“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

СНАПЧАТ-ын тухай эцэг эхчүүд юу мэдэх хэрэгтэй вэ?

Снапчат гэдэг нь гар утас, таблетад зориулсан зураг хуваалцдаг програм юм. Энэхүү програмаар хэрэглэгч зураг, дүрс бичлэг болон чатаа дуут дуудлага, эсвэл текст зурвасаар найзуудтайгаа хуваалцах боломжтой. Хэрэглэгч зураг, дүрс бичлэгээ тодорхой найзуудтайгаа хуваалцах, эсвэл “түүх”-ээр дамжуулан өөрийн найзуудын жагсаалтад байгаа бүх хүнтэй хуваалцаж болдог. Судалгаагаар Снапчат залуу хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг програмуудаас 4 дүгээрт орсон байна. Учир нь хүүхдүүд хөөрхөн харагдахын тулд Снапчат програмыг хэрэглэдэг байна.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

ТАНЫ ХҮҮХДИЙН БАЙРШЛЫГ ИЛЧИЛДЭГ

“Снап газрын зураг” програм дээрх газрын зургаар бодит цаг хугацаанд өөрийн тодорхой байршлыг хуваалцах боломж олгодог. Снапчатын вэбсайт дээр “Бидний түүх” хэсэгт оруулсан зураг, дүрс бичлэг байршлын ямар тохиргоо хийснээс үл хамааран Газрын зураг дээр харагдахын анхааруулсан. Бидний түүх хэсэгт оруулсан таны хүүхдийн зураг, дүрс бичлэг “Снапчат дээрх одоо болон ирээдүйн түүх, үр дүнг хайх”-ад гарч ирнэ.

ДОНТУУЛАГЧ СНАП СТРИИКС

Найзууд хэдэн өдөр дараалан бие бие рүүгээ снап илгээж Снап Стриикс олж авдаг. Удаан хугацаанд снап илгээвэл урт стрииктэй болно. Түүнчлэн их снап стрииктэй болсон хэрэглэгчдэд Снапчат эможи бэлэглэх, стриикээ хадгалах урамшууллыг нэмж өгөх зэргээр урамшуулдаг. Хүүхдүүд стриикээ улам урт болгохын тулд маш их цаг зарцуулж, өөртөө болон нөхөрлөлдөө  их хэмжээний дарамт шахалт учруулдаг.

ЦАХИМ ЗУРВАСААР ИЛРЭХ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ

Снапчатад бүх зураг, дүрс бичлэг, зурвас эцэст нь устдаг ч хэрэглэгч түүнийг дэлгэцийн зураг хэлбэрээр, эсвэл бичлэг хийн хадгалж авч болдог. Хэрэглэгч заримдаа тус програм нь дэлгэцийн зураг хэлбэрээр хадгалах боломжтой гэдгийг мартаад итгэж байгаа хэн нэгэн рүүгээ зургаа явуулчихдаг.

Снап устдаг (хэрэглэгч нэг секундын дүрс бичлэг буюу зураг илгээх ч боломжтой) тул Снапчатыг бэлгийн харилцааны тухай ил задгай зураг буюу өөрөг (selfie)-г бусдад илгээхэд хүүхэд, залуучууд түгээмэл ашиглах болоод байна. Зураг, дүрс бичлэгийг нэгэнт дэлгэцийн зураг байдлаар, эсвэл бичлэг хийн хадгалсан бол бусдыг сүрдүүлэх, цахим гадуурхах зэргээр цаашид аюул учруулахад ашиглагдах боломжтой.

18-аас доош насны хүүхдийн зүй бус зураг, дүрс бичлэгийг хийх, эзэмших, татаж авах, хадгалах, бусадтай хуваалцах нь хууль бус юм. Үүнд мөн хүүхэд өөрийгөө авсан садар самуун зураг, дүрс бичлэг хамаарна. Гэхдээ хэрэв залуу хүн зураг хийж эсвэл хуваалцаж байгаа нь илэрвэл цагдаа түүнийг гэмт хэрэгт тооцон бүртгэж авч болох ч ийм үйлдлийг албажуулах нь нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй.

ТАНЫГ ҮЛДЭЭХ НЭМЭЛТҮҮД

Снапчатад зураг, дүрс бичлэгээс гадна хэрэглэгчийг өөртөө татах бусад элементүүд бас бий. “Снап тоглоом” гэх бага хэмжээний тоглоомыг хэрэглэгч найзын жагсаалт дахь бусад хүмүүстэй тоглож болно. Тоглоомын функцийг харилцан ярианы үед пуужингийн дүрстэй товч дээр дарж тоглоомын функцийг идэвхжүүлж болно.

