Цахим орчинд хүүхдийг хамгаалахад интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо

December 21, 2015

Дэлхий даяар 4.2 сая садар самуун агуулга бүхий веб сайт байна. Энэ нь нийт веб сайтын 12% бөгөөд эдгээр садар самуун агуулгатай веб сайтаас хүүхэд залуусыг хэрхэн хамгаалах, цахим орчны соёлтой хэрэглээг бий болгоход улс орон бүрэн өөрийн зохицуулалтыг хийж хэрэгжүүлж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү асуудалд анхаарал хандуулж ажилласаар ирсэн бөгөөд ”Интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага”-ын 5.3-д “Айл өрхийн интернетэд насанд хүрэгчдэд зориулсан контент (+18) руу хандах хандалтыг хязгаарласан (систем эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэ үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон байгууллагын веб сайтаар дамжуулан иргэдэд мэдээлнэ” гэх заалтыг оруулсан.

Уг нөхцөл шаардлагын хэрэгжилт 2016 оны 3 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын өрхийн интернетийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ эрхлэгчдийн  дунд дараах байдалтай байна. Үүнд:

Компани Веб сайттай эсэх +18 үйлчилгээ санал болгосон байдал
1 Ёкозунанэт ХХК www.yokozunanet.mn Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.
2 Кевико ХХК www.kewiko.mn Байгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа. Програмын гарын авлага танилцуулгыг сайтад оруулсан.
3 Мобинет ХХК www.mobinet.mn customer.mobinet.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.
4 МЦХ ХК www.mtcone.net Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн
5 Сансар интернэт ХХК www.sansar.mn Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.
6 Скаймедиа корпораци ХХК www.skymedia.mn Байгууллагын веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлэл өгч байна.
7 Топика ХХК www.topnet.mn Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.
10 Улуснэт ХХК www.mobicom.mn Өрхийн интернет хэрэглэгчдэд зориулан Parental Control гэсэн нэмэлт үйлчилгээ гаргасан байгаа. www.customer.ulusnet.mn сайтаар дамжуулан хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.
11 Эйч Эн Ай ХХК www.hni.mn Байгууллагын веб сайтаар дамжуулан K9 програм хангамжийг санал болгож байгаа.
12 Эс Ти Экс Ситинэт ХХК www.citinet.mn Хэрэглэгчийн гэрээ болон веб сайтаар дамжуулан хэрэглэгчдэд мэдээлсэн.
13 Юнивишн ХХК www.unitel.mn www.unitel.mn сайтад бүртгүүлж хэрэглэгч уг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой, хэрэглэгчийн гэрээнд тусгасан.

Хүүхдэд ээлтэй, аюулгүй интернет орчныг бий болгоход эцэх эх, багш сурган хүмүүжүүлэгчид, иргэд та бүхний оролцоо шаардлагатай.

Иймд та бүхэн өөрсдийн хэрэглэдэг интернетийн үйлчилгээ эрхлэгчдээс энэ төрлийн үйлчилгээг авч, шаардлагатай мэдээллийг ил болгоход  хамтран ажиллана уу .