Цахим орчинд таны хүүхдэд учирч байгаа дарамтыг хэрхэн таньж мэдэх вэ?

September 27, 2015

Өнөөдөр биеийн хүчний маш олон дарамт нь цахим хэлбэрт шилжиж, цахим шуудан, олон нийтийн сүлжээ /фэйсбүүк, твитэр, инстаграм гэх мэт/ болон гар утасны апликэйшнүүдээр дамжих болов Цахим орчин дах дарамтын дийлэнх хохирогч нь хүүхдүүд байна.[1] Гэвч эцэг, эх, багш нар, холбогдох албан тушаалтнууд цахим орчны дарамтыг таньж мэдэх, түүнээс хүүхдийг хамгаалах мэдлэг, туршлага багатай.

Иймд цахим орчин дахь дарамт, хүчирхийлэлд таны хүүхэд өртсөн буюу өртөж болзошгүй байгаа эсэхийг шалгах асуултыг танилцуулъя.[2]

Хүүхдүүдийн хувьд эцэг эх, багш нартаа цахим орчинд хүчирхийлэлд өртөж буй шинж тэмдгийг мэдэгддэг бөгөөд түүнийг тэр бүр таньж мэддэггүй.

Хэрэв таны хүүхэд дараах зүйлийн аль нэгийг хэлж гомдоллож байгаа бол цахим орчин дахь дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд та хүүхэдтэйгээ ярилцаж, түүнтэй зөвлөх буюу сэтгэл санаагаар дэмжих, уг асуудлыг сургуулийн захиргаа, холбоотой бусад хүнд мэдэгдэх шаардлагатай.

Цахим орчин дахь дарамт, хүчирхийллийн шинж тэмдэг:

  1. Тэд үзэн ядсан, заналхийлсэн зурвас, и-мэйл, фэйсбүүкийн зурвас болон бусад олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс зурвас авсан уу?
  2. Хэн нэгэн ямар нэгэн зүйл онлайнаар бичиж доромжилсон уу? Тэр зүйлд нь бусад хүн сэтгэгдэл бичсэн үү? Бусдад тараасан уу?
  3. Хэн нэгэн тэдний зурвас, и-мэйлийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан уу?
  4. Хэн нэгэн тэдний зургийг доромж буюу гутаах байдлаар ашигласан уу? Тэр зургаа бусдад үзүүлэхээр онлайнаар нийтэлсэн үү?
  5. Хэн нэгэн тэдний хувийн хаягийн нэвтрэх үгийг хулгайлсан уу? Тэрийгээ зурвасаар илгээж, тараасан уу?
  6. Хэн нэгэн тэднийг сургуулийн ажил, нийгмийн ажил гэх мэт онлайн бүлгээс гаргаж, тэр нь таны хүүхдийн тухай цуу үг болж байна уу?
  7. Хэн нэгэн таны хүүхдийн тухай цуу үг тараах, сөрөг зүйл ярих зорилгоор доромжилсон блог, фэйсбүүкийн хуудас, твитэрийн онцлох тэмдэглэгээ (# тэмдэглэгээ) ашигласан уу?

Хэрэв таны хүүхэд дээрх шалгах асуултуудын нэг буюу түүнээс илүүг баталгаажуулж байгаа бол цахим орчин дахь дарамт, хүчирхийлэлтэй яаралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шаардлагатай болжээ.

Цахим орчин дахь дарамтаас урьдчилан сэргийлэх гол зүйл бол харилцан ярилцахаас эхэлнэ.[3] Мөн эцэг эх нь хүүхдийнхээ онлайн орчинд юу нийтэлж, хэнтэй хэрхэн харилцаж буйг анхааралтай ажиглах хэрэгтэй. Үүний үндсэн дээр хүүхдэдээ олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслийг хэрхэн зохистой, зөв ашиглах талаар мэдээлэл өгч, ярилцах нь зүйтэй.[4]

Мөн шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллага, харилцаа холбооны зохицуулах байгууллагад хандаж байх нь үр нөлөөтэй арга зам байх болно.



[1] Cyber Bullying Statistics 2014 2015.03.27 http://nobullying.com/cyber-bullying-statistics-2014/

[2] The Cyber Bullying Signs checklist 2015.03.21 http://nobullying.com/the-cyber-bullying-checklist/

[3] Solutions for cyber bullying 2015.03.10 http://nobullying.com/solutions-for-cyber-bullying/

[4] Girls and Cyber bullying: What should be done about it? 2014.11.05 http://nobullying.com/girls-and-cyber-bullying-what-should-be-done-about-it/