“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ШИЛДЭГ ЗАХИДЛУУДААС

May 27, 2019

Миний баатар

Сайн байцгаана уу?  Миний захидлыг уншиж буй хүн бүрт энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр гадаа цаг агаар их сайхан байна шүү. За тэр ч яахав. Өнөөдөр би өөрийн баатрын тухай бичихээр боллоо.

Миний бодлоор баатар гэдэг маш олон янз. Жишээ нь: Ямар нэг аюул ослоос бусдыг аварсан баатар, сэтгэл санааны гүн хямралд орсон бусдын сэтгэлийг засдаг баатар, хэцүү зүйл тохиолдсон хүмүүст тусалдаг баатар.

Баатар гэхээр кинон дээр гардаг супермэн, бэтмэн гэх хийсвэр дүрүүд санаанд бууж байгаа ч миний хувьд миний баатар бол миний ээж аав, эмээ өвөө, найз нөхөд, ах эгч , багш нар, мөн намайг бууж өгөн шантарсан үед босоход тусалсан хүмүүс юм.

Яг одоо би намайг бууж өгөн шантарсан үед босоход тусалсан тэр нэг хүний талаар бичмээр байна. Ratchnok Intanon энэ хүн бол бадминтоны спортын олимпийн аварга юм.  Олон жилийн хичээл зүтгэл, уналт босолтын үр дүнд олимпийн аварга болсон Тайландын тоглогч юм.

2015 оны олимпод оролцох явцдаа хөлөө гэмтээж хоёр жилийн турш бадминтон тоглох боломжгүй болсон. Энэ  хоёр жилийн дотор түүний байр суурь доош унаж байлаа.

2017 онд олон улсын тэмцээнд орж чадсан ч байр сууриа эргүүлэн авч чадсангүй. Ингээд нэг жилийн турш илүү их хичээж 2018 оны Куала Лүмпүр хотноо болсон олон улсын тэмцээнд орж дэлхийд чансаагаараа нэгт эрэмбэлэгджээ. Үнэхээр гайхалтай бахархмаар хүн билээ.

Хүмүүс намайг Монгол хүнээ биш гадаадын хэн нэгнийг шүтэн биширч, өөрийн баатраа гэлээ гэх байх л даа .Гэхдээ хүн бүхэн л бусад орны дуучид, спортын хүмүүсийг шүтдэг шиг л би ч мөн адил өөрийн сонирхлын дагуу хүнийг биширдэг.

Яагаад энэ хүнийг өөрийн баатраа гэсний учир нь би ч бас бадминтон тоглодог. Бэлтгэлээ бусдаасаа илүү их хийж, илүү их хичээж байдаг хэрнээ нэг л хүнийг давж гарч чаддаггүй байсан. Тэгээд л өдөр ирэх тусам хожигдлоосоо болоод шантарч, хичээхээ ч байсан. Бүр эцэст нь энэ спортыг орхихоор шийдэж байсан удаа бий. Хэдэн хоног бэлтгэлдээ явалгүй өдөржингөө л гэртээ хэвтэж социал ертөнцөд идэвхтэй байв. Тэгж байгаад Ratchnok Intanon-ийн бичлэгийг олж үзлээ.

Тэр бичлэгийг үзээд би өөрөөсөө маш их ичсэндэээ уйлсан. Учир нь би өөрийгөө ядарч унатлаа хөдөлмөрлөсөн гэж зөвтгөж “Би чадах бүхнээ хийсэн, тэглээ ч үр дүнд хүрсэнгүй” гэж бодож байж. Гэхдээ үгүй байж. Ratchnok Intanon-ийг хараад би “Амьдралаас хүссэнээ авахын тулд бас өгөх ёстой. Нурж болно, бүтэлгүйтнэ. Гэвч үүнгүйгээр туршлага сууна гэж үү?  Өнөөдөр хэр их хичээж зүтгэснээс маргаашийн ирээдүй шууд хамаарна. Хүсэл мөрөөдөл зорилгыг тэгэж л бүтээдэг. Ядарч унатлаа ажилласан гэж чи өөрийгөө зөвтгөх эрхгүй Үгүй ээ би ядарсан гэж бодох хүртлээ ажилласан. Энэ бол ердөө бууж өгөх шалтаг. Ядарсны дараа л яаж ажиллах чухал”, “Ядарч байна” яг эндээс л жинхэнэ ажил эхэлдэг юм. Ядарсан хирнээ чи хэр хол явж чадах вэ. Бие чинь үгүй гэж байхад хэд суниаж чадах вэ?  Тархи чинь үгүй гэж байхад дахиад хэдэн цаг сууж чадах вэ? Амьдрал чамайг өшиглөж, зодож, цохиж байхад чи ахиад хэдэн удаа босч чадах вэ? Агуу их рүү тэмүүлж байгаа бол зүтгэл чинь асар том байх ёстой. Биеийн хүчний зүтгэл дангаараа биш, суралцах хүсэл сонирхлын зүтгэл, өсөн дэвжих хүслийн зүтгэл. Арга эвийг нь олох зориг зүтгэл. Шургуу ажиллахын зэрэгцээ бас ухаантай бай. Чиний зорилго юу ч байж болно. Гэхдээ зүтгэл зайлшгүй шаардагдана. Амжилтад хүрэхэд итгэл, зүтгэл хэрэгтэй. Зүтгэлийн түвшин үр дүнгийн түвшинтэй тэнцэнэ.

Ямар ч эргэлзээ байхгүй бүхнээ шавх. Өдөр бүр. Хором бүр. Яг одоо хийж буй бүхэн чинь ирээдүйн амьдралыг чинь бүтээнэ. Алдаа байхгүй. Зүтгэ , тэгээд хүссэн бүрдээ ав.

Жинхэнэ аварга гэдэг хэр хүчтэй цохиж чадахдаа биш, хэр хүчтэй цохилтыг тэсэж чадахдаа л байдаг гэдгийг ойлгосон.

Ratchnok Intanon надад “Унаж үзээгүй хүн агуу биш, харин унасан ч босоод л ирдэг хүн агуу” гэдгийг ухааруулсан.

Энэ хүн намайг босоход тусалсан учраас миний баатар юм. Ирээдүйд би өөрийн баатраа давж гаран “Олимпийн аварга” болж дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан шилдэг тамирчин болно.

Налайх дүүрэг 119-р сургууль 9/1 анги

М.Хүслэн

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Шуудангийн Зохицуулалтын Газар

Зураг, дүрслэлээр илрэх хүчирхийллээс сэргийлэх ньЦахим зурвасаар илрэх бэлгийн хүчирхийллээс сэргийлэх нь