Компьютерийн ард хэрхэн суух вэ?

August 27, 2018

Та хүмүүсийн яриан дундаас эсвэл гэр дотроо “Компьютерийн ард суухаар хүзүү хөшөөд”, “Мөр хүндрээд”, “Нүд аргаад”, “Хараа муудаад”, “Нуруу чилээд”, нэг бол “Бөгтийгөөд”, “Хөлийн судас бүдүүрээд” гэж учирлаж хэлэхийг сонссон биз. Сонсоогүй бол эдгээр үг хүний хэрхэн сууж байгаатай холбоотойг удахгүй мэдэх болно.

Орчин үеийн өдөр тутмын хэрэглээ болсон компьютер нь хүний амьдралд ч тасралтгүй нөлөөлөх болсон байна. Байнга суух, хөдөлгөөнгүй ажиллах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй үхлийн аюул заналхийлэх боломжтой ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 1948 оны дүрэмд эрүүл мэнд гэж “өвчин, зовуурьгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн талаасаа цогц байдлаар сайн сайхан” байх гэж тодорхойлсон билээ[1]. Тус байгууллагаас ийнхүү эрүүл мэндийг тал бүрээс хамгаалахын тулд хүн бүр өөрийн бие махбодоо анхаарч, сэргийлэх нь өвчин үл тусах, урт наслах, амар амгалан амьдрахад тустай хэмээн онцолдог. Мөн зүрх судасны тогтолцооны халдварт бус өвчнөөс шалтгаалан дэлхийд жил бүр маш олон хүн үхэж байгааг тооцоолжээ[2].

 

Халдварт бус өвчний нэг гол шалтгааныг хөдөлгөөний дутагдал гэж тодорхойлсон ба байнга суудаг ажлын байранд ажиллаж байгаа эсвэл удаан хугацаанд хичээлээ сууж хийдэг хүүхдийн хувьд ч сөрөг нөлөөтэй байна. Иймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд та юуны өмнө урьдчилан сэргийлэх ёстой.

Алхам Урьдчилан сэргийлэх Халдварт бус өвчин
Та юу хийх вэ? Та эрүүл мэндийн асуудлаас сэргийлнэ. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэхгүй. Танд өвчний шинж тэмдэг илрэх эсвэл эрүүл мэндийн асуудалтай тулгарснаа оношлуулна.
Та хэдийг төлөх вэ? Нэг ч төгрөг төлөхгүй. Эрүүл мэндийн даатгал, үзлэг, шинжилгээ, эмчилгээнд төлбөр төлнө.

Зөвлөмж:

Хэт нам сандал дээр суувал нурууны доод хэсэг, сарвууны мэдрэл, мөрний булчин өвдөхөд хүрдэг. Харин хэт өндөр сандал дээр суувал тохой өвдөнө. Иймээс сандал сонгохдоо:1

  • Сандлын өмнө цэх зогсож, суудал нь таны өвдөгний доод үзүүртэй чацуу байх;
  • Өсгийгөөрөө бүрэн сууж үзэх;
  • Суухад таны гуя 90° байвал зохино. Ийнхүү суудлаа тохируулах нь ширээний ард хэрхэн сууж байгаагаа нягтлахад тусална.

Сандалдаа суугаад, ширээгээ харьцуулаарай:2

  • Хэрэв та ширээн доороо хөлөө ачих, чөлөөтэй хөдөлгөх зайгүй бол ширээ нам байна гэсэн үг. Энэ тохиолдолд ширээгээ өндөрсгөх буюу тохирох ширээ хайгаарай.
  • Хэрэв та тухтай суусан үед гараа өргөх шаардлагатай санагдвал таны ажлын ширээ, компьютерийн гар өндөрт байрлажээ гэсэн үг. Та суудлаа өндөрлөж, өөрийн тохой ширээний өндөртэй чацуу байхаар тооцоорой[3].

 

Та байнга суугаа ажиллахаас өөр хэлбэрийг эрэлхийлж байгаа эсвэл нийтийн албан өрөөнд зогсоогоороо компьютер ашиглах бол энэ байрлалыг тогтоож аваарай. Хэрэв намдвал доороо өндөрсгөх жийргэвч нэг бол гишгүүр ашиглаарай.

 

Хүүхэд эсвэл намхан хүмүүсийн хувьд суудал тохирсон ч улаараа газар гишгэж чадахгүй тохиолдолд өндөрсгөх гишгүүр ивж, гуя 90° байхад анхаарна.

3

Тохойгоо хэт огцом нугалах;            Бугуйгаараа тулах;                Тохой эсвэл бугуйнд даралт учруулах[4]

Мөн байнга ашигладаг зүйлсээ гар дор байрлуулах, нүдээ амраах, чилээгээ гаргахаа бүү мартаарай.

4

Та өөрийгөө эсвэл хүүхдээ хэрхэн сууж байгаа нягтлахыг хүсвэл сандлаа шалгасны дараа нягталж үзээрэй[5].

 

 

[1] НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) дүрэм, 1948 он, 1 дэх тал. Дэлгэрэнгүйг: http://www.who.int/governance/eb/who_constitution_en.pdf

[2] НҮБ-ын ДЭМБ, Мэдээллийн хуудас: Үхлийн тэргүүлэх арван шалтгаан. Дэлгэрэнгүйг: http://www.who.int/news-room/fact-sheets/detail/the-top-10-causes-of-death

[3] Сандалныхаа тохирох өндрийг олох зөвлөмж. Дэлгэрэнгүйг: https://www.apartmenttherapy.com/a-quick-tip-to-find-your-ideal-chair-height-180788

[4] Эргономик орчны тухай зураг. Дэлгэрэнгүйг: http://www.ergonomics-info.com/ergonomic-pictures.html

[5] Хэрхэн компьютерын өмнө суух вэ? http://askdrbruce.net/articles/how-to-sit-at-your-computer/

Өөрийнхөө нууцыг хүртэл дэлгэмээр байх юмӨсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа