”Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэг болон олон улсын захидлын уралдааны нэгдсэн бүртгэл гарлаа

May 19, 2017

Харилцаа холбооны зохицуулах хорооноос ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж буй ”Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссе бичлэгийн уралдаан болон Дэлхийн Шуудан Холбооноос 47 дах удаагаа зохион байгуулж буй олон улсын өсвөрийн насны хүүхдүүдийн захидал бичих уралдааны нэгдсэн бүртгэл дууслаа. Энэхүү уралдаанд нийт 10301 бүтээл нь нийт 21 аймаг болон нийслэлийн 8 дүүргийн сурагчдаас ирсэн байна. Одоогийн байдлаар тус хорооноос ажлын хэсэг байгуулагдан уралдааны  шалгаруулалтыг хийх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 5-р сарын 24-ыг хүртэл эцсийн дүнг гаргахаар ажиллаж байна.

Уралдаан нь нийт 21 сурагчдыг гар зураг, эссе бичлэг, захидлын уралдаан тус бүрээр дараах байруудаар шалгаруулна. Үүнд:

  • 1-р байр 1 сурагч 500,000 төг
  • 2-р байр 2 сурагч тус бүр 400,000 төг
  • 3-р байр 2 сурагч тус бүр 300,000 төг
  • Тусгай байр 2 сурагч тус бүр 200,000 төг

Түүнчлэн оролцогчдын идэвхээр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудаас гурван байр шалгаруулна. Үүнд:

  • 1-р байр – 1,500,000 төг
  • 2-р байр – 1,000,000 төг
  • 3-р байр 500,000 төг тус бүр 1 сургууль

Тус уралдаанд оролцогчдын идэвхийг уралдаан тус бүрээр ангилж үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

Гар зураг Эссе бичлэг Захидал
Аймаг 2145 ш 3019 ш 968 ш
Дүүрэг 1366 ш 1606 ш 1197 ш
Нийт 3511 ш 4625 ш 2165 ш
Нэгдсэн тоо 10301 ширхэг – бүтээл
Цахим нийгмийн сүлжээн дахь шинэ эмгэг болох “FOMO” гэж чухам юу вэ?Гар зураг, эссе бичлэг, захидлын уралдааны дүн гарлаа