“INTERNET WATCH FOUNDATION”

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэгийг интернетээс устгах,
урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгөх” системийг Монгол хэлээр репорт хийх боломжтой боллоо.
Зөрчил мэдээллэх

"МОМО"-ийн тухай Эцэг эхчүүд момо-ийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ

Момо гэдэг нь гараад нилээд удаж байгаа муу ёрын сорилт юм. Энэ нь саяхан дахин гарч ирж улс даяар сургууль, хүүхдүүдийн анхаарлыг татаад байна. “Амиа хорлох тоглоом”-ыг дуурайдаг Момо нь Facebook, WhatsApp, Youtube зэрэг програмуудтай нягт холбогдсон байгаа төдийгүй хамгийн санаа зовууштай нь Youtube Kids-д саяхнаас гарч ирэх болсон. Аймшигт хүүхэлдэй мэт дүрс хүчирхийллийг илэрхийлсэн дүрс зургуудыг илгээж, хэрэглэгчдийг санамсаргүй цагт сэрэх зэрэг аюултай сорилтод оролцохыг асуухаас гадна өөрийгөө гэмтээх үйлдлүүдийг ч хийлгэдэг болохыг тогтоосон байна. “Момо” дүрс нь анх баримал байдлаар бүтээгдэн Токио дахь уран зургийн галлерейд байршиж байсан бөгөөд өдгөө бидний хэвлэл мэдээллээс сонсож байгаа “Момо” сорилттой ямар нэг холбоогүй ажээ.

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ДҮРС БИЧЛЭГҮҮД ХУЛГАЙЛАГДАЖ БАЙНА

Youtube Youtube Kids дахь зарим гэм хоргүй дүрс бичлэгүүд (“гэнэтийн бэлгэн өндөг”, төхөөрөмжийн задаргаа, minecraft тоглоомын дүрс бичлэгүүд зэрэг)-ийг үл мэдэгдэх эх сурвалж засварлан хүчирхийлэлд турхирсан, болон бусад зохисгүй контентуудыг суулгасан байгаа тухай саяхны мэдээллүүд байна. Youtube хэдийгээр зохисгүй контент агуулсан дүрс бичлэгүүдийг хянаж устгадаг боловч эдгээрийг мэдээлж, устгахаас өмнө мянга мянгаэ удаа байршуулж, үзсэн байж болно. Эдгээр хөнөөлтэй контент дүрс бичлэгийн дунд хэсэг хүртэл гарч ирдэггүй тул эцэг эхчүүдэд түүнийг ялгаж таних нь хүндрэлтэй байдаг.

ХҮҮХДҮҮДЭД ХЭЦҮҮ БАЙНА

Зарим олонд танигдсан youtube-чид болон бүртгэлүүд Момо сорилтыг туулж гарсан өөрийн туршлагыг харуулсан дүрс бичлэгүүдээ байршуулсаар байна. Зарим дүрс бичлэг нь “зохисгүй, зарим үзэгчийг доромжилсон” контент агуулсан тул “үзэгчдэд болгоомжлохыг зөвлөж байна” гэсэн тайлбартай байдаг ч “Би ойлгож байна, цааш үргэлжлүүлэхийг хүсч байна” гэсэн товч дээр дарснаар хялбархан нэвтэрч үзэх боломжтой. “Момо”-ийн дүрийн дүрслэл нь хүүхэд, бага насны хүмүүст маш аймаар санагдаж болох бөгөөд эцэг эхийн хяналт, шүүлтүүрийн дундуур нэвтэрч болзошгүйг онцлон тэмдэглэх хэрэгтэй.   

YOUTUBE ДАХЬ САНАЛ БОЛГОЖ БУЙ ДҮРС БИЧЛЭГҮҮД

Youtube зэрэг дүрс бичлэгийн програмууд үзэж байгаа дүрс бичлэгт үндэслэн дараагийн дүрс бичлэгийг автоматаар тоглуулах “дараагийнх нь” гэсэн функцтэй. Youtube-ийн алгоритмаар хэрэглэгчдийн сонирхож магадгүй гэсэн “санал болгож буй дүрс бичлэгүүд”-ийг гаргаж үзүүлдэг. Санал болгож буй дүрс бичлэгт ашиглагдаж байгаа өнгөц зургуудыг үзэгчийг түүн дээр дарж үзэх хүслийг төрүүлэхээр зориудаар зохиосон байдаг. Бид судалгааныхаа үеэр Момотой холбоотой нэг дүрс бичлэг үзэхэд өөр тоо томшгүй олон 18-аас доош насны хүүхдүүдэд насны ангиллын хувьд зохисгүй Момо сэдэвт дүрс бичлэг, аймшгийн контентыг үзүүлж байгааг тогтоосон.

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ:

ЭНЭ БОДИТ ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ ТЭДЭНД ХЭЛ

Аймшгийн түүх, домгийн адил энэ бүхэн бага насны хүүхдүүдэд их аймшигтай, сэтгэл түгшээсэн байж болох юм. Хүүхдэдээ Момо бол бодит хүн биш, түүнд шууд хор учруулж чадахгүй гэдгийг хэлж, итгүүлэхийг оролдох нь чухал. Мөн энэ контентийг цахим орчинд хайхгүй байхыг сануулаарай.

Хажууд нь бай

Хүүхэд чинь цахим орчинд байх үед хажууд нь байх нь эцэг эх, асран хамгаалагчийн хувьд чухал юм. Энэ нь тэднийг төхөөрөмж дээрээ юу хийж байгааг ойлгох, хүүхдийнхээ холбогдсон байж болох зарим үйлдлийн талаар ярилцах, дэмжих, зогсоох боломжийг олгоно. Хүүхдийнхээ зан төлөвт ямар нэг өөрчлөлт орж байгаа эсэхийг таньж мэдэх нь чухал.

Хүүхдэтэйгээ байнга ярилц

Хүүхдийнхээ үйлдлийг хянахын зэрэгцээ түүнтэй энэ талаар ярилцах нь мөн чухал. Ингэснээр тэдний цахим орчин дахь үйл хөдлөлийг ойлгохоос гадна ойр ойрхон илэн далангүй яриа өрнүүлэх нь цахим ертөнцтэй холбоотой тэдэнд тохиолдож буй асуудал, сэтгэл зовоосон зүйлсийн талаар хүүхэд чинь тантай итгэлтэйгээр ярилцах урам зоригийг өгнө.

Төхөөрөмжийн тохиргоо, эцэг эхийн хяналт

Гэртээ байгаа төхөөрөмжүүдэд эцэг эхийн хяналтын тохиргоо хийгээрэй. Энэ нь хүүхдүүд зарим төрлийн контентийг үзэхийг хязгаарлах, тэдний үйл хөдлөлийг хянахад тусална. Үүнээс гадна хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд өөрийн төхөөрөмжүүд болон бүртгэлийн тохиргооны талаар мэдэж байх нь маш чухал. Жишээ нь, YouTube дээр өөрийн сонгоогүй контентийг үзэхийг болиулахын тулд “санал болгож буй автомат тоглуулагч” –ийг унтрааж болно.

Үе тэнгийнхний дарамт

Интернет сорилт, хандлагууд хичнээн аюултай, аймшигтай санагдаж байсан ч хүүхдүүд дуртай оролцож, уруу татагдаж болзошгүй. Хүүхдэдээ цахим болон бусад орчинд үеийнхнийхээ дарамтанд бууж өгөхгүй байх, өөрт таагүй санагдсан зүйлсийг хийхгүй байх талаар ярилцаарай. Хэрэв итгэлгүй байвал тантай болон итгэж буй өөр том хүнтэй ярилцахыг ятгаарай.

Бодит уу эсвэл хуурамч уу?

Таны цахим орчинд үзэж харсан зарим зүйлс хүүхдэд чинь хор хөнөөлтэй байх вий гэхээс санаа зовох нь эцэг эхийн хувьд байдаг л зүйл. Гэхдээ цахим орчинд харсан бүхэн үнэн гэсэн үг биш. Эх сурвалжийн баталгаатай эсэхийг шалгаж бусадтай юу хуваалцаж байгаадаа анхаарал болгоомжтой хандаарай.

Мэдэгд & хаалт хий

Хор хөнөөлтэй, сэтгэл түгшээсэн зүйлсэд хаалт хийхэд эцэг эхийн хяналтад байнга найдаж болохгүй. Ийм төрлийн зүйлсийг хуваалцах, идэвхжүүлэхийн тулд хүмүүс платформын алгоритмыг нь тойрч гарах ямар нэг арга замыг олчихдог. Тиймээс хэрэв та зохисгүй, хор хөнөөлтэй гэж бодож байгаа ямарваа контенттэй таарах юм бол тэмдэглээд, мэдэгдэхийг бид зөвлөж байна. Мөн та тухайн бүртгэл/контентийг хаалт хийн хүүхдээ олж үзэхээс сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн хор хөнөөлтэй санагдсан аливаа контентийг бичлэг хийн эсвэл дэлгэцийн зураг байдлаар хадгалан зохимжтой сувгуудад нь асуудлыг тавихад нотолгоо болгохоор бэлдэхийг хүүхдэдээ хэлээрэй.

Бусад тусламж дэмжлэг

Хүүхдийнхээ цахим үйл хөдлөл, эсвэл тэдэнд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой контентийн тухай ямар нэг санал гомдол байвал хүүхдийнхээ сургуулийн хамгаалалтын ахлахтай ярилцаарай.

Хэрэв таны хүүхэд сэтгэл түгшээсэн ямар нэг зүйл үзсэн бол тусламж авахын тулд хэнд хаана хандахаа, итгэлтэй том хүн гэж хэнийг хэлэх талаар мэдүүлэх нь чухал. Мөн хүүхэд чинь Хүүхдийн утсанд холбогдон сургагдсан зөвлөхтэй санааг нь зовоож буй ямарваа асуудлын талаар ярилцах боломжтой.

Мэдээг хуваалцах:

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд