Сурагчдын ухаалаг хэрэглээ - судалгаа

July 19, 2018

Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский  “Хэрвээ сурган хүмүүжүүлэгч нь хүнийг бүхий л талаар нь хүмүүжүүлэхийг хүсвэл юуны өмнө түүнийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээжээ. Үүний учир нэгэн сургуулийн 5-р ангийн 140 сурагчаас авсан сурагчид ухаалаг хэрэглээ гэж юуг ойлгодог, хэрхэн юунд хэрэглэдэг талаарх судалгааг нэгтгэн үзлээ.

Асуулт-1:  Та ухаалаг хэрэглээ гэж юуг ойлгодог вэ? гэсэн асуултад интернет, гар утас, хөгжим, зурагт,  фэйсбүүк, радио, медиа тоглуулагч (mediaplayr),  playstation, компьютер, notebook  бугуйн цаг, ухаалаг будаа агшаагч, ухаалаг хөргөгч зэрэг хариултуудыг ихэвчлэн өгсөн байна. Эдгээр хариултуудаас судлаач багшийн хувьд эцэг эх, суралцагч, сургууль, нийгмийн  хувьд нэн тулгамдсан асуудал болох интернет орчинд бидний “суралцагч- хүүхдүүд” юу хийж байгааг илрүүлэхийг оролдлоо.

Асуулт2: Та интернет орчинг ашигладаг уу? Ашигладаг бол юу ашиглаж интернет орчинд нэвтэрдэг вэ?  гэсэн асуултад нийт сурагчдын 87,8% хувь нь ямар нэгэн байдлаар интернет орчинг ашиглаж байгаа нь харагдаж байлаа.

Асуулт -3: Хэрвээ та интернет ашигладаг бол хэчнээн хугацааг интернет орчинд өнгөрүүлдэг вэ? гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчид дунджаар өдөрт 2-3 цагийг интернет орчинд өнгөрүүлж байна.

Асуулт4:  Та интернет ороод  юу хийдэг вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчид  фэйсбүүк, чат, хүүхэлдэйн кино үзэх, дуу сонсох, хошин шог үзэх, тоглоом тоглох, зохиолчдын намтар хайх, үгийн утга тайлбарлах, нууц товчоо унших, тооны томьёо харах, англи хэлний дүрэм харах, туршилт ажиглах, мэдээлэл цуглуулах, зэрэг сурагчдын өгсөн хариултуудыг эмхтгэн фэйсбүүк, Юyтүб (youtube), тоглоом, хичээл гэсэн  4 бүлэг болгон  харуулав.

Асуулт -5: Хийж буй зүйл тус бүрдээ  хэчнээн хугацааг зарцуулдаг вэ?

Интернетэд хийж буй үйл ажиллагаа Зарцуулж буй хугацаа
1 Фэйсбүүк ухахад 59,2 минут
2 Youtube үзэхэд 41,4 минут
3 Тоглоом тоглоход 46,8 минут
4 Хичээлтэй холбоотой хайлт хийхэд 32,4 минут

sudalgaa1

Асуулт-6:  Интернетээс  ямар хичээлээр хайлт хийдэг вэ? эхний гурван хичээлийг нэрлэнэ үү

sudalgaa2

Нэрт эрдэмтэн Л.С.Выготский: Сургуулийн бага нас буюу 10-11 нас нь хүүхдийн хөгжил ухамсартайгаар явагдах чухал үе. Өөрөөр хэлбэл хүүхдэд хөгжлөө өөрөө зорилго чиглэлтэйгээр удирдан зохион байгуулах арга барил төлөвшиж байдаг онцлох нас юм гээд тэрээр энэ насанд тоглоом ба сурах хөдөлмөрийн үндсэн ялгааг ойлгож улмаар хүүхэд сургуульд сэтгэцийн үйл ажиллагаагаа зориудаар буюу ухамсартайгаар удирдах шинэ нөхцөл бүрдэл бий болдог. Бие хүний үзэл төлөвших эрчимтэй үе юм. Үүнээс үзэхэд бидний “суралцагч-хүүхдүүд” интернет орчинд 2-3 цагийг зарцуулахдаа 30 хан минутыг суралцах үйл явцдаа өөрт хэрэгтэйгээр ашиглаж байгаа нь эцэг эхчүүд хүүхдийнхээ интернет орчинд цагаа хэрхэн зөв өнгөрүүлж буйг анхаарах зайлшгүй шаардлага  байгааг харуулж байна.

Нөгөө талаас интернетэд 7-14 насны 6-8 сая хэрэглэгч байдаг. Интернет орчноос “суралцагч-хүүхдүүд”-ийг бүрэн тусгаарлах боломжгүй учраас интернетэд өнгөрүүлж буй цаг хугацааг зорилго чиглэлтэйгээр удирдан зохион байгуулах арга барил төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Ашиггүй өнгөрөөж байгаа цаг хугацаандаа доорх сайтуудаар зочилж шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр өөрийгөө цэнэглэж болох юм.

  1. www.mongolchess.com -монгол шатар
  2. www.bolor-toli.com – Онлайн толь бичиг
  3. emch.mn – Эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө
  4. chef.mn -Эрүүл хооллолт, жор
  5. shud.mn -Эрүүл мэндийн мэдээлэл
  6. space.com -Одон орон судлал
  7. barnesandnoble.com -Ном худалдааны сайт
  8. weather.com -Цаг агаарын мэдээ үзэх сайт
  9. olympic.mn -Олимпын хороо
  10. sportnews.mn -спортын төрлийн сайт
  11. news.mn – Өдөр тутмын мэдээний сайт
  12. guinnessworldrecords.com -Гиннесийн номын вэб
  13. history.com -Дэлхийн түүх-англи хэл дээр хайх
  14. bolorsudar-publishing.mn

Нийтлэл бичсэн: Б.Баасанжав

 

Мэдээллийн эх сурвалж:

  1. “Харилцааны сэтгэл зүй”. О.Мягмар, О.Мөнхжаргал УБ, 2011
  2. Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын зарим асуудлууд” Б.Оюунцэцэг,Б.Бямбатогтох, УБ, 2011он

Та номыг унших уу? сонсох уу?