“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

Мэдээллээ хуваалцахад анхаар

Цахим орчинд мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг хуваалцах нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд хоорондоо холбоотой байх боломжийг олгодог. Гэхдээ ямар нэг зүйлийг цахим орчинд нийтэлснээр дараа нь юу болохыг чи хянах боломжгүй болно. Иймээс болгоомжтой байх нь чухал.

ЦАХИМ ОРЧИНД ХУВААЛЦАХЫН НӨЛӨӨ

  1. Чиний цахимаар хуваалцаж байгаа бүхнийг хайж, хувилж, бас дамжуулж болдог.
  2. Чиний цахим үйлдлийг таних танихгүй олон хүн харж байдаг.
  3. Хувийн зураг, хувийн мэдээллээ цахим орчинд хуваалцах нь аюултай.

Инстаграм, Снапчат, Фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээний сайтууд бүгд чиний нийтлэлийг хэн харж болохыг тохируулдаг хувийн нууцын тохиргоотой байдаг.

ХУВААЛЦАХААС ӨМНӨ БОД

Аливаа зүйлийг цахим орчинд хуваалцахаас өмнө түр азнаад дараах хэдэн зүйлийг бодоорой:

  • Хэн миний нийтлэлийг харж болох вэ?
  • Энэ зурагт миний эсвэл хэн нэгний биеийн нууц хэсэг байгаа юм биш биз?
  • Энэ нийтлэл миний насанд тохирох уу?
  • Би өөрийн байршлаа илчилж байгаа юм биш биз?
  • Энэ зураг, зурвас хувийн шинжтэй, эсвэл ичиж зовмоор байна уу?

“Эмээгийн дүрэм”-ийг сана. Хэрэв чи үүнийг эмээдээ үзүүлэхгүй байх байсан бол бүү хуваалц!

Хэрэв чи цахим орчинд нийтэлсэн зүйлийнхээ тухай санаа чинь зовж байвал шуудхан устга.

Хэрэв чи хэн нэгний хуваалцсан зохисгүй зүйлийг харсан бол тухайн сайт руу нь энэ тухай мэдэгд. Мөн итгэлтэй том хүнд (эцэг эх юмуу багшдаа) энэ тухай хэлээрэй.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд