Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)

October 03, 2019

ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭГЧДИЙН ДАГАЖ МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ

Удирдамж

Найз нөхөдтэйгээ холбогдох, өөрт тохиолдсон зүйлээ бусадтай хуваалцах, мэдээлэл солилцох гэх мэт олон зорилгоор бид Фэйсбүүкийг өдөр тутамдаа ашигладаг. Фэйсбүүкээр дамжуулан өөр өөр улс орны, ондоо хэл, соёлтой хоёр тэрбум гаруй хүмүүс текст, зураг, дүрс бичлэг ашиглан хоорондоо харилцдаг.

Фэйсбүүк нь хүмүүсийн харилцааны чухал хэрэгсэл учраас бид үйлчилгээгээ хүчирхийллээс ангид байлгахын төлөө үргэлж анхаарч ажилладаг. Тийм ч учраас Фэйсбүүкт юуг зөвшөөрөх, юуг эс зөвшөөрөх тухай “хэрэглэгчдийн хэм хэмжээ”-г бий болгосон юм. Энэхүү хэм хэмжээ нь дэлхийн аль ч өнцөг булан бүрт буюу фэйсбүүкийг ашиглаж буй хүн бүрт хамаатай бөгөөд бүхий л контентэд хамаарах цогц байдлаар боловсруулагдсан. Жишээ нь, аливаа нэг зөрчил үзэн ядах үг хэллэг агуулаагүй ч гэсэн бусдыг дээрэлхэж, доромжилсон бол зөрчил хэмээн үзэж тухайн мэдээллийг устгахаар зохицуулсан байдаг.

Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээний гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ аюулгүй орчинг бий болгох юм. Нийгэм болон технологи, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн санал бодлыг харгалзан үзэж бид энэхүү журам, бодлогын баримт бичгийг боловсруулсан. Эдгээр нь дараах зарчмууд дээр суурилдаг.

Аюулгүй байдал:

Хүмүүс фэйсбүүкийг ашиглаж байхдаа аюулгүй орчныг мэдэрдэг байх хэрэгтэй. Бие махбодийн болон санхүүгийн, сэтгэл санааны гэх мэт дэлхий дахинд бодит аюул занал учруулж болохуйц аливаа контентийг бид устгах үүрэгтэй.

Санал бодол:

Бидний эрхэм зорилго бол янз бүрийн үзэл бодлыг нэгдмэл болгох юм. Бид заримдаа үл нийцэх контентийг фэйсбүүкт нийтлэхийг зөвшөөрч алдаа гаргадаг. Гэхдээ тухайн контентийг устгахгүй байснаараа учирч болох хор хохирлоос урьдчилан сэргийлж чаддаг. Түүнчлэн бид тухайн мэдээлэл нь олон нийтийн стандартыг зөрчиж байсан ч чухал ач холбогдолтой, онцгой эсвэл олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл гэж үзвэл фэйсбүүкт нийтлэхийг зөвшөөрдөг. Энэ тохиолдолд зөвхөн олон нийтийн санал хүсэлтийг цэгнэн үзэж дэлхий дахинд учирч болзошгүй эрсдэлтэй хор хохирлын эсрэг энэхүү арга хэмжээг авах болно.

Тэгш байдал:

Фэйсбүүкийн хэрэглэгчид бол дэлхий дахин дахь өөр хоорондоо ялгаатай хүмүүс. Тиймдээ ч энэхүү бодлогын баримт бичиг нь маш өргөн хүрээг хамрах бөгөөд бүхий л бүс нутаг, хэл, соёлд нийцсэн тэгш, шударга байх ёстой. Тиймээс олон нийтийн стандарт нь заримдаа бидний хүсч байгаагаас бага зэрэг ялгаатай байх, үндсэн зорилготой нийцэхгүй байх тохиолдол гардаг. Ийм учраас бид зарим тохиолдолд нэмэлт нөхцөлүүдийг тайлбар болгон оруулж, цаасан дээрх бодлогын баримт бичгээс илүү оюун санаандаа тулгуурлан шийдвэр гаргадаг.

Фэйсбүүкийн хэрэглэгч хэн бүхэн аюулгүй, хүндэтгэлтэй орчны нэг хэсэг юм. Хэрэглэгчдийн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдлийг харсан хэн нэгэн бидэнд хариуцлагатайгаар энэ тухай мэдэгдээсэй гэж бид хүсдэг. Хувь хүний бичсэн мэдэгдэл, сэтгэгдэл, групп, фэйж хуудсуудад нийтлэгдсэн аливаа контентийн зөрчлийг мэдээлэх буюу репорт хийх аргыг бид хялбар байдлаар хийсэн. Мөн тухайн зөрчил бүхий пост эсвэл хэрэглэгчийг харагдахгүй болгох (hide), дагахгүй байх (unfollow), блоклох (block) зэрэг сонголтуудыг бий болгосон.

Тухайн хэрэглэгчийн флатформ дээр оруулсан мэдээлэл нь хэм хэмжээг хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж үр дагавар янз бүр байна. Жишээ нь зөрчил гаргасан эхний тохиолдолд сануулга өгөх ба хэрэв зөрчлийн тоо нь олон давтагдвал Фэйсбүүк ашиглах эрхийг нь хязгаарлах эсвэл профайл хаягийг нь хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авна. Мөн бие махбодийн бодит эрсдэл учруулахуйц, олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул нөлөөлөх агуулга хэмээн үзвэл хууль сахиулах байгууллагад мэдэгдэх хүртэл арга хэмжээ авна.

Нэгдүгээр хэсэг: Хүчирхийлэл

  1. Хүчирхийлэл ба заналхийлэл

Үндэслэл 

Бид Фэйсбүүк дээрх контентээс үүдэн учирч болох хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр зорьж ажилладаг. Хүмүүс өөрсдийн үзэн ядсан дургүйцсэн илэрхийлэмжийг фэйсбүүкт нийтлэхийг хүлээн зөвшөөрөх боловч илт хүчирхийлэл, заналхийллийг дэвэргэсэн, түүнд нөлөөлөхүйц үг хэллэг ашигласан бол тухайн постыг устгана. Бид олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн тохиолдолд тухайн контент болон тухайн бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтийг устгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах болно. Түүнчлэн бид олон нийтийн болон хувь хүний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий мэдээлэл байгаа эсэхийг тухайн хэл найруулга болон агуулгаас нь ялгаж салгаж харахыг хичээдэг. Тухайн агуулгаас үүдэн учирч болох хор хөнөөлийг тодорхойлохдоо бид олон нийтийн алсын хараа болон үнэт зүйлд нөлөөлж байгаа эсэх гэх мэт нэмэлт мэдээллийг харгалзан үзэж шийдвэр гаргадаг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Аливаа аюул занал түүнээс улбаалан хүний амь нас эрсдэж болох хүчирхийллийн ямар нэг хэлбэрүүд үүнд багтана:

  • Хүчирхийллийн хурц хэлбэр бүхий мэдэгдэл  эсвэл хүчирхийллийн хурц хэлбэрт уриалан дуудсан уриалга (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй)
  • Тухайн мэдээллийн агуулга тодорхойлон хэн нэгэнд чиглэгдээгүй ч гэлээ хүчирхийллийг өдөөн турхирах сэдэл бүхий зэр зэвсгийг сурталчлан таниулах, эсвэл
  • Түгээж буй мэдэгдэл нь хүчирхийллийн хурц хэлбэр бүхий өнгө аяс харуулж байвал (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй) эсвэл,
  • Хүчирхийллийн хурц эрсдэлд оруулахуйц эрмэлзэл бүхий эсвэл тийм нөхцөл байдалд оруулж болохуйц мэдэгдэл (хэрэв зорилт нь аюултай этгээд болон ямар нэг аюултай бодлого төлөвлөгөө баримталж буй байгууллагад хамаарах хувь хүн эсвэл байгууллага бол үүнд хамаарахгүй)

Хувь хүн, насанд хүрээгүй олны танил хүн, эмзэг хүн эсвэл бүлгийг заналхийлж, ноцтой хохирол учруулж болох зөрчлүүдийг дараах байдлаар тодорхойлов:

  • Хүчирхийлэл үйлдэх зорилготой мэдэгдэл;
  • Хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл (хэрэв зорилт нь насанд хүрсэн ял шийтгэл эдэлж байсан олны танил эсвэл гэм буруутай нь тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай бүлэглэлийн гишүүн бол үүнд хамаарахгүй);
  • Тодорхой нэг зорилтот хэсгийг заагаагүй ч илэрхийллийн өнгө аяс нь зорилго зааж байвал дунд эрсдэл бүхий хүчирхийлэлд уриалсан гэж үзнэ;
  • Хүчирхийлэлд уриалан дуудсан эрмэлзэл эсвэл болзолт нөхцөл заасан бол (хэрэв зорилт нь насанд хүрсэн ял шийтгэл эдэлж байсан олны танил эсвэл гэм буруутай тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай бүлэглэлийн гишүүнд хандаж байвал үүнд хамаарахгүй) зэрэг агуулга бүхий контентийг фэйсбүүкт нийтэлж болохгүй.

Хувь хүн, насанд хүрээгүй олны танил хүн, эмзэг хүн эсвэл бүлэгт хандаж дараах зорилгоор мэдээлэл оруулсныг хүчирхийлэлд хэмээн тооцно:

  • Хүчирхийлэлд уриалан дуудсан мэдэгдэл; эсвэл
  • Хүчирхийлэл үйлдэхийг уриалах; эсвэл
  • Хүчирхийллийг хөхиүлэн дэмжсэн мэдэгдэл; эсвэл
  • Хүчирхийлэл үйлдэх эрмэлзэл эсвэл болзолт нөхцөл байдлын талаарх мэдэгдэл (хэрэв зорилт нь гэм буруутай нь тогтоогдсон гэмт этгээд эсвэл аюултай аливаа байгууллагын гишүүнд хандаж байвал үүнд хамаарахгүй) зэргийг фэйсбүүкт оруулж болохгүй.

Хувь хүн (энэ тохиолдолд өөрөө мэдэгдэл буюу репорт хийх шаардлагатай) эсвэл насанд хүрээгүй олны танил хүний бие махбодод аюул учруулах (эсвэл бусад бага эрсдэлт хүчирхийллийн хэлбэрүүдээр) заналхийллийг дараах байдлаар тодорхойлов:

Хувь хүн (контент дээрх нэр болон нүүр царай нь тохирч байх) эсвэл насанд хүрээгүй олны танил хүн үүнд хамаарна:

 

  • Хүчирхийллийн талаарх мэдэгдэл, үйл ажиллагаа, сурталчилгаа, хүсэл эрмэлзэл, эсвэл нөхцөл болзлын мэдэгдэл шаардах.
  • Бага эрсдэлт хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэх эрмэлзэл эсвэл болзолт үйлийн зорилготой мэдэгдэл, түүнийгээ сурталчлах, энэ үйлдэлд уриалсан мэдэгдэл нийтлэх.
  • Хувь хүн эсвэл насанд хүрээгүй олны танил хүний зурагт дүрслэлийг ашиглан хүчирхийлэл, заналхийллийг өдөөсөн зураг, текст нийтлэх (Толгойд нь буу тулгах, байнд онилох гэх мэт)

Хэн нэгнийг онилох зорилготой аливаа контент бүтээсэн хувь хүнийг зохион байгуулалттай бүлгийн гишүүн гэж үзнэ. Галт зэвсгийг хэрхэн ашиглах, хэрэглэх тухай зааварчилгаа өгөх, хэрэв энэ нь хүмүүсийг ноцтой гэмтээх эсвэл хөнөөх зорилготой гэдэг нь дараах байдлаар нотлогдвол:

  • Бичгээр дамжуулан тухайн зорилго бүхий мэдээллийг тайлбарлах,
  • Зураг дүрс бичлэгээр дамжуулан эцсийн үр дүнг дуурайлган үзүүлсэн (ноцтой гэмтэл эсвэл амь нас эрсэдсэн байгааг харуулах) тохиолдолд дээрх зөрчил бүхий контент гэж үзнэ.

Харин цэргийн сургалт, бие хамгаалах зорилгоор бүтээгдсэн эсвэл мэдээлэл түгээх, арилжааны видео тоглоомын зорилготойгоор хийгдсэн контент үүнд хамаарахгүй (логог хамтад нь нийтэлсэн байх)

Тэсрэх аюултай бодисыг хэрэглэх тухай зааварчилгаа өгөх:

  • Тухайн контентэд энэхүү агуулга бүхий мэдээлэл нь хүчирхийллийн зорилготой бус гэдэг нь тодорхой бичигдсэн байвал дээрх зөрчилд хамаарахгүй (жишээ нь видео тоглоомын сурталчилгаа, шинжлэх ухааны туршилт, галт наадам/салют, загас барихад тэсрэх бодисыг ашиглах гэх мэт)

Санал өгөх, сонгогчийн бүртгэл, сонгуулийн үр дүнгээс шалтгаалан хүчирхийлэл үйлдэх, үйлдэл хийхийг уриалах, үйлдэл хийхийг шаардсан аливаа агуулга бүхий мэдээлэл фэйсбүүкт оруулахыг тус тус хориглоно.

  1. Аюултай хувь хүн болон байгууллага

Үндэслэл 

Дэлхий ертөнцөд хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд хүчирхийллийг уриалсан аливаа байгууллага, хувь хүмүүсийг Фэйсбүүк ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд дараах байгууллага, хувь хүмүүс орно:

–          Террорист бүлэглэл

–          Үзэн ядах бүлэглэл

–          Цуврал алан хядагчид

–          Хүн наймаалах гэмт бүлэглэл

–         Зохион байгуулалттай хүчирхийлэл эсвэл гэмт хэргийн үйл ажиллагаа

Мөн эдгээр үйл ажиллагаанд оролцдог бүлгүүд, толгойлогч эсвэл хувь хүмүүст зориулсан фэйсбүүкийн дэмжих хуудас, группийг ашиглах боломж олгохгүй. Мөн дараах хүмүүс (амьд эсвэл нас барсан) эсвэл бүлгийн үйл ажиллагааны мэдээллийг санах ойдоо хадгалахгүй (жишээ нь хаяг, пэйж хуудас, групп гэх мэт):

–        Террорист байгууллага болон террористууд

Террорист байгууллага гэдгийг дараах байдлаар тайлбарлана: Улс төр, шашин шүтлэг, үзэл суртлын зорилгоор энгийн хүн ам, засгийн газар, олон улсын байгууллагын эсрэг айлган сүрдүүлэх, хүчирхийллийн үйл ажиллагааг урьдаас төлөвлөн зохион байгуулдаг ямар нэг төрөөс үл хамаарах байгууллагыг террорист байгууллага гэнэ.

Террорист үйл ажиллагаа гэдэг нь улс төр, шашин шүтлэг, үзэл суртлын зорилгоор хүн эсвэл өмч хөрөнгийн эсрэг урьдаас төлөвлөсөн хорлон сүйтгэх үйл ажиллагааг энгийн иргэд, засгийн газар, олон улсын байгууллагын эсрэг үйл ажиллагааг санаатайгаар зохион байгуулахыг хэлнэ.

Хорлон сүйтгэх зохион байгуулалттай байгууллага ба тэдгээрийн удирдагчид болон нөлөө бүхий гишүүд

Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулагчид гэдгийг дараах байдлаар тодорхойлно: Арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, хүйсийн чиг баримжаа, хүйсийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээл болон хувь хүний өвчин эмгэгээс хамааран бие махбодийн болон сэтгэл санааны, үзэл суртлын дайралт хийдэг өөрсдийн лого, нэр бүхий зохион байгуулалттайгаар нэгдсэн гурав болон түүнээс дээш гишүүнтэй холбоо бүлэглэлийг хорлон сүйтгэгчид гэнэ.

Олон нийтийг хамарсан аллага болон цуврал аллага үйлдэх: Дөрөв ба түүнээс дээш хүний амь насанд хүрсэн хүн амины хэргийг олон нийтийг хамарсан алан хядах үйл ажиллагаа гэж үзнэ.

Олон тооны аллага, хүн амины хэргийн газар байлцаж, хоёр болон түүнээс дээш хүний амь нас хороосон этгээдийг цуврал аллага үйлдэгч гэж үзнэ.

Хэрэгтнийг тодорхойлохдоо боломжит мэдээллүүдэд тулгуурлан үнэлэх бөгөөд дараах зарчимд үндэслэн олон нийтийг хамарсан аллага болон цуврал аллага үйлдэгч гэсэн тодорхойлолтод хамруулан ойлгоно:

  • Массын болон цуврал аллага үйлдсэн гэдэг нь тогтоогдсон

Массын болон цуврал аллага үйлдэгч гэдэг нь дөрөв ба түүнээс дээш хүний амь насанд хүрсэн хүн амины хэргийг олон нийтийг хамарсан алан хядах үйл ажиллагаа гэж үзнэ.

Массыг хамарсан хүн амины хэргийн газар байлцаж, хоёр болон түүнээс дээш хүний амь нас хороосон этгээдийг цуврал аллага үйлдэгч гэдэгт  хамруулан ойлгоно.

Хэрэгтнийг тодорхойлохдоо бидэнд байгаа боломжит мэдээллүүддээ тулгуурлан үнэлэлт гаргах бөгөөд дараах ерөнхий зарчмуудад нийцэж байвал массын болон цуврал аллага үйлдэгч гэсэн тодорхойлолтод хамруулан ойлгоно:

  • Массын болон цуврал аллага үйлдсэн гэдэг нь тогтоогдсон,
  • Нислэгийн үед үйлдэгдсэн аллага эсвэл массын болон цуврал аллагын үед хууль сахиулах байгууллагын тушаалаар алуулсан этгээд
  • Аллага үйлдсэнийхээ дараа эсвэл хор хохирол учруулсныхаа дараа өөрийнхөө амийг егүүтгэх
  • Хууль сахиулах байгууллага хэргийн газраас зургийг нь тодорхойлж гэм буруутайг тодорхойлсон этгээдийг массын болон цуврал аллага үйлдэгч хэмээн үзэж фэйсбүүк ашиглах эрх олгохгүй.

 

Хүн наймаалах бүлэглэл болон тэдний толгойлогчид

Дараах зохион байгуулалттай үйл ажиллагаанд хүний наймааны бүлэглэлүүд хариуцлага хүлээнэ:

  • Насанд хүрсэн хүн болон насанд хүрээгүй хүний эсрэг доорх үйл ажиллагааг үйлдэх
  • Бусдын биеийг үнэлүүлэх
  • Хүчээр хөдөлмөр эрхлүүлэх
  • Боолчлох
  • Эд эрхтнийг нь үгүй болгох, худалдах, дамжуулах, тээвэрлэх, хангах, боомтоор дамжуулах

Гэмт хэргийн бүлэглэл гэдгийг дараах байдлаар тодорхойлов:

Гурав болон түүнээс дээш хүмүүс нэг нэр, өнгө, гарын хөдөлгөөн, танигдахуйц тэмдэг гэх мэт илэрхийлэмжээр нэгдэж гэмт хэргийн үйл ажиллагаанд зохион байгуулж, оролцохыг хэлнэ.

  • Орон гэрт аллага үйлдэх
  • Мансууруулах бодис наймаалах
  • Зэвсгийн наймаа
  • Луйвар
  • Мөнгө угаах
  • Хулгай дээрмийн бүх хэлбэрүүд
  • Хүүхэд хулгайлах
  • Дайралт хийх
  • Бэлгийн мөлжлөг (7.8-р хэсэгт заасанчлан)

Дээрх зорилго бүхий зохион байгуулалттай бүлэглэл болон хувь хүнийг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ, тухайн агуулга бүхий мэдээллийг буруушааж, саармагжуулах байдлаар илэрхийлээгүй контентийг фэйсбүүкт нийтлэхийг зөвшөөрөхгүй.

Дээрх байгууллага, хувь хүн, тэдний хийсэн аливаа үйлдлийг магтан сайшаасан агуулгыг фэйсбүүкт хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрх байгууллага, хувь хүн, тэдгээрийн үйлдсэн аливаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийхийг бид зөвшөөрдөггүй.

  1. Гэмт хэргийг түгээн сурталчлах

Үндэслэл

Хүчирхийлэл, хулгай дээрэм, хүн амины гэх мэт бүх төрлийн гэмт хэргийн талаар түгээн сурталчлах нь бусдад буруу суртал ухуулга болох тул энэ төрлийн мэдээллийг хориглоно. Мөн эрүүгийн гэмт хэргийн үйл ажиллагаа эсвэл гэмт хэрэг үйлдэж, хамтран оролцож буй үйл ажиллагааны тухай мэдээ мэдээлэл түгээхийг хориглоно. Гэхдээ гэмт хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд хууль ёсны дагуу үнэн зөв мэдээ мэдээлэл түгээх зорилгоор мэдээлэхийг зөвшөөрнө. Ингэхдээ гэмт хэргийн үйл ажиллагааг нарийвчлан дүрсэлж мэдээлэхийг хориглоно.

 

 

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнхөө болон хамтрагчийнхаа бусармаг үйлдлийн тухай түгээн сурталчлах, мэдээлэл түгээхийг хориглоно. Үүнд:

  • Хүний бие мах бодид хохирол учруулсан үйлдэл
  • Зөвшөөрөгдсөн ан агнуураас (шашны зан үйл, хүнс тэжээлийн бэлтгэл, загасчлал) бусад амьтны бие мах бодид хохирол учруулсан үйлдэл
  • Ховордсон, дархан цаазтай ан амьтны эд зүйлсийг хулгайлах, худалдан борлуулах
  • Амьтдын зодоон, түүнийг үзүүлбэр шоу болгох
  • Хулгай дээрэм
  • Олон нийтийн өмч хөрөнгийг эвдэн сүйтгэх, ёс бус үйлдэл
  • Залилан луйвар
  • Хүн худалдаалах гэмт хэрэг,  (2-р хэсэгт дурьдсантай ижил)
  • Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг (7,8-р хэсэгт дурьдсантай ижил) гэх мэт мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй.

  1. Хор хөнөөлийг зохицуулах нь

Үндэслэл

Аливаа хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж, ирээдүйд учирч болох аюул, гэмт хэргийн талаар түгээн сурталчлахыг хориглоно. Үүнээс улбаалан үүдэх хор хохирол нь хүний амь нас, эрүүл мэнд, аливаа байгууллагын үйл ажиллагаа, мал амьтны аюулгүй байдалд нөлөөлөх шалтгаан болдог. Иймд хүмүүс эрсдэлтэй нөхцөл байдалд байхдаа үйл явдлын хор хөнөөлд анхаарал хандуулж, бусдад энэ талаар түгээн сурталчлахгүй байх хэрэгтэй.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Дараах үйл явдлыг түгээн сурталчилсан, үйлдэлд уриалсан, зорилго бүхий мэдээлэл түгээхгүй байх:

  • Хүний бие мах бодид хохирол учруулсан үйлдэл
  • Зөвшөөрөгдсөн ан агнуураас (шашны зан үйл, хүнс тэжээлийн бэлтгэл, загасчлал) бусад амьтны бие мах бодид хохирол учруулсан үйлдэл
  • Ховордсон, дархан цаазтай ан амьтны эд зүйлсийг хулгайлах, худалдан борлуулах
  • Амьтдын зодоон, түүнийг үзүүлбэр шоу болгох
  • Хулгай дээрэм
  • Олон нийтийн өмч хөрөнгийг эвдэн сүйтгэх, ёс бус үйлдэл гаргах
  • Хүчний давуу байдал ашиглан айлган сүрдүүлэх үйл ажиллагаа

Залилан луйврын гэмт хэрэг, хууран мэхлэх замаар бусдын итгэлийг олж шударга бусаар ашиг олох, мөнгө, хөрөнгө, хууль ёсны эрхийг нь өөртөө ашигтайгаар ашиглах. Залилангийн жишээ хязгаарлагдахгүй:

  • Хээл хахууль
  • Мөнгө угаах (мөнгөний эх үүсвэрийг нуун дарагдуулах)
  • Төлбөрийн картыг зүй бусаар ашиглахыг дэмжих, уриалах
  • Сонгогчдын саналыг мөнгө эсвэл бэлэг санал болгон худалдах, худалдан авах

Сонгогчдын бодит саналыг нуун дарагдуулсныг дараах байдлаар тодорхойлно:

  • Санал өгсөн өдөр, байршил, цаг хугацаа, огноо зэргийг буруугаар мэдээлэх
  • Санал хураах чадвар, санал тоолох үйл ажиллагаанд нөлөөлөх,
  • Санал өгөхийн тулд шаардагдах мэдээллийг бүрэн өгөхгүй байх зэрэг башир арга хэрэглэх

Албан ёсны сонгуульд санал өгөхтэй холбоотой буруу илэрхийллүүд нь худал мэдээллийн/ false news стандартуудад хамаарна. (19-р хэсэгт заасанчлан)

Цагаачдад болон дотооддын нүүн шилжиж суурьшсан иргэдэд гэрлэх үйлчилгээ санал болгох

Хүн худалдаалах гэмт хэрэг, (2-р хэсэгт заасанчлан)

Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, (7,8-р хэсэгт заасанчлан)

Хууль бусаар хил нэвтрүүлэх, хууль бусаар хил нэвтрэхэд туслалцаа үзүүлэх үйлчилгээ санал болгох

Ямар ч тайлбаргүй, эсвэл хоёрдмол утга агуулга бүхий өндөр эрсдэлтэй вирус бүхий контент сурталчлах, түгээх, сорилтод нэгдэхийг уриалсан мэдээлэл фэйсбүүкт нийтэлж болохгүй.

 

  1. Журамласан бараа бүтээгдэхүүн

Үндэслэл

Бид аюулгүй байдал, хууль эрх зүйн нийтлэг хязгаарлалтыг мөрдлөг болгож хувь хүмүүс, үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачдаар дамжуулан эм, эмийн бус хар тамхи, марихуаныг зарах, худалдан борлуулахыг хориглоно.  Мөн фэйсбүүк ашиглан хувь хүмүүс галт зэвсэг, галт зэвсгийн тоноглол, сум зэргийг худалдан борлуулах, солилцох, дамжуулах, бэлэглэх зэргийг хориглоно.

Эдгээр зүйлсийг хориглодог газар хаа сайгүй бий. Хэдийгээр фэйсбүүк хэрэглэгчид хил хязгааргүй боловч бид өөрсдийн олон нийтийн стандартыг энэ тохиолдолд тогтвортой баримтлахыг хичээнэ. Хэрэв тухайн галт зэвсэг худалдан борлуулах үйлчилгээ нь бүх хууль журам, зохицуулалтын дагуу хийгддэг бол цахим сурталчилгаа хийж болно. Галт зэвсэг, аюултай эд зүйлсийг цахимаар худалдан борлуулах хүсэлтээ бидэнд мэдэгдэж харилцан зөвшилцөж болох бөгөөд галт зэвсгийн талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулахад нөлөөлөн хамтарч ажиллаж болно. Журамласан аливаа бараа бүтээгдэхүүн нь Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээнд хориглох тухай бичигдээгүй байвал Фэйсбүүкийн худалдааны бодлого (Commerce Policies) дахь илүү нарийвчилсан заалтын дагуу зохицуулах болно.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Эмийн бус мансууруулах бодисыг сурталчилсан, худалдан борлуулахыг дэмжсэн агууламж бүхий пост хийхгүй байх (согтууруулах ундаа болон тамхинаас бусад)
  • Эмийн бус мансууруулах бодис худалдаж авах оролдлого хийх, худалдаалах, худалдан авах, түүнийгээ сурталчилсан, хамсаатныхаа тухай агууламж бүхий постер хийхгүй байх
  • Эмийн бус мансууруулах бодисны үйлдвэрлэл мөн хэрэглээний зааварчилгааг үзүүлж, хэрэглээг сурталчилсан пост хийхгүй байх

Хэрэв хувь хүн эмийн бус мансууруулах бодисыг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэх шаардлага тулгарсан бол бичгээр эсвэл амаар зөвшөөрөл хүсч мэдэгдэл хийнэ.

Марихуана болон эмийн бэлдмэл худалдан борлуулах оролдлого бүхий агууламжид дараах хэлбэр багтана. Марихуана болон эмийн бэлдмэлийг дурьдах болон дүрсэлж  худалдан борлуулах оролдлого хийх гэдэгт дараах тохиолдлууд багтана:

  • Тухайн бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, хүргэлтийн талаарх мэдээллийг өгөх
  • Худалдан авахыг асуух
  • Үнийн жагсаалтыг мэдээллэх
  • Тухайн бүтээгдэхүүнийг авахад шаардагдах холбоо барих мэдээллийг асуух, холбоо барих мэдээллийг бусдад түгээн сурталчлах

Тухайн бүтээгдэхүүнийг эрж хайж байгааг дараах байдлаар тодорхойлно:

  • Бүтээгдэхүүнийг худалдан авахаар сонирхож буйгаа илэрхийлэх, эсвэл
  • Тухайн бүтээгдэхүүнийг зарж, борлуулдаг хэн нэгнийг асуух.

Эдгээр нь Фэйсбүүк фэйж болон группт аль алинд хамааралтай.

Хувь хүн хоорондын худалдаа наймаа, бэлэглэл, солилцоо наймаа, галт зэвсэг шилжүүлэх, галт зэвсгийн тоноглол, сум дамжуулах зэрэг нь энэхүү агуулгад мөн багтана.

Галт зэвсэг, галт зэвсгийн эд анги, сум, тоноглолыг дурьдах, дүрслэх үүнд багтана:

  • Тухайн бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, хүргэлтийг талаарх мэдээллийг өгөх
  • Худалдан авахыг асуух
  • Үнийн жагсаалтыг мэдээллэх
  • Тухайн бүтээгдэхүүнийг авахад шаардагдах холбоо барих мэдээллийг асуух, холбоо барих мэдээллийг бусдад түгээн сурталчлах
  • Бүтээгдэхүүнийг худалдан авахаар сонирхож буйгаа илэрхийлэх, эсвэл
  • Тухайн бүтээгдэхүүнийг зарж, борлуулдаг хэн нэгнийг асуух

Галт зэвсэг болон галт зэвсгийн тоноглолын зааварчилгааг 3D хэвлэл эсвэл компьютерийн тусламжтайгаар түгээх эсвэл тухайн зүйлийг сурталчлах, дамжуулах, солилцох, бэлэглэх, худалдан борлуулах оролдлого бүхий пост хийхгүй байх.

Хүний эд эрхтэн худалдаалах (цус энэ агуулгад мөн багтана) гэсэн агууламжийг дараах байдлаар тодорхойлно:

  • Хүний эд эрхтэн/цус зарах, худалдан авах тухай мэдэгдэх, дүрслэх
  • Хүний эд эрхтэн/цус худалдан авах, зарах боломжтойг илэрхийлэх
  • Үнийн жагсаалт гаргах эсвэл үнийн тохиролцоо хийж болох тухай мэдэгдэх

Тухайн агууламж нь хүний эд эрхтэн/цусны худалдаачны холбоо барих мэдээллийг илэрхий харуулах тухай

Тухайн агууламж нь хувь хүн хоорондоо амьд амьтан худалдан борлуулах тухай

Тухайн агууламж нь ховордсон болон дархан цаазтай ан амьтны арьс үс, эд эрхтэнг худалдан борлуулахтай холбоотой бол фэйсбүүкт пост хийхийг хориглоно.

21 болон түүнээс дээш насны насанд хүрэгчдэд хязгаарлалттайгаар дараах агууламжийг фэйсбүүкт оруулахыг зөвшөөрнө:

Бетон зуурмаг тоосгоны үйлдвэрт ашигладаг галт буу, бууны сум, тэсрэх бодис сурталчлах, худалдан борлуулах эсвэл дамжуулахтай холбоотой агууламжийг тухайн брэнд нэр, хууль ёсны цахим хаяг байгаа эсэхэд нь үндэслэн фэйсбүүкт мэдээлэхийг зөвшөөрнө.

Тухайн брэнд нэр, хууль ёсны цахим хаяг байгаа эсэх нь дараах агуулгуудад бүрэн хамаарна. 

Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг худалдах, дамжуулах, худалдан авагчид санал болгох үнийн жагсаалт эсвэл үнэ төлбөргүй болохыг мэдээлэх эсвэл тухайн бүтээгдэхүүнийг авахад шаардагдах холбоо барих мэдээллийг илэрхий асуух, сурталчлахай холбоотой агууламжууд үүнд хамаарна.

Хоёрдугаар хэсэг: Аюулгүй байдал

 

  1. Амиа хорлолт ба өөрийгөө золиослох

Үндэслэл

Фэйсбүүк дэх аюулгүй орчинг бий болгохын тулд амиа хорлох, өөрийгөө золиослох үйлдэлд уриалах, сэдэл болохуйц илэрхий дүрслэл, бодит график зураг бүхий агууламжийг бид устгадаг. Өөрийгөө золиослох гэдэг нь зориудаар өөрийн эд эрхтнээ гэмтээх, санаатайгаар амь насаа эрсдэлд оруулахыг хэлнэ. Фэйсбүүк бол амиа хорлох, өөрийгөө золиослох үйлдлийн эсрэг мэдээллийг хүмүүс нэг нэгэндээ хуваалцах, ойлгуулах, мэдлэг ойлголтоо дээшлүүлэх талбар юм. Гай зовлон, бэрхшээл тулгарсан хүмүүст тусламж үзүүлдэг олон байгууллагуудтай бид хамтарч ажилладаг. Фэйсбүүк бодлого, хэрэгжилтээ хангахын тулд амиа хорлох, өөрийгөө золиослох гэмт хэргийн эсрэг ажилладаг мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг. Жишээлбэл бид амиа хорлох болон өөрийгөө золиослох үйлдэл хийж буй аливаа шууд дүрс бичлэгийг мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу устгахыг урьтал болгодоггүй. Бид тухайн үйлдэгчийн ойр дотны хүн, хамаатай хэн нэгэн түүнд туслах боломж олгохыг зорьдог.

Эсрэгээр нь бид амиа хорлосон болон өөрийгөө золиослох үйлдлийн хохирогчдын талаарх ноцтой, хошин өнгө аястай, байдаг л зүйл мэтээр ойлгуулах аливаа сөрөг агууламжийг устгадаг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Амиа хорлолт, өөрийгөө золиослох, хор уух зэргийг сурталчилсан, зааварчилгаа өгсөн, хөхиүлэн дэмжсэн аливаа агууламж бүхий мэдээллийг нийтлэхгүй байх.
  • Өөрийгөө золиослох үйлдлийг дүрсэлсэн зураг бүхий агууламж нийтлэхгүй байх

Хязгаарласан нөхцөл байдлыг үл хайхарч болсон явдлын нөхцөл байдал, амиа хорлож нас барсан үйлдлийн талаар дүрслэн мэдээлэл оруулах нь Фэйсбүүкийн журмын эсрэг үйлдэл болно.

 

18 нас ба түүнээс дээш насны хүмүүст хамаарах дараах агууламж нь бусдыг тавгүйтүүлж болзошгүй тул бид хязгаарлалт хийдэг.  

  • Амиа хорлолтыг онцлон харуулж, нас барсан хүнийг дүрслэн үзүүлсэн зураг эсвэл дүрс бичлэг.
  • Хүнд өвчний улмаас өөрийн хүсэлтээр эмнэлгийн аргаар амьсгалаа таслуулж буй хүний зураг болон дүрс бичлэгийг нийтлэхгүй байх.

Дараах агууламж нь зарим талаараа бусдыг тавгүйтүүлэх магадлалтай учраас бид зарим тохиолдолд хязгаарлалт хийдэг: 

  • Судсаа ханах эсвэл өөрийгөө гэмтээж хохироосноос үүдсэн хуучин ул мөрийг харуулсан зураг, илэрхийлэмж бүхий агуулга үүнд хамаарна.

Фэйсбүүкт өөрийгөө золиослох, гэмтээх тухай бичгээр эсвэл үгээр илэрхийлсэн пост оруулахыг нь зөвшөөрөх ба энэ нь учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх эх сурвалж болно гэж үздэг. Үүнд:

  • Амиа хорлох
  • Хүнд өвчний улмаас амиа хорлох
  • Өөрийгөө золиослох, гэмтээх
  • Хор уух тухай мэдэгдэл

  1. Хүүхдийг нүцгэлэх ба хүүхдийн бэлгийн мөлжлөг

Үндэслэл

Хүүхдэд аюул занал учруулж болохуйц эсвэл бэлгийн мөлжлөгөд хамаарахуйц аливаа контентийг зөвшөөрөхгүй.  Хүүхэд бэлгийн мөлжлөгөд илтээр өртөж буй тухай мэдмэгц бид Алга болсон болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн үндэсний төвд (National Center for Missing and Exploited Children) холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдэгдэх болно. Зарим тохиолдолд хүмүүс өөрсдийнхөө хүүхдийн нүцгэн зургийг эерэг сэдлээр фэйсбүүкт оруулдгийг бид мэдэх хэдий ч  энэ нь тухайн хүүхдийн зураг, дүрс бичлэгийг буруугаар ашиглах, хүчирхийлэлд өртөх эрсдлийг бий болгох тул ихэвчлэн тухайн зургийг устгадаг.

Мөн бид гадны мэргэжилтнүүдээс бүрдсэн Фэйсбүүкийн аюулгүй байдлын зөвлөхтэй (Facebook Safety Advisory Board/линк) хамтран ажилладаг бөгөөд ялангуяа хүүхдийн цахим аюулгүй байдалтай холбоотой бодлого, журмын хэрэгжилтээ сайжруулахад анхаарч ажилладаг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Хүүхдийн бэлгийн мөлжлөгө үйлдсэн эсвэл сурталчилсан илэрхийлэмж бүхий агуулга бүхий мэдээлэл оруулахгүй байх.

Үүнд дараах үйлдлүүд хамаарна (хязгаарлагдахгүй)

  • Насанд хүрээгүй хүнийг сексийн зан үйлд татан оролцуулсан
  • Насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татах
  • Хүүхэд хүүхдээ садар самуунд уруу татах
  • Бага насны хүүхэд насанд хүрсэн хүнийг садар самуунд уруу татах
  • Насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татах зорилго бүхий бүтээгдэхүүн, үйл ажиллагаа бүхий пост оруулах
  • Хүүхэдтэй зүй бус харьцсан үйлийн агуулга бүхий пост оруулах, тухайлбал бага насны хүүхдийг хүсээгүй байхад холбоо үүсгэх, өдөөн хатгах (жишээ нь хувийн месеежээр бага насны хүүхэдтэй холбоо тогтоох)
  • Насанд хүрээгүй хүнд секс, садар самуунд уруу татсан нүцгэн зураг үзүүлэх, хуваалцах, харуулах, өдөөн хатгах
  • Насанд хүрээгүй хүнийг сексийн бодит үйл ажиллагаанд оролцуулах
  • Насанд хүрээгүй хүнд нүцгэн байдлаа харуулах

Энэхүү агууламжид зураг, дүрс бичлэг, урлагийн аливаа хэлбэр, компьютерийн аргаар бүтээгдсэн контент, текст зэрэг бүх хэлбэр багтана.

  • Насанд хүрээгүй хүнийг оролцуулсан сексийн аливаа үйл ажиллагаа
  • Насанд хүрээгүй хүнийг шашны зан үйл дэх бэлгийн харилцааны агуулгад оролцуулах
  • Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцааны элемэнтүүд, үүний дотор (гэхдээ хязгаарлагдмал бус):

Хүлж баглах

Бэлэг эрхтэнд хүрэх, харуулах

Бэлгийн дур хүсэл өдөөх тоглоом үзүүлж харуулах

Бэлгийн дур хүсэл өдөөх хувцас өмсүүлэх, санал болгох

Тайчих

Бэлгийн дур хүсэл өдөөсөн тусгайлсан орчин бий болгох

Насанд хүрээгүй хүнтэй үнсэлцэж буй агууламж бүхий пост оруулахыг хориглоно.

Дээрх зөрчлийн элемэнтүүд нь зураг, дүрс бичлэг, урлагийн ямар ч хэлбэр, компьютерийн аргаар бүтээгдсэн контент болон үгээр илэрхийлсэн зэрэг бүх контент хамаарах бөгөөд эдгээрийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдэл хэмээн үзнэ.

 Хүүхдийг нүцгэлж харуулах гэдэг агууламж дахь нүцгэлэх гэдэг нь дараах байдлаар тайлбарлагдана. 

  • Бэлэг эрхтнийг харуулах (дотуур хувцас эсвэл халхавчтай байсан ч үүнд хамаарна)
  • Хонго, бөгсөн биеийг нүцгэлж харуулах
  • 3 наснаас дээш эмэгтэй хүүхдийн хөхний товчийг ил гаргаж харуулах
  • 3 наснаас дээш хүүхдийн өвдөгнөөс цээж хүртэлх биеийг нүцгэлж харуулах

Хүүхдийн эрүүл мэнд болон танин мэдэхүйн зорилгоос бусад тохиолдолд бага насны хүүхдийн нүцгэн зургийг компьютерийн аргаар дүрсэлж үзүүлэхийг хориглоно.

  1. Насанд хүрэгчдийн бэлгийн мөлжлөг

Үндэслэл

Фэйсбүүк нь бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд анхаарал хандуулах чухал орон зай гэж бид үздэг. Бид олон нийтийн мэдлэг ойлголтыг нэгдмэл болгох нь чухал ач холбогдолтой гэдэгт итгэдэг. Бид аюулгүй харилцааны орчинг бий болгохын тулд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг бүхий агууламжийг устгахын зэрэгцээ энэ төрлийн хохирогч бусдад сэрэмж болгох үүднээс хийж буй аливаа агуулгыг фэйсбүүкт оруулахыг зөвшөөрдөг.

Бид хүсээгүй бэлгийн харилцааны зан үйлийг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн, секс үйлчилгээтэй холбоотой зар сурталчилгаа (тухайлбал биеэ үнэлэх) бүхий агууламжийг устгадаг. Энэ нь хүн худалдаалах гэмт хэрэг, хүсээгүй бэлгийн харилцаанд автахаас  урьдчилан сэргийлэх юм. Хохирогчдыг хамгаалахын тулд тэдний зөвшөөрөлгүйгээр нийтлэгдсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай зураг хөргийг бид устгадаг. Үүнтэй холбоотой нэмэлт мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

Using Technology to Protect Intimate Images and Help Build a Safe Community, мөн guide to reporting and removing intimate images shared without your consent.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Зүй бус бэлгийн харилцааг илэрхийлэх аливаа мэдрэмж, зөгнөл, хүсэл сонирхол бүхий агууламж үүнд багтана. Тухайлбал:

  • Зураглал (бодит зураг/дүрс бичлэг)
  • Нөлөөлөл үзүүлэх (хүсэл эрмэлзэл төрүүлэх, болзолт нөхцөл бий болгох),
  • Хүсэл зорилгоо илэрхийлэх
  • Үйлдэлд уриалах

Дээр дурдсан сексийн аливаа үйлдэлд өөрөө болон бусдаар үйлдүүлэх тухай мэдээлэл оруулахыг хориглоно.

Хүмүүсийг дараах зүйлсийн аль нэгээр нь ашиглахыг зорьсон агууламж:

  • Бусдын нүцгэн эсвэл хагас нүцгэн зураг дүрс бичлэгийг нь ашиглан мөнгө, эд зүйл мөн зураг шаардах

Дараах гурван нөхцөл бүхий дүрслэлийг хуваалцахыг хориглоно:

  • Хувийн зориулалтаар авахуулсан сексийн байрлал, сексийн зан үйл хийж буй эсвэл нүцгэн, хагас нүцгэн зураг
  • Зөвшөөрөлгүйгээр бусдын зургийг хуваалцах (нэр гарчиг өгөх, сэтгэгдэл бичих)
  • Тусгай байгууллагын үйл ажиллагаанд хамаарах зураг (мэдээллийн хэрэгсэл, хууль сахиулах байгууллагад ашиглаж буй зураг хөрөг гэх мэт)

Бэлгийн харилцааг илэрхийлсэн үйлдлийг онцлох эсвэл хэн нэгэн эсвэл хүмүүсийн биеийн аль нэг хэсэг тухайлбал хөх, цавь, өгзөг ил гарсан зургийг фэйсбүүкт нийтэлж болохгүй. Үүнд:

  • Бэлгийн дур хүсэл өдөөх үйл ажиллагаа эсвэл биеийн аль нэг хэсгийг онцлох
  • Дотно харилцааг илэрхийлсэн зургийг зөвшөөрөлгүйгээр хуваалцах
  • Дотно харилцаа илэрхийлсэн зургийг үзэж харахын тулд зөвшөөрөлгүйгээр солилцох, дамжуулах
  • Хувийн бэлгийн харилцааны талаарх мэдээллээ хуваалцахыг тулган шаардах
  • Насанд хүрэгчдэд зориулсан биеэ үнэлэх үйл ажиллагаа
  • Бэлгийн харилцааны үйлчилгээ санал болгох, үйлчилгээний үнэ хөлс, хэмжээг асуух, лавлах
  • Шашны болон дарангуйллын хэлбэр бүхий бэлгийн харилцааны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл оруулахыг тус тус хориглоно.

Хүмүүсийг цочроох магадлалтай дараах агуулга бүхий мэдээллүүдийг бид анхааралдаа авч үздэг: 

 

Ёс бус бэлгийн харилцааны үйлдэл, илэрхийлэмжийг нарийвчлан мэдээллэх (бичгээр болон амаар), хамаарах этгээдийг дурдах, нэрлэх. Ингэхдээ:

  • Хохирогчийг бусдад мэдээллээ түгээхийг шаардах
  • Гуравдагч этгээдээр (хохирогчоос гадна) дамжуулан мэдээллийг ерөнхий агуулгаар нь тайлбарлуулахаар хохирогчийг ятгах, дэмжих агуулга илэрхийлсэн мэдээлэл байгаа эсэхийг бид нягталж үздэг.

 

 

  1. Дээрэлхэх ба дарамтлах

Үндэслэл

Бусдыг дээрэлхэх дарамтлах нь олон газарт янз бүрийн хэлбэрээр илэрдэг бөгөөд тухайлбал хувь хүний мэдээллийг илчлэхийг тулган шаардах, мессеж илгээхийг шаардах, хүсээгүй харилцаа үүсгэх зэрэг орно. Бусдыг хүндэтгэдэг, аюулгүй тайван орчинг Фэйсбүүкт бий болгохыг зорьдог учраас эдгээр төрлийн үйлдлүүдийг бид хүлээн зөвшөөрдөггүй.

Бид олны танил болон хувь хүний заагийг ялгаж салгадаг. Учир нь олон дагагчтай хүн эсвэл мэдээний бай болдог хүмүүс их шүүмжлэлтэй тулгардаг. Олны танил хүмүүсийн хувьд ноцтой дайралт үүссэн үед л тухайн мэдээллийг устгадаг. Мөн түүнчлэн аливаа пост болон сэтгэгдэлд олны танил хэн нэгнийг шууд нэр цохож (mention) тэмдэглэсэн дайралтыг устгадаг.

Харин дараах нөхцлүүдэд хувь хүнийг хамгаалдаг: Бусдыг ичгэвтэр байдалд оруулах, дорд үзсэн утга агууламжийг устгана. Жишээ нь хэн нэгний бэлгийн харилцаатай холбоотой асуудал гэх мэт. Бид бага насны хүүхдийг дээрэлхэх болон дарамтлах нь тэдний сэтгэл зүйд ноцтой нөлөө үзүүлнэ гэж үздэг учраас 13-18 насны хэрэглэгчдийг онцгой анхаарч, бодлого журмандаа энэ тухай нарийвчлан тусгадаг.

Бусдыг дээрэлхэж, дарамтлахыг буруушаах, үүнд олны анхаарлыг хандуулах зорилгоор бусдад хуваалцсан нь илэрхий тодорхой байвал энэ төрлийн контент нийтлэхийг бид зөвшөөрдөг. Зарим  тохиолдолд бид нөхцөл байдлыг ойлгохын тулд тухайн хүн өөрөө дарамтанд орсон эсвэл дээрэлхүүлсэн тухайгаа бидэнд репорт хийж мэдэгдэхийг хүсдэг. Мөн түүнчлэн фэйсбүүкийн “tools available on Facebook” хэсгийг ашиглаж, тухайн эрсдэлт нөхцөлд өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлдэг.

Мөн фэйсбүүкт Bullying Prevention Hub гэсэн хэсэг бий. Энэ нь өсвөр насныхан, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан хэсэг бөгөөд дээрэлхэх, дарамтлах мөн бусад зөрчлийн асуудлуудад хамаарах зөвлөмжүүд байгаа. Үүнд дээрэлхэх дарамтлах гэж юу болох тухай болон хэрхэн үүнийг даван туулах тухай чухал харилцан яриа өрнүүлэх алхмуудын тухай санал болгосон хэсэг бий.

Фэйсбүүкт дараах үйлдлийг хийж болохгүй

  • Тухайн хүн холбоо тогтоохоос зайлсхийж байхад удаа дараа холбогдохыг хичээх
  • Өмнөх хүсэлтэд хариу ирээгүй байхад үргэлжлүүлэн олон тооны хүсэлт илгээх

Хэн нэгнийг санаатайгаар хорлох

  • Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөд хохирогч болсон тухай мэдэгдэл хийснийх нь төлөө хэн нэгнийг дайрч давшлах.
  • Тодорхой хүн, бүлэг хүмүүсийг амиа хорлолт, өөрийгөө золиослох үйлдэлд уриалах
  • Бэлгийн харилцаагаар нь гутаан доромжилж дайрах (янхан, биеэ үнэлэгч гэх мэт)
  • Тохиолдоогүй хүчирхийллийн эмгэнэлт явдал, түүний хохирогчийн тухай мэдээллийг зохиомлоор мэдээллэх
  • Хүчирхийллийн эмгэнэлт явдлын хохирогч, амьд үлдэгсдийн нэр зургийг мэдээллэх эсвэл шаардах.
  • Үйл явдлын хохирогч болсон мэтээр жүжиглэх
  • Үйл явдалд оролцсон тухайгаа төөрөлдүүлэхийн тулд бусдыг хөлслөх, төлбөр төлөх

Хувь хүн рүү дайралт хийхийн тулд пэйж хуудас эсвэл группуудэд пост оруулах. жишээ нь:

  • Амь насанд халдах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болгох зорилгоор дайрч давшлах
  • Бэлгийн харилцаанд оролцохыг уриалсан мэдэгдэл хийх
  • Бэлгийн замын халдварт өвчтэй хэмээн мэдээллэх
  • Хэн нэгэн хувь хүнд энэ тухай мэдээллийг мессежээр илгээх
  • Бүлэг этгээд эсвэл хувь хүнийг өдөөн хатгах зорилгоор харааж зүхэх
  • Бүлэг этгээд эсвэл хувь хүнд бие махбодийн болон хөгжлийн бэрхшээл, ноцтой  өвчин эмгэг, амь насыг нь хөнөөх зорилгоор өдөөн хатгалтад уриалах

Бага насны олны танил болон хувь хүнд хандаж дараах агуулгаар мэдээлэл хийхийг хориглоно

  • Хөгжлийн бэрхшээлтэй болон ноцтой өвчин эсвэл үхсэн хэмээн мэдээллэх
  • Бэлгийн замын халдварт өвчин эсвэл бэлгийн харилцааны тухай мэдээллэх

Хэн нэгэн рүү хандсан хийх зорилгоор Пэйж эсвэл Группуудэд мэдээлэл оруулах: 

  • Зорилготойгоор харааж зүхэх
  • Бие махбодийг ноцтойгоор онцлох
  • Итгэл үнэмшил, бурхан шүтээнийг доромжлох
  • Жигшүүрт муу зүйлтэй адилтгах зүйрлэх

Олны танил этгээдийг дараах байдлаар зорилготойгоор мэдээлэх

Насанд хүрэгчдийг

  • Нас барсан эсвэл ноцтой өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэйгээр нь дуудах
  • Бэлгийн харилцааны үйл ажиллагаанд уриалах эсвэл бэлгийн харилцаанд оролцсон тухай мэдээллэхийг зорих
  • Бэлгийн замын халдварт өвчтэй хэмээн зарлах

Насанд хүрээгүй хүнийг

  • Бие махбодийн болон оюун ухааных нь хувьд аливаа амьтан эсвэл шавьж эсвэл амьгүй эд зүйлтэй харьцуулан зүйрлэх (үнээ, сармагчин, төмс гэх мэт)
  • Бие махбодийнх нь тодорхой нэг хэсгийг сөргөөр онцлон тодотгох  (хамар, чих гэх мэт)

Хувь хүнийг зорилготойгоор:

  • Бие махбодийн болон оюун ухааных нь хувьд аливаа амьтан эсвэл шавьж эсвэл амьгүй эд зүйлтэй харьцуулан зүйрлэх (үнээ, сармагчин, төмс гэх мэт)
  • Бие махбодийнх нь тодорхой нэг хэсгийг сөргөөр онцлон тодотгох  (хамар, чих гэх мэт)
  • Бие махбодийг нь онц ноцтойгоор тодотгож дайрч давшлах
  • Хувь хүн болон бие махбодийнх нь харагдах байдлаар нь ангилах
  • Жигшил зэвүүцлээ илэрхийлэх зорилгоор хувь хүнийг гутааж ялгадас гаргасан, бөөлжсөн, шээсэн, сарын тэмдэгтэй холбоотой агуулгыг түгээхийг хориглоно.

Дээрх агуулгатайгаар холбоотойгоор Пэйж хуудас болон Группүүдэд хувь хүнийг гутаан дорд үзэж бие махбодийг нь дарамтлах:

  • Өвөрмөц байдлыг нь сөргөөр гутаах
  • Зөвхөн нэг хувь хүнийг онцлон хийсэн үйлдлийнх нь төлөө  дарамтлах

 

Насанд хүрсэн хувь хүнийг (тухайн хүн өөрөө мэдэгдэх ёстой) эсвэл насанд хүрээгүй хувь хүнийг зорилготойгоор:

  • Хараан зүхэх
  • Бэлгийн чиг баримжаа, хүйсийн тодорхойлолт, романтик харилцааг нь зарлах
  • Бие махбодийг нь эрүүл эсэхийг асууж шалгаах
  • Ямар нэг өвөрмөц байдлыг нь онцлон зарлах эсвэл түгээх
  • Насанд хүрэгчдийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг бүхий агуулгаас бусад тохиолдолд сөрөг шинж байдал эсвэл аливаа согогийнх нь талаар мэдээлэх
  • Насанд хүрэгчдийн эсрэг эрүүгийн гэмт хэрэг бүхий агуулгаас бусад тохиолдолд жигшил зэвүүцлээ илэрхийлж, гутаах.

Насанд хүрээгүй хувь хүний талаар:

  • Эрүүгийн болон хууль бус үйлдлийн талаархи мэдүүлэг
  • Насанд хүрээгүй хүний эсрэг бие махбодийг дээрэлхэх, хүчирхийллийн утга агуулга бүхий мэдээллийг зөв үйлдэл мэтээр бусдад хуваалцах

Насанд хүрсэн хувь хүний мэдээлэл (тухайн хүн өөрөө мэдэгдэх буюу репортлох ёстой):

  • Өөрөө өөртэйгээ харьцуулан дээрэлхэх
  • Хүсээгүй гуйвуулсан зураг
  • Гадаад үзэмжийг нь харгалзан бусадтай эсвэл зохиомол зүйлтэй, хэн нэгэнтэй харьцуулах
  • Хүчирхийлэл өдөөн турхирах бодлого хэрэгжиж буй эрсдэлтэй нөхцөлд буй улс орнуудаас бусад газарт шашны онцлог шинж байдал, бурхан шүтээнийг доромжлон гутаах
  • Бие махбодийн болон оюун санааны хувьд соёлын хувьд үл нийцэх шавж, амьтантай адилтган харьцуулах (арслан, бар гэх мэт)
  • Дүр төрх эсвэл бие эрхтний согогийг нь сөргөөр илэрхийлэх
  • Дээрэлхэх гадуурхах хүчирхийллийн аль ч тохиолдолд аятайхан зүйл мэтээр мэдээллийг хуваалцах
  • Бэлгийн харилцааны ханамжгүй байдалтай холбоотой агуулгыг гутаан доромжлохын тулд дайрч давшлах

Насанд хүрээгүй хүний бие махбодийн дарамт хүчирхийллийг буруушаах  зорилгоор хуваалцсан ч тухайн мэдээлэл бусдыг тавгүйтүүлж болзошгүй тул бид энэ төрлийн агуулгыг нийтлэхдээ анхаарал хандуулдаг.

 

  1. Нууцлалын зөрчлүүд болон зураг нууцлах эрх

Үндэслэл

Хувийн мэдээллийн хамгаалалт болон нууцлал нь Фэйсбүүкийн чухал үнэ цэнэ юм. Санхүүгийн хохирол эсвэл бие махбодийг эрсдлээс хамгаалах үүднээс бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалж нууцлахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Та бусдын зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууц мэдээллийг фэйсбүүкт оруулж болохгүй. Хувийн эрхтэй холбоотой зөрчил гэж үзсэн тохиолдолд бид репорт буюу бидэнд мэдээлэл илгээх боломжийг олгодог.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Хувь хүнийг тодорхойлох иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дугаар, шалгалтын дугаар гэх мэт мэдээллийг (үүгээр хязгаарлагдахгүй) ил болгох.
  • Засгийн газар болон сургууль боловсролын байгууллагад хамааралтай дараах мэдээлүүдийг агуулсан үнэмлэхний мэдээлэл: Нэр, зураг, эсвэл хувийн дугаарыг багтаасан мэдээлэл байх
  • Нууц үг бүхий цахим мэдээлэл
  • Албан баримт бичигт хамаарах удам зүй, биологи, эрүүл мэнд болон, бие физиологийн тухай агуулга бүхий мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэх
  • Хувийн тодорхойлолт бүхий мэдээллийг нэмэлт холбоос зааж зөвшөөрөлгүйгээр нийтлэх
  • Бизнес болон албан байгууллагад хамаарах хувийн санхүүгийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэх
  • Санхүүгийн мэдээлэлтэй холбоотой хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ил болгох  (өөрийн болон бусдын аль аль нь)
  • Банкны болон картын мэдээлэл
  • Санхүүгийн хуулгыг картын баримттай харьцуулсан мэдээлэл

Дараах хувийн холбоо барих мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуваалцаж болохгүй:

  • Хувийн утасны дугаар эсвэл хаяг
  • Чат, мессенжер, и-мэйл хаяг

Гэхдээ алга болсон хүн, амьтанг олох зорилгоор эсвэл буюны үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд дээрх мэдээллүүдийг ил болгож болно.

 

Хувь хүний мэдээллийг дүрслэх болон нэрийг нь тодорхойлсон агуулга: 

  • Жолооны үнэмлэх, түүнтэй адилтгах үнэмлэх, ногоон карт, цагаачийн албан бичиг
  • Гэрлэсний болон төрсний, нэр сольсон баталгаажуулалт
  • Пассфорт буюу цахим үнэмлэх
  • Лицензний дардас

Хувийн орон байрны зураг, харагдах байдлыг үзүүлсэн агууламжтай зураг нийтэлсэн дараах тохиолдлууд:

  • Нэг гэр бүлийн орон байрны зураг эсвэл орон байрны дугаарыг зураг, дүрслэлээр үзүүлэх
  • Тухайн хот эсвэл хөршийг тодотгох
  • Оршин суугчийг нэрлэх эсвэл дүрсэлж тус тус болохгүй.

 

Хэрэв хууль сахиулах байгууллагын ажилтны байр сууринаас мэдээлэл түгээхээр бол тухайн харъяа байгууллагийнхаа бүтэн нэр, албан тушаалаа тодорхой мэдэгдэх

Хууль сахиулах байгууллагыг төлөөлж буй албан тушаалтан өөрийн нүүр царайгаа харуулж мэдээлэл хийсэн байх.

Сэтгэгдэл, пэйж хуудас, группуудээр дамжуулан хамгаалалттай байшингийн хаяг, байршлийн мэдээлэл эсвэл ямар нэг үйлчилгээ үзүүлж буй тухай мэдээллийг идэвхтэйгээр сурталчлан санал болгох тохиолдолд дараах мэдээллүүд нь хамгаалалттай байшингийн мэдээллийг илэрхийлэхэд хамаарна:

  • Хамгаалалттай байшингийн бодит хаяг (зөвхөн шуудангийн хайрцагны хаяг зөвшөөрөгдөнө.)
  • Хамгаалалттай байшингийн зураг,
  • Тухайн хамгаалалттай байшингийн оршин суугч, хөршүүдээр нь дамжуулан тодорхойлох
  • Хамгаалалттай байшингийн оршин суугчдын талаарх мэдээллийг нийтэлсэн нь зөрчил хэмээн үзнэ.

Дээрх тохиолдолд дараах агуулга бүхий мэдээллүүдийг устгах боломжтой 

  • Зурган дээр дүрслэгдсэн хүн өөрөө репорт хийсэн зураг, дүрс бичлэг:
  • 13-аас доош насны насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч тухайн агуулга бүхий мэдээллийг репорт хийсэн тохиолдолд
  • 13-18 насны насанд хүрээгүй хүн тухайн агуулга бүхий мэдээллийг өөрөө репорт хийсэн тохиолдолд
  • АНУ-аас гадна байсан ч хуулийн хүрээнд тухайн агуулга бүхий мэдээллийг устгах үндэслэлтэй үед насанд хүрсэн хүн репорт хийсэн тохиолдолд
  • Өөрөө репорт хийх чадамжгүй хэн нэгэн этгээдийн тухай мэдээллийг тус тус устгах боломжтой.

Хэсэг3: 

Үл зөвшөөрөгдөх агуулга 

 

  1. Үзэн ядах үг хэллэг

Үндэслэл

Үзэн ядах үг хэллэг нь дэлхий ертөнцөд байж боломгүй айдас төрүүлэм орчныг бий болгож мөн хүчирхийлэл гарах шалтгаан болдог тул бид Фэйсбүүк дээрх үзэн ядах үг хэллэгийг зөвшөөрдөггүй.

Бусдын халдашгүй байдал буюу арьс өнгө, гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, нийгмийн давхарга, хүйс, хүйсийн тодорхойлолт болон ноцтой өвчин эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь тодотгон шууд дайрч давшлахыг бид үзэн ядах үг хэллэг хэмээн тодорхойлдог. Бид мөн цагаачлалын нөхцөлд буй хүмүүст зарим хамгаалалтыг санал болгодог. Бид дорд үзсэн, ялгаварлан гадуурхсан, бүдүүлгээр доромжлох үйлдлийг дайралт гэж үздэг.

Бид эдгээр ноцтой байдлыг дор дурдсан гурван хүчин зүйлд хувааж үздэг.

Заримдаа хүмүүс хэн нэгний үзэн ядах үг хэллэг бүхий мэдээллийг мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх эсвэл мэдлэг мэдээлэл болгох зорилгоор хуваалцдаг. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд өөрийгөө тодорхойлуулах гэж эсвэл нөлөөллийн арга зам олохын тулд эдгээр үгс болон нэр тодорхойлолтыг ашигладаг. Зарим тохиолдолд хайр дурлал нь бүтэлгүйтэх үед дургүйцлээ илэрхийлж үзэн ядах үг хэллэгийг хэрэглэдэг.

Үүнээс гадна хөхөөр хооллолтыг дэмжих эмэгтэйчүүдийн групп гэх мэт эрүүл мэндийн болон эерэг нөлөөллийн зорилго бүхий группт ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэрэглэхийг хянах боломжийг олгодог. Дээрх бүх тохиолдлуудад хүмүүс яагаад тухайн мэдээллийг хуваалцаж буй зорилго шалтгаанаа илэрхийлсэн тохиолдолд л бид тухайн мэдээллийг оруулахыг зөвшөөрлийг олгоно. Хэрэв зорилго шатгаан нь тодорхой бус байвал бид тэрхүү мэдээллийг устгадаг.

Бид нийгмийн егөөдөл болон хошигносон сэдэвтэй мэдээллийг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэдгээр мэдээллийг түгээгчид  илүү хариуцлагатай байна гэдэгт бид итгэдэг. Доорх холбоосын дагуу үзэн ядах үг хэллэгтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Click here to read our Hard Questions Blog

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Нэг:

Халдлагууд

Хэн нэгэн хүн эсвэл бүлэг хүмүүсийг дээр дурдсан үг хэллэг, цагаачлалын нөхцөл байдал, хүчирхийлэл бүхий үг хэллэгээр доромжлон бичих эсвэл харагдах байдлаар илэрхийлэх, ямар нэг зүйлтэй адилтган зүйрлэх:

  • Шавьж
  • Бие мах болон оюун санаа, соёлын хувьд үл нийцэх амьтан
  • Нян, өвчин, ялгадас
  • Бэлгийн гаж донтон
  • Хүнлэг бусаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдтэй адилтган зүйрлэж үгээр болон үзэгдэх байдлаар доромжлох дайралтууд үүнд хамаарна

Хоёр: Дээрх жагсаалт бүхий агууламжаар хэн нэгэн хүн болон бүлэг хүмүүсийг тодорхойлох, хэн нэгэн хүн эсвэл бүлгийн бие махбодь, оюун санаа, ёс зүйд үл нийцэх байдлаар дүрсжүүлэн доромжилсон мэдээлэл.

  • Биемахбодийн (гажигтай, согогтой, балиар, үзээрийн…гэх мэт хязгаарлагдахгүй)
  • Оюун санааны (тэнэг, мангар, IQ муутай гэх мэт)
  • Ёс зүйн хувьд (Луйварчин, дээрэмчин гэх мэтээр) доромжлон дайрах

Гурав:

Дээрх жагсаалт бүхий илэрхийлэмжээр хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдийг ялгаварлан гадуурхаж, доромжлохыг дайралт гэж үзнэ. Аливаа бодлого шийдвэртэй холбоотой шүүмжлэлийг нийтэлж болно. Ингэхдээ нийтийн дунд түгээмэл хэрэглэгддэг доромж үг ашиглан хүмүүсийг сөргөөр тодорхойлох, тэдгээр нь тухайн хүн болон бүлгийн үнэт зүйлд нь халдаагүй байх ёстой.

 

 

  1. Хүчирхийлэл ба график контент

Үндэслэл

Хүчирхийллийг дөвийлгөсөн, бусдыг басамжлан тохуурхсан контент нь нийгэмд сөрөг нөлөө бий болгох магдалалтай учраас бид энэ төрлийн мэдээллийг устгадаг. Мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдсэн график контентийг бид зөвшөөрдөг (хязгаарлалттайгаар). Бид хүний эрхийн халдлага болон терроризмын эсрэг үйл ажиллагаа гэх мэт чухал ач холбогдолтой үнэ цэнэ бүхий хэлэлцээг ойлгодог. Мөн хүн бүр хүчирхийллийн агуулга бүхий график контентийг хүлээж авах мэдрэмж өөр өөр гэдгийг бид мэддэг. Эдгээр шалтгааны улмаас бид 18-аас доош насны хэрэглэгчдийг хүчирхийллийн (хязгаарлалттай контент) агуулгатай аливаа график контентийг үзэхээс өмнө онцгойлон анхааруулах шошго нэмдэг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Хүн болон амьтны эсрэг хүчирхийллийг илэрхийлсэн бодит дүрслэл бүхий агууламж:

  • Тамлан зовоолт
  • Доромжлолоос таашаал авч буй илэрхийлэмж
  • Хүчирхийлэлд орохгүйн тулд эротик хариу үйлдэл үзүүлэхийг хүлцэн тэвчиж буй
  • Хүчирхийллийн талаарх эерэг тайлбарууд; эсвэл
  • Таагүй мэдрэмж илэрхийлэх аливаа зурагт хуудсыг тайлбарлаж, хуваалцах
  • Үхсэн, шархадсан эсвэл үхсэн хүмүүсийн дүрслэлийг агуулж буй видео
  • Эмнэлгийн бус нөхцөлд мөчлөн тасдаж буй
  • Дотор эрхтэнг үзүүлэх
  • Улс төрийн шалтгаан эсвэл аливаа мэдэгдлийн үед түлэх, шатаах үйлдлээс бусад  тохиолдолд түлэх болон хүмүүсийг шатааж буй үйлдэл
  • Каннибализмын хохирогчдын талаарх мэдээллийг пост хийж болохгүй.

Хүүхдийн бэлгийн бус хүчирхийллийг дүрсэлсэн дүрс бичлэг эсвэл зураг:

  • Насанд хүрсэн хүн эсвэл амьтан хүүхдийг олон давтамжтайгаар өшиглөх, цохих, алгадах эсвэл гишгэн дэвсэлж буй
  • Насанд хүрсэн хүн эсвэл амьтан хүүхдийг боомилж, багалзуурдаж буй
  • Насанд хүрсэн хүн эсвэл амьтан хүүхдийг живүүлж буй
  • Насанд хүрсэн хүн эсвэл амьтан хүүхдийн арьсыг хазаж гэмтээж буй
  • Насанд хүрсэн хүн хүүхдийг хордуулж буй
  • Насанд хүрсэн хүн хүүхдийг хүлж баглаж буй
  • Насанд хүрсэн хүн хүүхдийг түлэх, бие эрхтнийг нь тайрч гэмтээж буй
  • Албадан тамхи татуулж буй
  • Нярай хүүхдийг бугуй / шагай, гар, хөл, хүзүүгээр нь шидэх, эргүүлэх, сэгсрэх

Хүчирхийллийн улмаас нас барсан хүний зураг болон дүрс бичлэг тарсан тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хүсэлт гаргаж устгуулах боломжтой.

Бусдыг тавгүйтүүлэх магадлалтай дараах төрлийн контентэд бид шүүлтүүр хийдэг. Эрүүл мэндийн орчинд хүний бие дээр үзүүлж буй дараах үйлийг агуулсан бол:

  • Дотоод эрхтнүүдийг харуулах
  • Улс төрийн шалтгаан эсвэл аливаа мэдэгдлийн үед түлэх, шатаах
  • Каннибализмын хохирогчид
  • Хоолойг нь хэрчих гэх мэт үйлдлийг үзүүлсэн аливаа агууламж оруулахын өмнө шүүлтүүр хийдэг.

Хүчирхийлэлд өртөж амь нас нь эрсэдсэн эсвэл шархадсан хүний зургийг дараах нөхцөл байдлаар үзүүлэх үед хязгаарлалт хийнэ :

  • Мөчлөх
  • Дотоод эрхтнүүд ил гарсан байдалтайгаар
  • Хүмүүсийг шатааж эсвэл шатааж байгаа
  • Каннибализмын хохирогчид
  • Хоолойг нь хэрчих

Амьтныг дараах байдлаар илэрхийлж буй дүрс бичлэг:

  • Амьтныг олон удаагийн давтамжтайгаа өшиглөх, цохиж буй
  • Амьтны эсрэг үйлдсэн хүний тамлан зовоолт
  • Амьтныг санаатайгаар хазаж, гэмтээх
  • Байгаль дээрхээс бусад нөхцөлд амьтдын тулалдааны зураглал
  • Үйлдвэрлэл эсвэл хоол бэлтгэх/боловсруулах зорилгоор ан амьтан алах, агнахын хор хөнөөлийг үзүүлэх зорилгоор бус контент оруулсан тохиолдолд хязгаарлалт хийдэг.
  • Осол аваар эсвэл аллагын хүчирхийлэлд өртөж амь нас нь эрсэдсэн хүний дүрс бичлэгийг үзүүлэх үед
  • Хүчирхийллийн улмаас нас барсан хүний эсвэл хүмүүсийн зургийг үзүүлсэн үед
  • Хүн эсвэл хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн эрүүдэн шүүх үйл ажиллагааг үзүүлсэн дүрс бичлэг
  • Бага насны хүүхдэд бие махбодийн дарамт үзүүлэх эсвэл тэдний эсрэг хүчирхийллийн агуулга бүхий дүрс бичлэгийг буруушаах үүднээс эсэргүүцэж тухайн агуулгыг хуваалцах
  • Хүн болон амьтны биед ноцтой гэмтэл учруулах эмнэлгийн бус гадны биетийг дур мэдэн биед нь оруулах, гацаах (метал эд, хутга, хумс гэх мэт ) дүрслэл бүхий зураг эсвэл дүрс бичлэг.

 

Дээрх агууламж бүхий мэдээллүүдийг фэйсбүүкт нийтэлж болохгүй. 

Дараах агуулга бүхий мэдээлэл хүмүүст эмзэг мэдрэмж төрүүлж болзошгүй тул сануулах шошго оруулсан болно: 

  • Мөчлөлт
  • Үр хөндөлт эсвэл амийг нь тасалж буй үйлдэл
  • Шинэ төрсөн нярай хүүхдийг хаяж буй
  • Амьтныг нядалж, шатаах, түлэх, дотор эрхтнийг нь харуулсан зураг, дүрс бичлэг
  • Төрөлтийн үеийн дотоод бие эрхтнийг дүрслэл
  • Шашны болон соёлын онцлогоос хамааран эмнэлгийн бус нөхцөлд гадны биетийг сайн дураараа хүний арьс руу оруулах эсвэл гацааж буй дүрслэлүүдийг хориглох эсвэл сануулах шошгийг нэмнэ.
  1. Насанд хүрэгчдийн нүцгэн байдал, сексийн үйл ажиллагаа

Үндэслэл

Нүцгэн байдал эсвэл сексийн үйл ажиллагааг харуулсан аливаа мэдрэг агуулгатай контентэд хязгаарлалт хийдэг. Түүнчлэн бид ёс зүйгүй эсвэл насанд хүрээгүй хүний оролцоотой бэлгийн харилцааны дүрслэлийг түгээхээс сэргийлж тухайн дүрсэлийг хүчингүй болгоно. Танин мэдэхүй, боловсрол олгох, инээдмийн, хошигнох зорилготой агуулгаас бусад тохиолдолд энэхүү хязгаарлалтыг хийх бөгөөд компьютерийн аргаар бүтээгдсэн агуулгуудад ч мөн энэ хязгаарлалт нь хамааралтай юм.

Нүцгэлэлттэй холбоотой бодлого журмаа бид илүү боловсронгуй болгосон. Нүцгэн зураг нь эсэргүүцлийн хэлбэр эсвэл эрүүл мэндийн боловсрол олгох гэх мэт олон шалтгааны улмаас тархах боломжтой гэдгийг бид ойлгодог. Тухайн агуулгын зорилго нь илэрхий байвал бид зөвшөөрөл олгодог. Жишээ нь бид хөх болон хөхний толгойг дүрсэлсэн агуулгыг хязгаарлах боловч хөхөөр хооллож буй дүрслэл эсвэл эсвэл хөхний мэс ажилбар, түүнд хамаарах шарх сорвины зургийг бүхэлд нь хязгаарлана гэсэн үг биш юм.

Мөн уран зураг, гэрэл зураг, уран баримал гэх мэт бусад урлагийн бүтээлд нүцгэн бие галбир үзүүлэхийг зөвшөөрнө.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Насанд хүрсэн хүний чармай нүцгэн дүрслэл
  • Хүүхэд төрүүлэх, хүүхэд төрүүлсний дараах үе эсвэл эрүүл мэндийн шалтгаантай нөхцлөөс (жишээ нь хүйс тодорхойлох мэс ажилбар, хорт хавдарын илрүүлэг эсвэл аливаа өвчний урьдчилан сэргийлэх үзлэг ) бусад тохиолдолд бэлэг эрхтнийг харуулах.
  • Олны танил хүний зургийг фотошоп ашиглан янзалснаас бусад тохиолдолд хүний нүцгэн өгзөг, эсвэл шулуун гэдэсний үзүүрийг харуулах.
  • Хөхөөр хооллох, хүүхэд төрүүлэх, төрсний дараах үе эсвэл эрүүл мэндийн шалтгаантай нөхцөл (жишээ нь хөхний хагалгаа, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг,  хүйс тодорхойлох мэс ажилбар) эсвэл сексийн бэлгийн харилцаанаас хамгаалах үйлдлээс бусад тохиолдолд эмэгтэй хүний хөхний толгойг харуулах.
  • Бэлэг эрхтнийг илэрхий харуулсан бэлгийн хавьтал, түүнд хамаарах аливаа үйлийн дүрслэлт мэдээллийг фэйсбүүкт оруулж болохгүй.

Компьютерийн аргаар бүтээгдсэн дараах төрлийн контентийг сексийн үйл ажиллагаа хэмээн үзэхгүй. Харин бусад тохиолдолд компьютерийн аргаар бүтээгдсэн сексийн үйл ажиллагааг илэрхийлсэн контент хэмээн үзнэ.

  • Сексийн үйл ажиллагааг харуулсан тухайн контент нь шууд мэдэгдэхүйц харагдахгүй үед
  • Тухайн контентийг хошигнол хэлбэрээр оруулсан үед
  • Тухайн контент шинжлэх ухаан, боловсролын зорилгоор нийтлэгдсэн бол зөвшөөрнө.

Дүрслэлийг нарийвчлан харуулаагүй, зөвхөн биеийн галбир эсвэл ерөнхий байдлыг үзүүлсэн үед хязгаарлалтыг хийхгүй бөгөөд сексийн үйл ажиллагаа гэсэн тодорхойлолтод багтах илэрхийлэмж байвал хязгаарлалт болон нэмэлт санамжыг үзүүлэх болно.

 

  1. Сексийн өдөөн хатгалт

Үндэслэл

Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээний 8-р хэсэгт (Насанд хүрэгчдийн бэлгийн мөлжлөгө) дурьдсанчлан, хүмүүс бэлгийн мөлжлөг болон хүчирхийллийн талаар хэлэлцэх, анхаарлаа хандуулахдаа фэйсбүүкийг хэрэглэдэг. Бид үүний ач холбогдлыг ойлгож энэ төрлийн хэлэлцүүлэг, харилцан яриаг зөвшөөрөхийг хүсдэг. Гэхдээ тухайн контент нь насанд хүрэгчдийн бэлгийн харилцааг дүрсэлсэн, дэмжсэн эсвэл энэ харилцаанд орох зохицуулалтыг илэрхийлсэн үед бид хязгаарын зурвас татдаг.

Зарим хэрэглэгчид бэлгийн харилцааг илэрхийлсэн өдөөн хатгалга бүхий үг хэллэг  бүхий контентийг эмзэгээр хүлээж авдаг. Мөн найз нөхөд болон бусад хүрээллийн хүмүүсийн харилцаанд таагүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тул бид энэ төрлийн үг хэллэгийг хязгаарладаг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Насанд хүрэгчдийн бэлгийн харилцааны үйл ажиллагаанд хамаарах аливаа агуулга
  • Бэлгийн харилцааны үйл ажиллагааг харуулсан кино
  • Порнографийн үйл ажиллагаа, тайчих клубийн үзүүлбэр, бэлгийн харилцааны амьд үзүүлбэр, эротик бүжиг, гулгаа массаж гэх мэт

Бэлгийн харилцааны өдөөн хатгалга гэдэг нь асуух, санал болгох гэх мэт дараах байдлаар илэрхийлэгдэх бөгөөд, энэ нь үүгээр үл хязгаарлагдана:

  • Бэлгийн харилцаа эсвэл бэлгийн харилцааны хамтрагч болох тухай асуух, санал болгох
  • Бэлгийн харилцааг илэрхийлсэн чат эсвэл харилцан яриа үүсгэх
  • Нүцгэн зураг, дүрс бичлэг асуух, санал болгох зэргийг бэлгийн харилцааны өдөөн хатгалга гэж үзнэ.

Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээнд зөрчил хэмээн дурдагдаагүй ч дараах элемэнтүүдийн аль нэгийг агуулсан хүсэлтийг илгээх эсвэл санал болгосон бол далд утга бүхий бэлгийн харилцааны өдөөн хатгалга гэж үзнэ. Үүнд:

  • Санал тавьсан мэдэгдэл, “Өнөө оройг сайхан өнгөрүүлмээр байна” гэх мэт
  • Бэлгийн харилцааг илэрхийлсэн аливаа үг хэллэг, үйлдэл, контент (гар зураг эсвэл уран зураг) энэ сексийн үйл ажиллагаа болон үүнд уриалсан байрлал бүхий хүний дүрслэл байвал пост оруулж үл болно.
  • Насанд хүрэгчдийн бусад үйл ажиллагааг санал болгох эсвэл асуух, тухайлбал. Жишээ нь хошин порнограф
  • Хувцас загварын агуулгатайгаас бусад тохиолдолд нүцгэн зураг,
  • График дүрслэлд бэлгийн харилцааг илэрхийлсэн үг хэллэг ашиглах: Бэлгийн дур хүсэл болон, бэлгийн харилцааг илэрхийлж буй үг хэллэг, илэрхийлэмж үүнд багтана.
  1. Харгис ба мэдрэмжгүй байдал

Үндэслэл

Бусдын үнэт зүйлийг эрхэмлэдэг орчинд хүмүүс илүү нээлттэй мэдээллээ хуваалцаж, чөлөөтэй харилцдаг гэдэгт бид итгэдэг. Бие махбодийн болон сэтгэл зүйн ноцтой хохирогчдод хандсан агуулгуудыг бид харгис болон мэдрэмжгүй контент гэдэг бөгөөд эдгээр агуулгуудад өндөр шалгуур тавьдаг.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Зуурдаар нас барсан, ёс бус бэлгийн харилцаа, бие махбодийн ноцтой гэмтэл, үхэл, хөгжлийн бэрхшээлтэй болсон сэтгэл хирдхийлгэм үйл явдлын тухай контентийг фэйсбүүкт оруулж болохгүй.

  1. Спам

Үндэслэл

Хүмүүсийн харилцах боломжид саад учруулах худал зар сурталчилгаа,  аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх аливаа спамуудыг хязгаарлахын тулд бид шаргуу ажилладаг. Аливаа лайк, шэйр, дагагч цуглуулах зорилготой худал мэдээллүүдийг оруулахыг бид зөвшөөрөхгүй.

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

  • Санхүүгийн байдал олж авахын тулд хуурамч хандалт нэмэгдүүлэх
  • Хувь хүн эсвэл олны танил, эсвэл аливаа байгууллага, бизнесийн үйл ажиллагааны зорилгоор хуурамч хаяг ашиглах эсвэл нээх эсвэл бусдын хаягийг тохиролцож авч болохгүй.
  • Хуурамч хаягаар дамжуулан бусадтай харилцах холбоо үүсгэх, аливаа контент түгээх, мессеж илгээж болохгүй.
  • Тухайн контентийг харах боломжийг нь хязгаарлан хүмүүсийг лайк дарах, шэйр хийхийг шаардах.
  • Хуурамч хаягаар лайк, шэйр эсвэл хандалт авах
  • Хувь хүнийг тодорхойлох мэдээлэл эсвэл үнэмлэх ашиглан хуурамчаар нэвтрэх
  • Хувь хүний мэдээллийг ашиглан фэйсбүүкт нэвтэрч шэйр цуглуулах
  • Өөр хүний хувийн мэдээллийг ашиглан нэвтэрч фэйсбүүкийн амлаагүй аливаа зүйлийг санал болгох
  1. Мэдээллийг гуйвуулах

Үндэслэл

Баталгаажуулалт бол фэйсбүүкийн тулгын чулуу юм. Өөрийн бодит хаягаа ашиглаж байхдаа хүмүүс үг болон үйлдэлдээ илүү хариуцлагатай байдаг гэдэгт бид итгэдэг. Тиймээс фэйсбүүкт өдөр тутмын амьдралаараа холбогдоход нь бид хэрэглэгчдээ өөрийн нэрээ ашиглахыг шаарддаг. Бие биедээ хариуцлагатай, итгэдэг аюулгүй орчинг бий болгохын тулд бид баталгаажуулалтын журмыг хэрэгжүүлдэг.

 

Дараах төрлийн мэдээллийг фэйсбүүкт нийтэлж болохгүй:

Фэйсбүүкийн хаягийг буруугаар ашиглах зөрчил

  • 13-аас доош насны хүнд фэйсбүүк хаяг нээж өгөх
  • Олон хаяг ашиглах
  • Хуурамч хаяг нээх
  • Өөр хүнтэй хамт нэг хаяг ашиглах
  • Нэвтрэх хориг авсан хэрнээ өөр хаяг үүсгэх
  • Үйлчилгээг авах нөхцөл (Terms of Service) зөрчих
  • Бусдыг хуурах
  • Хүмүүсийг хуурах зорилгоор бусдын зургийг ашиглах
  • Хувь хүн, байгууллагын өмнөөс хаяг үүсгэн бусадтай харилцах
  • Хувь хүн байгууллагыг төлөөлөх эрхгүй хүн пэйж хуудас үүсгэх
  • Аливаа агуулгын эх хувийг төөрөгдүүлэн ижил төстэй дүрслэл оруулах, олон нийтийн гишүүдэд хохирол учруулах эрсдэл бий болгох.

Хуурамч нэртэй хаяг нээх:

  • Хаягаа бүртгүүлэхдээ худал мэдээлэл бөглөх, баталгаажуулахгүй байх гэдэг нь олон хаяг зэрэг ашиглаж байна гэсэн үг юм. Үүнд:
  • Контентийн жинхэнэ гарал үүслийг төөрөгдүүлэх
  • Худал холбоос зааж хүмүүсийг төөрөгдүүлэх
  • Олон нийтийн стандартад багтсан бусад журмуудыг хүчингүй мэтээр бусдыг төөрөгдүүлэх

 

  1. Худал мэдээлэл

Үндэслэл

Фэйсбүүк дээрх худал мэдээлэл тархах эрсдэлийг бууруулах нь бидний онцгойлон авч үздэг хариуцлага юм. Энэ нь тийм ч амар асуудал биш гэдгийг бид ухамсарладаг. Олон нийтийн  үр дүнтэй харилцааг бууруулахгүйгээр хүмүүсийг мэдээлэлтэй байхад нь бид туслахыг хичээдэг.

Худал мэдээлэл болон үзэл бодол, хошигнолын дунд зааг ялгаа гэж бий. Энэ шалтгааны улмаас бид фэйсбүүкээс худал мэдээллийг устгадаггүй. Гэхдээ үүний оронд “news feed” буюу мэдээллийн урсгал дээр харагдах байдлыг бууруулахад нь онцгой анхаардаг. Бид илүү мэдээлэлтэй хүй олныг бий болгож мөн худал мэдээллийн тоог бууруулах дор дурьдсан өөр өөр аргуудыг ашигладаг.

Хуурмаг мэдээлэл түгээдэг хүмүүс болон пэйж хуудас, домайн нэрийн эдийн засгийн хөшүүргийг тасалдуулдаг.

Худал мэдээллийг танихын тулд хэрэглэгчдийн өгсөн мэдээлэл болон төрөл бүрийн сигналыг ашигладаг.

Гуравдагч этгээд буюу баримт шалгах чиглэлээр ажилладаг багтай хамтран ажиллаж худал гэж үнэлэгдсэн контентуудыг багасгах арга хэмжээ авдаг.

Хүмүүсийг худал мэдээллийг ялгаж таних, ямар мэдээлэлд итгэх, унших хэрэгтэйг нь сануулж мэдээлэл олж авах боловсролыг нь сайжруулахын тулд ажилладаг.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эрдэм шинжилгээний болон энэ чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудтай хамтран ажилладаг.

  1. Дурсгал

Үндэслэл

Нас барсан хүний найз нөхөд болон гэр бүлийнх нь хүсэлтээр тэдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор тухайн хүний хаягны дээр  “Remembering” гэсэн тэмдэглэл нэмүүлж болдог. Ингэснээр тухайн хаягийг одоо санан дурсах үүднээс байлгаж байгаа нь илэрхий харагдах бөгөөд мөн аливаа хууран мэхлэх үйл ажиллагаанаас сэргийлэх юм. Бид тухайн хүний амьд ахуйдаа хийсэн аливаа сонголтыг хүндэтгэн ямар нэг мэдээллийг нь устгах, шинэчлэх, өөрчлөлтийг хийдэггүй. Хэн нэгэн хүнийг нас барсны дараа итгэмжлэгдсэн хаягтай хүн нь тухайн нас барсан хүний хаягаар дамжуулан сүүлчийн мэдээлэл түгээх боломжийг олгодог. Тэдгээр хүмүүс нь тухайн хэрэглэгчийг нас барсных нь дараа хаягийг нь устгах зөвшөөрөл олгож болно. Тухайн нас барсан хүний төрөл төрөгсөд, хамаатан садан нь санан дурсахаас илүү устгах нь зөв гэж үзэж байвал бид үүнийг зөвшөөрдөг. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Hard Questions хэсгээс харах боломжтой.

Хэсэг 5: 

  1. Оюуны өмчийг хүндэтгэх нь:

Үндэслэл

Фэйсбүүк нь оюуны өмчийн эрхийг (intellectual property rights) чухалд тооцож аливаа бүтээл, туурвил, шинэ нээлтийг онцгойлон авч үздэг. Та өөрийнхөө аливаа мэдээлэл, контентийг хувийн тохиргооныхоо дагуу хуваалцаж болно. Гэхдээ фэйсбүүкдээ аливаа контентийг хуваалцахдаа, тухайн бүтээлийн эрхийг өмчилж авсан байх хэрэгтэй. Бусдын эзэмших эрх болон, барааны тэмдэг гэх мэт бусад хууль ёсны эрхийг хүндэтгэсэн эсэхийг бид танаас лавлах эрхтэй. Бид аливаа байгууллага болон хүмүүсийг сурталчлах, тэдний оюуны өмчийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Фэйсбүүкийн үйлчилгээний хэсэгт (Terms of Service) оюуны өмчийн эрхийн зөрчил буюу барааны тэмдэгт, эзэмших эрхийн зөрчил бүхий контентуудийг зөвшөөрөхгүй тухай оруулсан байгаа. Бид хоёр жил тутам тайлагнадаг Ил тод байдлын тухай тайландаа оюуны өмчийн тухай мэдээллийг тусгасан байгаа. Үүнийг доорх холбоосоор дамжуулан харж болно.

https://transparency.facebook.com/

Эрх эзэмшигч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээллийн дагуу бид тухайн зөрчил бүхий контентийг устгах болно. Үүнд:

  • Эзэмших эрхийн зөрчил бүхий
  • Барааны тэмдэгтийн зөрчил бүхий аливаа контентийг устгана.

 

Хэсэг 6: 

  1. Хэрэглэгчдийн хүсэлт

Бид хэрэглэгчдийн дараах хүсэлтийг хүлээж авдаг. Үүнд:

Хэрэглэгч өөрийн хаягаа устгуулах хүсэлт гаргасан үед

Нас барсан хэрэглэгчийн хаягийг гэр бүлийн гишүүн эсвэл төлөөлөл нь устгах хүсэлт гаргасан үед

Зохисгүй хэрэглэгчийн хаягийг эрх бүхий төлөөллөөс хасах хүсэлт гаргах үед тус тус хүсэлтийг хүлээн авдаг.

  1. Насанд хүрээгүй хэрэглэгчийн нэмэлт  хамгаалалт

Бид хэрэглэгчдийн дараах хүсэлтийг хүлээж авдаг. Үүнд:

  • Насанд хүрээгүй хүүхдийн хаягийг устгах хүсэлтийг хүлээн авсан үед
  • Хүүхдийн хүчирхийллийг харуулсан аливаа дүрслэл, жишээ нь хүүхдийг цохих зодох, боомилох, багалзуурдах гэх мэт аливаа хүчирхийллийн шинж бүхий контентийг устгах хүсэлт гаргасан тохиолдолд
  • Санамсаргүйгээр нэр алдартай болсон насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны хамгаалагч хүсэлт гаргах үед тус тус хүсэлтийг хүлээн авна.

10 хүүхэд тутмын 6 нь интернетийг аюулгүй ашиглах аргыг мэдэхгүй байнаЦахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