Технологитой харьцахад гаргадаг эцэг эхчүүдийн 3 алдаа

July 19, 2016

Олон хүүхдүүд гар утас, таблет, зөөврийн тоглоом зэрэг ямар нэг төрлийн технологийг цагийн хязгааргүй хэрэглэж байна. Тэр төхөөрөмжгүйгээрээ гадагшаа гарахгүй, эсвэл хэрүүл зодоонгүйгээр түүнийгээ тавихгүй байх нь бий. Энэ байдлаараа технологийн хэрэглээ нь донтолттой төстэй болж эхэлж байна. Бид технологигүй, дэлгэцгүй орчинд хүүхдээ өсгөх боломж бараг л байхгүй болсон энэ цаг үед бид бяцхан иргэдээ хэрхэн компьютер, интернетийн донтолттой болохоос нь сэргийлэх вэ л гэдэг арга бий.

Бусад донтолтуудын адилаар хамааралтай байдал ихэсч, бие даан ажиллаж амьдрах чадвар буурдаг. Хүүхдүүд цочмог түргэн зантай, сэтгэл хөдлөл тогтворгүй, бусдыг бодож, ойлгохдоо муу болдог. Технологийг хэрэглэх хүсэл нь илүү урт хугацааных болох тусам эцэг эхтэйгээ сөргөлдөх нь ихэсдэг.

Технологид донтсон хүүхдэд илрэх сөрөг үр дагавар:

  • Нийгмээс тусгаарлагдах
  • Харилцааны чадвар муудах
  • Сэтгэл хөдлөл тогтворгүй болох
  • Цочмог, түргэн зан авир
  • Нойрны хямрал
  • Өөртөө итгэх итгэл сул

 

Технологийн хувьд хамгийн хүнд асуудал нь “өөрөө унтрахгүй” явдал. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн нэг чухал зүйл нь хэвийн бус зан үйл байвал түүнд хязгаарлалд тавих юм. Технологиос тусгаарлагч болсноор та хүүхдийнхээ хувьд нэр хүнд муутай болж болох ч технологид донтох эрсдлээс сэргийлэх гол ач холбогдолтой юм шүү.

Технологитой харьцахдаа гаргадаг эцэг эхчүүдийн хамгийн ноцтой 3 алдаа бол:

  1. Хэрэглэх хязгаарлалт тогтоогоогүй байх
  2. Технологи оролцоогүй, гэр бүлээрээ хийх зүйлс хангалтгүй байх
  3. Эцэг эх өөрсдөө технологид донтогчид байх 

Хэрэв таны хүүхэд технологид донтсон бол хэрэгжүүлэх хэдэн үндсэн зөвлөгөөг хүргэе. Хүүхэд бүр адилгүй учир үр дүн адил биш байж болно. Гэхдээ хүүхэд чинь технологиос хэдий их хараат болно, салгахад тэр хэмжээгээр хэцүү болох болно гэдгийг санаарай.

  1. Технологи ашигладаггүй цаг гаргах

Тодорхой цагт гэрт хэн ч, ямар ч технологи ашигладаггүй болж хэвш. Энэ үеэр гар утас, компьютер, таблет г.м. бүгдийг унтраана. Та хүүхдээ технологийг бага хэрэглээсэй гэвэл өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Энэ үеэр ном унших, ярилцах, тоглоом тоглох, хоол хийх, хамт бүтээл хийх гэх мэт бүтээлч, эсвэл хүмүүстэй харилцсан зүйлс хийгээрэй.

  1. Технологи ашиглах цаг гаргах

Тодорхой журам, хуваарь гаргаж, гэрийн даалгавар хийх, тоглох, интернетээр аялах цагийг тогтоо. Жишээ нь хичээлийн өдрүүдээр өдөрт 30 минут компьютер тоглох, амралтын өдөр 2 цаг тоглох гэх мэт.

  1. Технологи ашиглах орон зай

Боломжтой бол бүх технологи, хэрэгслээ хүүхдийн өөрийн өрөөнд биш том өрөө гэх мэт хувийн бус өрөөнд байрлуул. Хүүхдээ хаалттай хаалганы цаана хэдэн цагаар алга болохоос сэргийл.

  1. Хязгаарлалт

Хүүхдэд үзүүлэхэд тохиромжгүй материалуудыг шүүдэг онлайн үйлчилгээнүүд бий. Энэ нь интернет рүү орох цагийг хязгаарладаг.

Эхлэхээс өмнө зогсоо

Нэг бол эцэг эх технологи, хэрэгслийг удирдана эсвэл технологи хүүхдийг тань удирдах болно. Хяналтгүй технологийн хэрэглээ ямар ч залуу хүнд хортой. Гэрэлтэй дэлгэц рүү ширтэх нь хүүхдийн тань амьдралын чухал, утга учиртай харилцаануудыг орлоод эхэлвэл ирээдүйд бусадтай харилцах харилцаандаа томоохон асуудалтай учирч мэднэ. Иймд гэртээ технологийн хэрэглээний тэнцвэртэй байдлыг тогтоож, ирээдүйд учирч болох донтолтоос сэргийлээрэй.

Ц.Цэрэндолгор

Cyber bullying буюу цахим орчин дахь дарамтДэлгэцийн гэрлийн хор уршиг