Өөр нэг зүйл бол “Снап Оригиналь” буюу Снапчат, одууд болон бусад хүмүүсийн бүтээсэн инээдмийн үзүүлбэр, мэдээ зэрэг контентийг үзэх боломжтой. Эдгээр онцлог шинжүүд нь хэрэглэгчийг програмд удаан хугацаагаар байлгах, улмаар донтуулах эрсдэлтэй.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛД УЧРУУЛАХ ХОХИРОЛ

Снапчатын олон шүүлтүүр, линзүүдийн сонголтууд таны “сельфи тоглоом”-ыг улам сонирхолтой болгох гайхамшигтай арга гэж харагддаг. Эдгээр шүүлтүүрийг хөгжилтэй хөнгөн зугааг идэвхжүүлэхэд зориулж бүтээдэг ч зурган дээрх “хөөрхөн болгох” шүүлтүүр бодит бус хүлээлтийг үүсгэж хангалтгүй мэт мэдрэмжийг бий болгож болзошгүй. Хүүхдүүд магтаал, талархал хүлээх гэж найзууд руугаа иймэрхүү засвартай зургуудыг илгээж болох юм. Ингэж өөрийгөө бусадтай харьцуулах нь өөртөө итгэх итгэл буюу өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь аюул учруулна.

 

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

ЦАХИМ ЗУРВАСААР ИЛРЭХ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭРСДЭЛ

Энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцах нь жаахан хачин санагдаж магадгүй ч хэрэв тэндийг хамгаалахад тусалж байвал болох нь тэр. Тэдэнтэй цахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллийн үр дагаврын талаар ярилцаж, эрсдлүүдийн талаар мэддэг болго. Снап-ыг дэлгэцийн зураг байдлаар хадгалж болдгийг хүүхдэдээ хэл. Хэрэв ямар нэг ичиж зовмоор эсвэл хор хөнөөлтэй зүйлийг нийтэлбэл (өөрөө эсвэл өөр хэн нэгэн) зурвас, зураг, дүрс бичлэг нь цааш тархан хэцүү үр дагавар авчирч болохыг зааж ойлгуулаарай.

ТҮҮХ, ЛИНЗ, ШҮҮЛТҮҮР, СНАП, ЗУРВАСЫГ МЭДЭЭЛЭХ НЬ

Хэрэв таны хүүхэд өөрт нь шууд илгээсэн, эсвэл хэн нэгний түүх дээр зүй бус контенттэй таарсан бол нэн даруй мэдэгдэхийг зөвлөөрэй. Энэ нь зүй бус линз, шүүлтүүр, зурвас эсвэл снап байж болно.

Дайрч давшилсан линзийг мэдэгдэхийн тулд програмаа нээгээд мэдэгдэхийг хүсч байгаа линзийг сонгон, дээд талд нь гарч ирэх мэдээллийн товч дээр дараад дарцагны тэмдэг дээр дарна. Ингээд илгээгдсэн мэдэгдэлийг Снапчат цааш шалгах болно. Мөн Снапчатын тусламж вэбсайт болох support.snapchat.com руу мэдэгдэж болно.

“ХИЙ ҮЗЭГДЭЛ ТӨЛӨВ”-ИЙГ АШИГЛА

Програм дээр Хий үзэгдэл төлвийг идэвхжүүлж хүүхдийнхээ байршлыг Снап газрын зураг дээр хэнд ч харагдахгүй болгож болно. Идэвхжүүлэхийн тулд Снап газрын зураг руу орж баруун дээд булан дахь арааны тэмдэг дээр дарж тохиргоог Хий үзэгдэл төлөв болгон өөрчил.

ЗУРВАСЫГ ХЭРХЭН УСТГАХ ВЭ

Ямарваа сөрөг зурвас (эсвэл програм дээрх чатаар дамжуулж зураг) илгээж болохгүйг хүүхдэдээ хэлж зөвлөөрэй. Мөн ямар нэг сөрөг сэтгэгдэл хүлээн авсан бол зургийг нь дэлгэцний зураг байдлаар хадгалж аваарай. Зурвасыг устгахын тулд дээр нь дараад устгах товчийг дарахад л болно.

“ХУРДАН НЭМЭХ” ТОХИРГООГ УНТРАА

“Хурдан нэмэх” тохиргоо нь найзууд програм дээр бие биенээ олоход тусалдаг. Энэ нь дундын найзууд эсвэл утасны ном дотор нь байгаа тэдний утасны дугаарт үндэслэдэг.  Энэ тохиргоо тэдний бүртгэлийг үл таних хүмүүст нээлттэй болгодог гэдгийг хүүхдэдээ тайлбарла. Иймд “Хурдан нэмэх” тохиргоог унтраахыг зөвлөж байна. Тохиргоо цэс рүү орж үүнийг хийж болно.

ТҮҮХ РҮҮ НЬ ОРЖ ҮЗЭХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛА

Таны хүүхэд 24 цагийн турш өөрийн түүх дотор дүрс бичлэг, зураг нэмж болно. Анхны тохиргоогоор түүний найзуудын жагсаалт дахь хэн ч бай түүхийг нь харж чадна. Иймд хүүхдийнхээ хувийн нууцлалын тохиргоог өөрчлөгдсөн эсэхийг шалгаарай. Үүний тулд програмын тохиргооны “Миний түүхийг хэн үзэж болох вэ” гэсэн хэсэг рүү орж “Миний найзууд”, “Хүн бүхэн” эсвэл “Custom” буюу “захиалгаар хийсэн” гэсэн сонголтуудаас сонгоно. Бид “Миний найзууд” гэсэн сонголтыг сонгохыг зөвлөж байна.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд