Цахим орчин чиний хувийн орон зай мөн үү?

February 04, 2019

2018 оны III улирлын байдлаар 2.27 тэрбум орчим хүн ашиглаж буй фейсбүүк олон нийтийн сүлжээ нь 2010 онд “шинэ зуунд хувийн орон зай гэж байхгүй болсон[1]” гэж эелдгээр мэдэгдсэн билээ. Пеннсилванийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар (нийт 10000 хүн оролцсон) 18-22 насны залуучуудын 88% нь веб хуудаснууд нь хувь хүний мэдээллийг устгахыг шаардсан хууль байх шаардлагатай гэж үзсэн бөгөөд, 62% нь ямар мэдээллийг веб хуудаснууд ашиглаж байгааг хувь хүн мэдэх эрхтэй[2] гэжээ. Энэ нь залуучууд ахимаг насныхантай адил хувийн орон зайдаа санаа зовдгийг илэрхийлж байгаа юм.

АНУ-ын Пью судалгааны төвийн (Pew Research Center) хийсэн судалгаагаар 18-29 настнууд ахимаг насныхантай харьцуулахад цахим ертөнц дэх өөрийн мэдээлэлд илүү анхаарч олон нийттэй хуваалцахыг хүсэхгүй нийтлэлүүдээ устгадаг бөгөөд энэ нь хувийн мэдээллээ хэт олон нийтэд дэлгэхийн аюулыг ухаарсантай холбоотой[3] юм.

Монгол улсын үндсэн хуулийн 2-р бүлгийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй[4]” хэмээн заасан байдаг. Тэгвэл энэ үзэл санаа цахим орчинд хэрхэн хэрэгжиж буй талаар 8-12 ангийн 100 сурагчдаас нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа авч үзэхэд:

  1. Цахим орчин танд эергээр нөлөөлж байсан уу?

Эергээр нөлөөлж байсан гэж судалгаанд оролцогчдын 92,3% нь хариулсан бөгөөд сайнаар нөлөөлж байсан жишээ дурдана уу гэсэн асуултын хариултыг багцлахад:1

Цахим орчин өөрт нь эергээр нөлөөлж байна гэсэн сурагчдын бодлыг харахад мэдээллээс хоцрох айдас буюу FOMA-д өртөх эрсдэл тун ойрхон байгаа мэт.

  1. Цахим орчин танд сөргөөр нөлөөлж байсан уу? гэхэд сөргөөр нөлөөлж байгаагүй гэж нийт 41,4% нь хариулсан. Судалгаанд оролцогчдоос сөрөг жишээ бичүүлэхэд хэт соёлгүй хараал хэлдэг, танихгүй хүнээс чат дуут зурвас ирдэг, хичээлдээ муудсан, хүнтэй муудалцсан, донтсон, ядарсан, бусдыг гадуурхах болсон, мэдээллийн үнэн зөвийг ялгаж чадахгүй байна гэх зэргээр бичжээ.
  2. Цахим орчин зөвхөн чиний хувийн орон зай мөн үү?2
  3. Танай ангид цахим орчноос болж маргаан хэр давтамжтай үүсдэг вэ?3

Маргаан үүсэх шалтгаан нь зураг, хов жив, тоглоом, бичлэг, нууцад халдсан, нэгийгээ чадах гэсэн дэггүй зан, буруу ойлголт, эелдэг бус сэтгэгдлүүд зэрэг тоочоод барамгүй олон.

  1. Таны огт танихгүй хүнээс мессенжерээр уулзах, дотно танилцах зурвас ирж байсан уу? Гэхэд 17,5%-д ямар нэгэн байдлаар ирж байсан ба тийм бол хэчнээн хүнээс ирж байсныг тодорхой бичнэ үү гэхэд дараах үр дүн гарлаа.4

Судалгаанд оролцсон сурагчдаас харахад  ахлах ангийн эмэгтэй сурагчдад  танихгүй хүнээс чат ирэх нь олон байгаа нь ажиглагдаж байлаа.

Цахим орчинг хувийн орон зай биш гэдгийг мэдсээр байж өсвөр үеийнхэн маань сэтгэл санаагаар дэмжүүлэх гэж, найз нөхөдтэйгөө илүү дотно болох гэж, гэрийн даалгавраа хийх гэж, цахим орчинг хувийн орон зай мэтээр ашиглаж байгаа нь өсвөр үеийнхнийг цахим гэмт хэрэгт өртөх нэг алхам мэт.  Эцэг эх асран хамгаалагчид сурагчдын сэтгэлзүйд анхаарах шаардлагатай.  Харин багш сурган хүмүүжүүлэгчид аль болох цахим орчинг ашигласан биш бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн даалгавар өгөх нь чухал юм.

 

Нийслэлийн 4-р сургуулийн багш Б.Баасанжав

 

[1] Privacy no longer a social norm, says Facebook founder

https://www.theguardian.com/technology/2010/jan/11/facebook-privacy

[2] How different are Young Adults from Older Adults When it comes to Information Privacy Attitudes & Policies? http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1413&context=asc_papers

[3]Millennials. A portrait of generation next. Confident. Connected. Open to change. 2010

http://www.pewsocialtrends.org/files/2010/10/millennials-confident-connected-open-to-change.pdf

[4] www.legalinfo.mn

“Z” үеийнхний цахим хэрэглээИнтернэт орчны соёлтой хэрэглээ – ахлах ангийнхны нүдээр