10 хуурамч мэдээ, түүний талаарх жишиг

May 15, 2019

“МакДоналдс Монголд салбараа нээнэ”, “2012 оны 12 сарын 21-ний өдөр дэлхий сүйрнэ”, “Тарвага эрт үүрнээсээ гармагц газар хөдөлдөг”, “Айсланд гадаад хүнтэй суусан эмэгтэйд 5000 ам.доллар сар бүр өгнө” гэсэн мэдээлэл бий. Ялангуяа сүүлийн жилд олон төрлийн цахим сүлжээгээр хуурамч эсэх тодорхойгүй агуулга хурдан шуурхай түгдэг. Иймээс та бүхэнд “Тийм”, “Үгүй” гэсэн асуултад хариулж, нягтлах алхам бэлдлээ.

Английн Хараат бус хэвлэлийн стандартын байгууллагаас санаачлан хуурамч мэдээний талаар өөрийн гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тус байгууллагын тодорхойлсноор хуурамч мэдээ бол:

  • Оновчгүй агуулга;
  • Сэтгүүлзүйн стандарт хэм хэмжээ, ёс зүйн стандартын дагуу бэлтгэсэн;
  • Уншигчийг санаатай төөрөгдүүлсэн эсвэл стандартыг мөрдөж ажиллаагүйн улмаас бий болсон үйл явдал ажээ.

55

Мэдээллийг шалгах алхамчилсан асуулт Хариулт
Тийм Үгүй
Таны уншсан эх сурвалж найдвартай юу? Албан ёсны сонин, цахим хуудас дээрх мэдээллийг илүү найдвартай, нягтлан шалгасан байх магадлал өндөр гэдэг. Өөрийн тогтсон үзэгч, уншигчтай болсон газрын хувьд худал мэдээлэл түгээх нь өөрийгөө булшлахтай адил. Олон хүн үздэггүй, эсвэл хүмүүс тэр бүр тоодоггүй эх сурвалж, хуудас, вебсайтыг найдвартай тооцоход бэрх. Яагаад гэвэл олны анхаарлыг татахын тулд мэргэжлийн бус, ёс зүйгүй, захиалгатай, худал мэдээлэл түгээхийг илүүд үздэг.
Тухайн эх сурвалж болсон байгууллагын зорилго, зорилттой тохирч байна уу? Өөрийн мэргэших, ажиллах хүрээг тогтоосон газрын хувьд мэдээлэл олж авах, түгээхдээ төрөлжиж ажилладаг. Урлаг, спорт, уран сайхан, шинжлэх ухаан, хөгжөөн цэнгээн, өдөр тутмын мэдээлэл гэх мэт. Олны анхааралд өртөх, эсвэл олныг өөртөө татахыг хүссэн этгээд төрөлжиж ажиллахаас илүүтэйгээр шуугиан дэгдээсэн, дуулиантай бүх мэдээллийг нягтлан шалгахгүй түгээх хандлагатай байдаг.
Гарчиг нь агуулгатай бүрэн нийцэж байна уу? Мэдээний агуулгатай уялдуулан, мэргэжлийн түвшинд гарчгийг боловсруулдаг. Хүмүүсийг гарчгаараа татах, шууд бүсдад түгээхүйц байдлаар бэлдэж боловсруулдаг.
Энэ мэдээ, мэдээллийг мэргэшсэн, туршлагатай мэргэжлийн хүн бичсэн үү? Сэтгүүлч, нийтлэлч, багийн мэдээлэл цаг ямагт мэдээлэлтэй хавсаргасан байдаг. Хэн бичсэн, хэрхэн боловсруулсныг тэр бүр оруулахыг эрмэлздэггүй.
Өөр эх сурвалжид мэдээллийг дэмжсэн үйл явдал дурдсан уу? Туршлагатай, мэргэжлийн бусад байгууллагын зүгээс тухайн үйл явдлыг сурвалжилж, хөндөж бичсэн байвал илүү найдвартайд тооцож болно. Бусдаас ялгарах, өөр хаана ч байхгүй гэж харуулахын тулд хуурамч мэдээллийг зохиож бэлдэх, нягтлан шалгахгүй бусдад түгээх нь элбэг.
Огноо нь одоо болж байгаа үйл явдалтай холбоотой юу? Огноог оруулахын зэрэгцээ хуучин мэдээ, дахин ашиглаж байгаа зэргийг дурддаг. Огноог оруулаагүй, ерөнхийлөн бичсэн байх нь элбэг. Эсвэл олон жил, сарын өмнөх мэдээллийг дахин түгээсэн байдаг.
Эгцүүдэх, егөөтэй, хөгжилтэй санагдсан уу? Нөхөрсөг хошигнол, шүүмжлэл байж болно. Зохиогч, бичигч, холбогдох судалгааг давхар үзнэ. Мөн тусгайлан бичсэн булан байж болно. Хошигнол, бодитой бус зүйрлэл, егөөг жинхэнэ, бодит зүйл мэт эшлэх, түгээх, дүрслэх хандлагатай байдаг.
Таныг ямар нэгэн явцуу байр суурь, бодол руу хөтлөхгүй байна. Олон ургалч байдлаар тал бүрээс нягтлан, эх сурвалжуудын дуу хоолой, байр суурийг дамжуулдаг. Хэт нэг талыг барьсан, айдас, эргэлзээ рүү чиглэсэн, өмнө нь бодитой зүйлсийг үгүйсгэсэн шинжтэй байдаг.
Таныг эргэлзээ, айдаст автуулаагүй байна. Товч тодорхой, ойлгомжтой, бодитой, үйл явдлыг учирлан тайлбарласан байна. Битүү, тодорхойгүй, ойлгомжгүй, цаашид юу болох боломжтойг ерөнхийлсөн шинж агуулдаг.
Хэрэв та эргэлзэж, гайхаж, эх сурвалж, үйл явдлыг нягталж чадахгүй байвал… Зүгээр л орхи, зайгаа барь. Ямар нэгэн зүйл хийх хэрэггүй, угаас мэргэжлийн хүмүүс нягтлахаар ажиллаж байна. Тэднийг мэдээлэхийг хүлээ. Та дээрх алхмуудын дагуу явснаа эргэн нэг хараарай.

Өөрийгөө сорихыг хүсвэл доорх мэдээллийг дээр дурдсан алхмаар шалгаж үзээрэй:

  • АНУ-ын улс төрч Жон МакКейн Осама бин Ладентай зургаа даруулжээ.
  • Шинэ төрлийн махчин аалз хүн амын цөөнгүй хувийг хороожээ.
  • Нарны аймгийн гаригууд нэг шугамд жагсахад гамшиг тохиодог.
  • Санта Клаус хойд туйлд амьдардаг.
  • Дэлхийн хүн амын тал нь 2030 он гэхэд суурин газарт шилжин суурьшина.

1

Хэрэв та өөрийн үзсэн мэдээн дэх зурагт эргэлзэж байвал, өөр газар өөр эх сурвалжид ашигласан байж магадгүй эсэхийг шалгахаар цахим сангаас хайж үзээрэй: https://www.google.com/imghp?hl=en

Тухайн үйл явдал болсон эсэхийг үнэхээр мэдэхгүй бол үйл явдлыг нягталдаг вебсайтуудыг ашиглаарай: http://www.factcheck.org/ http://www.politifact.com/ http://www.snopes.com/

Эх сурвалж:

https://onesearch.library.utoronto.ca/faq/how-do-i-spot-fake-news

https://www.ifla.org/publications/node/11174

https://www.turnitin.com/blog/five-ways-to-spot-a-fake

“ӨӨРИЙНХӨӨ БААТРЫН ТУХАЙ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ” УРАЛДААНЫ ДҮН ГАРЛААЗураг, дүрслэлээр илрэх хүчирхийллээс сэргийлэх нь