдвартай эх сурвалж мөн эсэхийг нягтлаарай. Гадаад улс орнуудын мэдээ, мэдээлийн төрөлжсөн сувгууд, сонин, сэтгүүлүүд нь өөрсдийн нийтэлж буй мэдээ, мэдээллийн үнэн бодит эсэх, баримтад тулгуурласан эсэхийг шалгадаг эх сурвалжуудтай байдаг. Хэрэв та мэдээлэлтэй нийгмийн сүлжээнд танилцсан бол тухайн мэдээллийн анхдагч эх сурвалж буюу анх хэн боловсруулсан, ямар мэдээ, мэдээллийн сувгаар цацагдсаныг шалгаж, мэдэхийг зөвлөж байна.

Хэрэв таны олж авсан мэдээ, мэдээллийг та ч, таниас өөр бусад хүмүүс өмнө нь сонсож, дуулаагүй байгууллага анхлан боловсруулж, нийтэлсэн бол өөрийн олж авсан мэдээ, мэдээллийн үнэн, бодит эсэхэд эргэлзэх хэрэгтэй бөгөөд сайтар нягталж шалгаарай. Мэдээ, мэдээллийг бэлтгэсэн хүний нэр нь тодорхой бичигдсэн байвал тухайн мэдээг боловсруулагчийн талаар “google” ашиглан мэдээлэл олж, нэр хүндтэй, олонд танигдсан хэвлэл, мэдээллийн ажилтан, нийтлэлч, сэтгүүлч, сурвалжлагч мөн эсэхийг мэдэх боломжтой.

Зөвхөн гарчигт бүү итгэ, нийтлэл, мэдээг бүхэлд нь уншиж байгаарай.

Зарим мэдээний сайтууд анхаарал татахуйц гарчигийг ашиглаж хүмүүсийг урхидаж, өөрийн сайтад нэвтрүүлэх, мэдээ, мэдээллийг санамсаргүйгээр, ямар ч зорилгогүйгээр уншихад хөтөлдөг. Гарчиг нь тухайн мэдээ, мэдээлэлтэй ямар ч холбоогүй байх нь ч бий. Судалгаагаар нийгмийн сүлжээнд хуваалцсан мэдээ, мэдээллийн линкний 60% орчим нь хүмүүс уншихаасаа өмнө буюу тухайн мэдээ, мэдээллийн гарчигийг нээж ч үзэлгүй хуваалцсан байсан нь тогтоогджээ. Иймд та аливаа мэдээллийг бусдад түгээх, хуваалцахаасаа өмнө тухайн мэдээ, мэдээлэл үнэн зөв эсэхийг заавал уншиж, нягталж байгаарай.   

Интернет дэх “URL” хаягийг шалгаж үзээрэй. (зураг https://...)  

Таны ачаалсан интернет веб хуудасны хамгийн дээд талд харагдаж буй хаяг буюу нэрийг нь тогтож анзаараарай. Хэрэв цахим хуудасны домайн нэр сэжиг бүхий, хачин санагдвал URL хаягийг нь шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс мэдээ, мэдээллийн олонд танигдсан цахим хуудсуудтай ижил төстэй нэртэй www.therealbbc.co.uk, www.bbcc.corp г.м цахим хуудсуудыг нээж, өөрсдийн мэдээ, мэдээллийг тухайн албан ёсны цахим хуудсуудад тавигдсан албан ёсны эх сурвалжтай холбохыг оролддог байна.

Хошигнол эсэхийг нь нягтлаарай.

Танийг итгүүлэхийн тулд ихэнх хуурамч мэдээ, мэдээллийг санаатайгаар бэлтгэдэг тул тухайн мэдээ, мэдээлэл хошигнол, тоглоом, шоглоомын аль нь болохыг ялгаж, мэддэг байх нь чухал. Тухайлбал Англи улсад хошин мэдээ, мэдээллийн “The Onion”, “The Daily Mash” зэрэг сайтууд байдаг бөгөөд эдгээр сайтуудад нийтлэгдсэн мэдээ, мэдээллүүд нийгмийн сүлжээнд ихээр түгээгдэж, хуваалцагддаг байна. Зарим хүмүүсийн хувьд нийгмийн сүлжээнд түгсэн эдгээр хошин өнгө аястай мэдээ, мэдээг үнэн бодит гэж итгэдэг байна. Иймээс тухайн мэдээ, мэдээлэл хошигнол байдлаар бичигдсэн эсэхийг бас шалгаж байна уу.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд