Бага насны хүүхдүүдэд зориулсан зөвлөмж

September 24, 2015

Хүүхдүүдэд бодит амьдралд аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагддагтай адил интернэтийн он-лайн орчинд бас аюулгүй байдалд байх эрхтэй гэдгийг сайтар ойлгуулах нь чухал байдаг. Он-лайн орчинд аюулгүй байхын тулд хүүхдүүд юу мэдэх шаардлагатай вэ? ОУЦХБ(ITU)-аас он-лайн орчинд байж, интернэтийг ашиглах хүүхдийг насны ангиллаар 3 хувааж тодорхой чиглэл, зөвлөмжийг боловсруулан гаргасан байна. Үүнд:

  • 5-7 насны хүүхдүүд:

Технологитой харьцаж сурах үе. Эцэг эхийн аль нэг, насанд хүрсэн хүн тогтмол хянаж байх шаардлагатай. Шүүлтүүрийн программуудыг хэрэглэх, аюулгүй сайтуудын жагсаалтыг гаргах нь зүйтэй. Энэ бүлгийнхэн нилээд нийлмэл мэдээллийг ойлгох хүлээн авч чадахгүй магадлалтай тул гол зорилго нь интернэт дэх аюулгүй  байдлын үндэс, ёс зүйн ерөнхий ойлголтыг бий болгоход оршино. Энэ бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд тэдэнд зориулж гаргасан зөвлөмж чиглэлийг мөрдөн ажиллах нь зүйтэй. Тусламж хэрэгтэй хамгийн залуу хэрэглэгчидийн бүлэг.

  • 8-12 насны хүүхдүүд :

Энэ үеийнхэн шилжилтийн насныхан байдаг. Тэд интернэтийн талаар анхны ойлголт туршлагатай болсон үе. Залуу хүн болж төлөвших насныхан тул тэдэнд ойлгож сонирхсон маш олон асуудлууд байдаг бөгөөд тэрэндээ хариу авах сонирхолдоо хөтлөгдөн одоо байгаа хязгаараасаа давж болзошгүй. Шүүлтүүрийн программ болон өөр бусад техник хэрэгслийг хэрэглэх нь ашигтай. Энэ насныхан аливаа контент болон контактанд  шүүмжлэлтэй  ханддаггүй нь элдэв асуудалд татагдах магадлалтай.

  • 13 ба түүнээс дээш насныхан :

Энэ насны бүлгийнхэн технологийг мэргэшсэн хэмжээнд хүртэл сайн эзэмшиж хэн нэгний хараа хяналтгүйгээр ашигладаг залуу үеийнхэн юм. Шүүлтүүрийн программ ач холбогдол багатай ч нэмэлт үүргээ гүйцэтгэсээр байх болно.

Өөрийн хувийн амьдралын  замыг бусдын хараа хяналт оролцоогүйгээр хайж олох, үе тэнгийнхнээ олох гэсэн асар их хүсэл эрмэлзлэлтэй. Мөн байгалиас заяасан сексийн асуудлыг сонирхдог хэрэг дурламтгай байдалдаа хөтлөгдөн аюултай байдалд өөрсдийгээ оруулж болзошгүй байдаг. Энэ тохиолдолд тэднийг өөрсдийгээ яаж аюулгүй байлгах вэ гэдгийг ойлгуулах шаардлагатай:

  • Хууль бус болон аюултай контенттэй санамсаргүй тааралдвал юу хийх
  • Айлгасан үед юу хийх
  • Өөрийн хувийн мэдээллийг хамгааалах
  • Зохиогчийн эрхийг хүндэтгэх
  • Он-лайн орчинд худалдааны үйл ажиллагаанд оролцоход юуг анхаарах зэрэг болно.