Интернэт орчны соёлтой хэрэглээ – ахлах ангийнхны нүдээр

February 04, 2019

Соёл гэдгийг хүн төрөлхтний бүтээсэн эд баялаг, оюун ухааны ололтын цогц[1] хэмээн тайлбарлажээ. Тэгвэл цахим орчны соёлын тухай ойлголтыг даяаршсан нийгэм хэрхэн хэрэглэж байгааг Монгол – Японы жишээн дээр харьцуулж үзвэл:

Монголд Японд
Төрийн ба төрийн бус байгууллагууд пэйж блогтой  бөгөөд  өөрийгөө сурталчилсан нүүр хуудастай Төрийн ба төрийн бус байгууллагууд пэйж блогтой  бөгөөд  нүүр хуудас дээрээ интернэтийг хэрхэн соёлтой хэрэглэх талаар дүрмийг байршуулсан[2] онцлогтой
Тухайн мэдээлэл   өөрт нь таалагдсан л  бол   (share)  хуваалцана. Тухайн мэдээллийг дамжуулахдаа мэдээлэл оруулсан хувь хүн байгууллагад “хуваалцлаа шүү” (share) гэж  бичиж мэдэгддэг.
Монголын хүүхдийн байгууллагуудын томоохон сайтууд болох засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл хөгжлийн төлөө газар”, “Монголын сурагчдын холбоо”, дүүргүүдийн пейж хаяг зэрэгт интернэт ашиглахдаа мэдэх ёстой чадварыг анхааруулах нь бүү хэл дурдсан ч  юм алга. Интернэт ашиглахдаа мэдэх ёстой чадварыг анхааруулсан байдаг. Үүнд:

хүнлэг эелдэг байх (be kind and humorous)

өөрийгөө хянах чадвартай байх   ( be self control)

хүлээцтэй тэвчээртэй байх (Be patient with patience)

найдвартай байх[3] (perseverance) гэх мэт

Эргэн санахад Монголд анх интернэт орж ирсэн 1994 оны үед бие хүн болж төлөвшсөн, үзэл бодол, хандлага нь тогтсон хүмүүс ашиглаж байсан боловч интернэт хурдтай хөгжиж хэрэглэгчийн нас залуужих тутам цахим орчинд хэрхэн бие авч явах соёлын асуудал нэн чухал болоод байна. Интернэтэд  ахлах ангийн 110 сурагчид хэрхэн бие авч явж байгаа, тэд интернэтийн соёлтой хэрэглээ гэж юуг ойлгож байгаа талаар  судалж үзэхэд:

  1. Интернэтийг хэдэн жил хэрэглэж байна вэ?5
  2. Анх цахим орчинг хэрэглэж эхлэх үед чинь цахим орчны зохистой хэрэглээний талаар хэн нэгэн чамд хэлж сануулж зөвлөж байсан уу?6
  3. Хэрвээ хэн нэгэн чамд хэлж сануулж зөвлөж байсан бол хаанаас тэр зөвлөмжийг авч байсан бэ? гэхэд гэр бүлээсээ 55,4% , найз нөхдөөсөө 16,3%, багш сургуулиасаа 18,1%, мэдээллийн хэрэгслүүдээс 13,6% гэж хариулсан байна.
  4. Та аливаа мэдээлэлд сэтгэгдэл үлдээхдээ мөн хуваалцахдаа мэдээлэл оруулсан хүнийг ядаж нэг удаа боддог уу?7
  5. Ямар ямар дүрмийг интернэт орчинд мөрдвөл цахим орчин соёлтой байх вэ? Гэсэн асуултад “Хараал хэлэхгүй байх, сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх, бусдыг хүндэтгэх, боловсон байх, хуулиа мөрдөх, хэт хувийн мэдээлэл оруулахгүй байх, цагийн хязгаартай байх, ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө бодох” зэрэг хариултыг 76% нь бичсэн нь ахлах ангийнхан цахим орчинд хэрхэн соёлтой байхыг мэддэг боловч мэдээллийг хуваалцахдаа эсрэг хүнээ бодохгүй байгаагаас гадна өөрийнх нь хуваалцсан мэдээлэл бусад хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар бодолцож үзэхгүй байгаа нь соёл хэрэгжихгүй байгаагийн нэг илрэл юм.

Эрүүгийн цагдаагийн газар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гаргасан “Аюулгүй интернэтийг хүүхдүүдэд” гарын авлага зөвлөмжийг сурагчдад танилцуулж тарааж өгөөд долоо хоногийн дараа интернэт орчинд биеэ хэрхэн авч явах дүрмийн тест[4]ээр сорил авахад дараах үр дүн гарлаа.

Тест 1.Интернэтээр танилцсан шинэ найз чинь чамтай зураг солилцъё гэж санал болговол:8

Тест 2. Хэн нэгэн интернэт чатаар чамайг муу үгээр доромжилсон бол яах вэ?9

Тест 3. Интернэтээр танилцсан найз чинь чиний гэрийн хаягийг асуувал чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?10

Тест 4: Хэн нэгнээс интернэтэд ( facebook, yahoo…) нэвтрэх нэр болон нууц үгийг нэхсэн утгатай мессеж ирсэн бол 78 хүүхэд хариу өгөхгүй эцэг эхдээ мэдэгдэнэ  хэмээн хариулжээ.

Дээрх судалгааг үндэслэн дараах саналыг дэвшүүлж байна.

  1. Цахим хуудас, пэйж блог бүр нүүр хуудсандаа интернэтийг хэрхэн соёлтой хэрэглэх талаар зөвлөмжийг байршуулж хэвших
  2. Эцэг эхчүүдэд зориулсан интернэтийн зөв хэрэглээг дэмжих талаарх сургалт зохион байгуулах
  3. Ахлах ангийн сурагчдын цахим орчин нийгмийн сүлжээний хэрэглээний мэдлэг чадварыг бий болгохын тулд сургууль, олон нийтийн байгууллага хамтран ажиллах Үүнд интернэт орчинд болсон янз бүрийн кейс дээр мэтгэлцээн өрнүүлэх, дэвжээ, хуульч- сурагч гэх мэт

 

Нийслэлийн 4-р сургуулийн багш Б.Баасанжав

 

[1] Нарангэрэл,Н.(2018) Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь.УБ.,

[2] www.iajapan.org site холбоос нь /rule4child/

[3] www.jw.org   www.pref.okayama.jp

[4] Эрүүгийн цагдаагийн газар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

Цахим орчин чиний хувийн орон зай мөн үү?Таны хүүхдийг онилж буй чимээгүй ТАХАЛ